2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Зуны халуунд уухад тохиромжтой хүйтэн ундааны жорууд

Зуны халуун өдрүүдэд уухад хамгийн тохиромжтой, амин дэмээр баялаг шүүсүүдийг гэрийн нөхцөлд хийх жорыг хүргэж байна.

Интоорын шүүс

Нэг нимбэгээ нимгэн зүсэж бэлдэнэ. Интоороо холигчид хийж нухаш болтол нь холино. Дараа нь жимсний нухаш дээр сироп, гаагаа хийнэ. Шилэн савныхаа хагас хүртэл мөс, хийжүүлсэн ус хийж дээрээс нь бэлдсэн жимсээ хийнэ. Ингээд зүссэн нимбэгээ тавиад интоорын шүүс бэлэн боллоо. Шаардлагатай бол сиропоо нэмж хийж болно.

Гаатай ундаа

Усандаа элсэн чихрээ хольж 5 минут орчим буцалгана. Дараа нь сироп, гаагаа хийж хөргөнө. Жүрж болон нимбэгээ шахаж шүүсийг нь гаргаж авсны дараа өмнө нь бэлдсэн шүүстэйгээ холино. Уух үедээ бага зэрэг мөс хийж, нимбэг зүсэж тавьбал тохиромжтой.

Тоорын шүүс

Тоороо хальсалж, дунд зэрэг хэрчээд аяганд хийнэ. Лайм болон нимбэгээ шахаж шүүс гаргаж авсны дараа элсэн чихэр нэмнэ. Үүнийгээ хальсалсан тоортойгоо хамт холигчид хийж нутаглана. Эцэст нь хүйтэн ус, мөстэй холиод тоорын шүүс бэлэн болно.

Бөөрөлзгөнө, нимбэгний ундаа

200 мл усыг сироптой хольж буцалгасны дараа хөргөнө. Дараа нь бөөрөлзгөнөө хийж хутгана. Нимбэгнээс гаргаж авсан шүүс, бөөрөлзгөнөтэй сироп, 600 мл ус, нимбэгний ликёроо холиод том шилэн саванд хийнэ. Үүн дээрээ зүссэн нимбэг, бөөрөлзгөнөө тавьж, мөс, гаатай хольж ууна.

Нимбэгтэй шүүс

Нимбэг болон жүржээ хальсалж, шүүсийг нь гаргаж авсны дараа цайны халбагаар 3 ширхэг элсэн чихэр, 700 мл буцалсан ус хийж хутгаад 4-5 цагийн турш хөргөгчинд хадгалсны дараа уухад бэлэн болно. Хүсвэл элсэн чихэр, нүүрсхүчлээр баяжуулсан ус нэмж хийж болно.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.