Олон цагийн дасгал хөдөлгөөний дараагаар эсвэл шөнө унтаж байх үед гэнэт шөрмөс татаж нойр хямрахад хүргэдэг шүү дээ. Ялангуяа жирэмсэн үед шөрмөс татах нь элбэг тохиолддог.
Олон цагийн дасгал хөдөлгөөний дараагаар эсвэл шөнө унтаж байх үед гэнэт шөрмөс татаж нойр хямрахад хүргэдэг шүү дээ. Ялангуяа жирэмсэн үед шөрмөс татах нь элбэг тохиолддог. Шөрмөс татахыг заримдаа хөлийн эрээн булчин зангирах, булчин чангарах гэх зэргээр нэрлэдэг. Ихэнхидээ хөлийн шилбэний булчин, гуяны урд болон арын булчин, хөлийн хуруу, өвдөг, гарын булчин нэрвэгддэг. Шалтгааны хувьд олон байх ба усгүйжил, цусны эргэлт бага байх, дасгал хөдөлгөөний дараа сунгалт хийхгүй байх, булчинг хэт их ачааллах зэрэг нь дийлэнх шалтгаан болдог. Хэрхэн сэргийлж болох вэ?
Ус их уух:
Булчингийн чангаралын тэргүүлэх шалтгаанд усгүйжил тэргүүлдэг. Үүнээс гадна ус их уух нь өөр олон ашигтай талтай байдаг.Эрдэсийн бэлдмэл уух: Дараагийн шалтгаанд натри, кали зэрэг микроэлементүүдийн түвшин бага байх нь булчин чангарч, шөрмөс татахад хүргэдэг. Тиймээс үүний эсрэг олон төрлийн жимсийг хүнсэндээ хэрэглэх болон жимсний шүүс бэлтгэж уух нь тустай. Хамгийн тохиромжтой жимс бол гадил юм.
Витамин:
Шөрмөс татахад магни, цайр, В, Д, Е витамины дутагдах нь нөлөөлдөг. Эдгээр эрдсүүд, амин дэмүүдийг агуулсан олон найрлагатай витаминыг хэрэглээрэй.Булчингын хэт их ачаалал: Булчингийн дундуур явах жижиг мэдрэлийн төгсгөлүүд удаан хугацааны ачаалалын үед цочирсноос үүсч болно. Ийм тохиолдолд хөнгөн үсрэх дасгал хийж байх нь ашигтай.Биеэ сайн халаах: Аливаа дасгал хөдөлгөөний өмнө биеэ сайн халааж, дасгалын дараа сунгалт хийснээр булчинг сайтар сулруулахснаар шөрмөс татахаас сэргийлэх боломжтой.
Хэрхэн эмчлэх вэ?
Газар дээр нь сунга: Булчингийн зангирал эхлэх үед, хөдөлгөөнөө зогсоож, өөрөө массаж хийх эсвэл ойр байх хүнээр хийлгэх хэрэгтэй.
Хүйтэн жин тавих:
Булчингийн зангиралын үед завсарлага авч, өвдөлтийг бууруулах зорилгоор хүйтэн жин тавих хэрэгтэй.Эмийн санг зорих: Өвдөлт намдаах, үрэвслийн эсрэг эмүүд нь булчингийн зангиралын өвдөлтөөс сэргийлэхэд тусладаг. Мэдээж булчин зангирах шалтгаан олон тул эмчид очих нь хамгийн сайн арга юм.
24news.mn