Хүний биед хичнээн их хорт бодис хуримтлагдаж байдгийг та мэдэх үү? Амьсгалсан агаар, уусан ус, идсэн хоолонд хүртэл байдаг бөгөөд энэ нь бидний биед шингэдэг байна. Бүдүүн гэдэс нь бие дэх хорт бодисыг тэнцвэржүүлж, гадагшлуулах үүрэгтэй чухал эрхтэн ба үүний үйл ажиллагаа саармагжсаны улмаас асуудал үүсэх аж. Харин бид та бүхэндээ бие дэх хорт бодисыг гадагшлуулах хялбархан аргыг дуулгахаар бэлтгэсэн юм.
Үүнийг уугаад биеэсээ хорт бодисыг гадагшлуулж, хэвлийгээрээ тураарай!
1 Биед хорт бодис хуримтлагдсанаар юу болох вэ?
Бүдүүн гэдэсний үйл ажиллагаа тасалдаж, хорт бодисыг гадагшлуулахгүй байснаар 24-70 цагийн хооронд гэхэд таны хоол боловсруулах систем 30 кг хорт бодисыг хуримтлуулсан байдаг аж. Өтгөн хаталт нь үүний нэгээхэн шинж тэмдэг юм.
Биед хорт бодис хуримтлагдсанаар юу болох вэ?
2 Илрэх шинж тэмдгүүд
Биед хорт бодис хуралдсан үед дээр дурдсанчлан өтгөн хатах бөгөөд дархлааны систем суларч, амархан өвддөг болно. Ялангуяа давсаг, шээсний замын халдварт өвчин болон үтрээний халдвар авах өндөр эрсдэлтэй.
Зарим тохиолдолд арьсан дээр тууралт гарч болно. Хэрэв танд энэ мэтчилэн шинж тэмдгүүд илэрч, бие дэх хорт бодисууд тань илт нэмэгдэж байвал бидний дуулгах аргыг хэрэглэж, биеэсээ хорт бодисоо гадагшлуулаарай.
Илрэх шинж тэмдгүүд
3 Алим
Алим нь биеэс хорт бодисыг гадагшлуулах, цэвэрлэх, биеийн эсэргүүцэл сайжруулах шидэт үйлчилгээтэй юм. Түүнчлэн эд эрхтнийг сэргээж, нөхөн төлжүүлөн, давхар үсийг ургуулж, арьсыг толигор болгоно.
Алим
4 Наран цэцгийн үр
Наран цэцгийн үр нь уураг, шим тэжээлээр баялаг бөгөөд гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд сайнаар нөлөөлдөг. Мөн бүдүүн болон шулуун гэдэсний хорт хавдраас сэргийлдэг юм. Өөртөө омега 3 ихээр агуулдаг тул зүрхэнд сайн нөлөөтэй.
Наран цэцгийн үр
5 Хятад хар самар
Хар самар ч мөн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнд тустай бөгөөд өтгөн хатахаас сэргийлдэг байна. Олон төрлийн амин дэм, уургаар баялаг учраас дэглэм барьж байгаа хүмүүсийг тамирдуулахгүй байх тустай.
Хятад хар самар
6 Хэрхэн хийх вэ?
Орц:
1 ширхэг алим
1 цайны халбага зөгийн бал
1 цайны халбага наранцэцгийн үр
1 цайны халбага хар самар
1 аяга ус
Хийх арга:
Дээрх найрлагуудаа хооронд нь сайтар хольж, холигчинд хийж бутлах хэрэгтэй. Хоолойнд тээглэхгүй байхаар сайн нунтаглаж, үүнийг өдөр тутамдаа ууж хэвшээрэй! Ингэснээр та өтгөн хатах зовлонгоос ангижрах бөгөөд давхар турах болно.
24news.mn