2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Бизнесийн өсөлтийн талаарх эндүүрэл

Жиант Сикуа Рэдвүүд хэмээх мод маш өндөр болж ургадаг байхад, Брэдфордын тоорын мод тийм ч өндөр болдоггүй байна. Энэ нь тэдний гентэй холбоотой.

Харин бизнест ямарч генетикийн код байдаггүй. Брэдфордын тоорын мод Рэдвүүдтэй өрсөлдөхөөр шийдэж чадахгүй байхад, бизнесийн хувьд бол түүний эзэн юуг бүтээж байгаагаас хамаарч өөрчлөгдөх боломжтой юм. Энэхүү бодит байдал нь бид унтахаар хэвтэхдээ өөрсдөөсөө асуун, сэрэхдээ хариултыг нь олохыг эрмэлздэг доорх 2 асуултыг төрүүлнэ.

1. Би бизнесээ өргөжүүлэх хэрэгтэй юу?

2. Хэр том болгож өргөжүүлэх хэрэгтэй вэ?

Брайн Траст болон Петер Мэер нар өөрсдийн бичсэн “Өсөлтийн хурдны гажуудал” номондоо бүх л бизнес эрхлэгчид анхаарч үзэхэд илүүдэхгүй Бизнесийн өсөлтийн талаарх 4 эндүүрлийг оруулжээ.

ЭНДҮҮРЭЛ 1. ТА БҮТЭЦ, ЗОХИОН БАЙГУУЛАЛТЫН АСУУДАЛГҮЙГЭЭР БИЗНЕСЭЭ ӨСГӨХ БОЛОМЖТОЙ
Үүний үгүйсгэлд, жижиг бизнес эрхлэгчид менежмент болон бүтцийн доголдлоо харьцангуй томорсон хойноо засч залруулна гэж боддог. Хэрвээ мод нэгэнтээ далий ургасан байвал хичнээн бордоод ч тэгшхэн болохгүй, харин ч буруу чиглэлд улам л илүү хурдан ургах болно. Иймээс танд бүтцийн сорилтууд тулгарч байгаа бол тухайн асуудлуудаа шийдтэлээ бизнесээ өргөжүүлэх хэрэггүй.

ЭНДҮҮРЭЛ 2. ӨСӨЛТ, АШИГТ АЖИЛЛАГАА ХОЁР ЭН ЗЭРЭГЦДЭГ
Борлуулалтын өсөлтийн төвшин худалдааны хөнгөлөлтийг дээшлүүлэхэд тус нэмэр болдог бөгөөд ингэснээрээ нийт орлого өсдөг. Харин таны тогтолцоо тэдгээр нэмэлт үйл ажиллагааг бодит хөнгөлөлт болгон хувиргах чадвартай гэсэн үг биш юм.

Таны борлуулалт төлөвлөгөөт өсөлтөндөө хүрсэн хэдий ч, ашиг өсөөгүй эсвэл борлуулалт бага үеийнхээс ч муудсан байх тохиолдол байдаг. Блэзингеймийн өсөлтийн рэзорт дурдсанаар: “Таны юу бий болгох нь бус юу хадгалж чадах нь чухал юм.”

ЭНДҮҮРЭЛ 3. БҮХ ХЭРЭГЛЭГЧДИЙГ ӨӨРИЙН БОЛГОСНООР АШИГТ АЖИЛЛАГАА ӨСӨН НЭМЭГДЭНЭ
Зах зээлийн манлайлагч байснаар хэт дээгүүр үнэлэгддэг. Петерийн судалгаагаар зах зээлийн манлайлагчдын ердөө 29% нь ашгийн манлайлагч байдаг байна. Маш олон үйлчлүүлэгчид ашигт бус үзүүлэлттэй байдаг байна. Иймээс та борлуулалтаа дэмий гарздах шаардлагагүйг санах хэрэгтэй.

ЭНДҮҮРЭЛ 4. ТАНЫ БИЗНЕС ХӨГЖСӨНӨӨР ХЭРЭГЛЭГЧДЭД АШИГ ТУС ӨГНӨ
Петерийн хэлснээр бизнесийн өсөлтдөө гол анхаарлаа төвлөрүүлэх нь өөртөө анхаарч байнаа гэсэн үг. Компанийнхаа хөгжилд бүх хугацаагаа зарцуулснаар хэрэглэгчиддээ төвлөрөх цаг завгүй болох юм. Ихэнх компаниуд хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээшлүүлэхийн тулд хамгийн хурдан замаар компаниа өргөжүүлэхийг хичээдэг.

Гэсэн хэдий ч, таны хэрэглэгчдэд танай компанийн хэмжээ таалагдахгүй байна гэдэг бодол танд яагаад төрсөн юм бэ? Юу таныг тэдэнд танай компанийн удаах хэмжээ илүү таалагдана гэсэн бодолд хүргэв?

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.