2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Машины агааржуулагчийг ажиллуулахдаа хоёр минут орчим цонхоо онгойлгоорой
Автомашины цонх хаалттай үед машиныг халаах,сэрүүцүүлэх агааржуулагч ажиллуулж эхлэхэд машин дотор 400-800 мг бензол агаарт дэгддэг гэнэ.
16 градусаас дээш нар шарсан талбайд агааржуулагчаа ажиллуулан зогсох үед бензол 2000-4000 мг, хүрч хэвийн хэмжээнээс 40 дахин их ялгарна гэсэн үг юм.Энэ үед хэн ч цонхоо онгойлгон цэвэршүүлэх тухай санадаггүй. Бензол — энэ бол хор. Бөөр, яс, элгийг гэмтээдэг.
Машины агааржуулагчийг ажиллуулж эхлэхдээ 2 минут орчим цонхоо нээлттэй байх ёстойг санах хэрэгтэй юм.
Энэ нь эрүүл мэндээ анхаарсан хэн болгон, машинд хамт яваа хүүхэд гэр бүлдээ тавих халамжийн нэг гэж бодох ёстой. Бензол нь агааржуулагч ажиллаж эхлэхэд үнэртэх үл мэдэх угарын хий, түлэнхий дүү хуванцрын мэт үнэр юм. Тийм учраас агааржуулагчийг ажиллуулахаасаа өмнө цонхоо нээж, хортой үнэрийг гадагшлуулах ёстойгоо ямагт санах хэрэгтэй. Мөн машинаа асаахдаа агааржуулагчдыг хамт асаахад нүүрстөрөгч бензол их хэмжээгээр ялгарч байгаагаас олон жил жолоо барьсан хүмүүст хорт хавдраар өвдөх магадлал ихсэж байна. 

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.