2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Өөгүй нүүр будалтын 9 нууц
Хүн бүр өөгүй цэвэрхэн арьстай, зөв хэлбэрийн нүүртэй харагдахыг хүсдэг. Аз болоход энэ хүслийг биелүүлэх боломж дүүрэн болжээ. Өргөн шанаагаа нарийн болгож, булцгар хацраа шүвгэр болгож, давхраагүй ч  давхраатай юм шиг нүдээ будах гээд л бүсгүйчүүдийг таашаалд нийцсэн нүүр будалтууд дэлгэрсээр байна.  Мэдээж ийм будалт хийхийн тулд багахан мэдлэг, ур чадвар байх хэрэгтэй. Эдгээр 8 нууцыг мэдээд гэртээ супер нүүр будалт хийцгээе 
 
Цэвэрлэгээ, чийгшүүлэлт 
 
Эрүүл сайхан арьсны нууц зөвхөн цэвэрлэгээ, тосноос хамаарахгүй. Таны идэж байгаа хоол, амьдралын хэв маягаас шалтгаалан янз бүр байдаг. Арьсаа чийгшүүлэхийн тулд салфеткан маск байнга хэрэглэж байх хэрэгтэй. Өглөө болон орой арьсаа чийгшүүлэх нь чухал. Өөрөөр хэлбэл өдөр бүр нүүрээ цэвэрлэж дараа нь чийгшүүлж заншаарай. 
 
 
Ядарч сульдсан нүдээ нуух 
 
Ядарч сульдсан үед эсвэл удмын нүдний доогуур нь туяа татдаг байж болно. Нүдний доорх арьс маш нимгэн байдаг учраас цаана нь байгаа судас цэнхэртэж харагддаг. Нүдний доорх туяа улаан хүрэн өнгөтэй байвал ногоон өнгөөр, цэнхэр, бор шар толбыг нуухын тулд саарал цагаан өнгөөр будаарай 
 
 
Нүд доогуурх хар хүрээг нуух
 
Нүдний доор хар толбыг нуухын тулд өө дарагчаа гурвалжин хэлбэртэй түрхээд гараараа зөөлөн тарааж уусгаж өгнө. 
 
 
Суурь кремээ арьсандаа тохируулан сонгох 
 
Кремынхээ өнгийг сонгохын тулд хүзүүн дээрээ ойролцоо өнгийн кремыг түрхэж үзээд хамгийн тохиромжтойг нь сонгох хэрэгтэй. Нүүрний арьс хүзүүний арьсыг бодвол илүү цайвар өөр өнгөтэй байдаг тул хүзүүндээ түрхэж сонгох нь хамгийн оновчтой арга юм. 
 
 
 
Нүүрний хэлбэрт тохируулан гэрэл сүүдэр тавих 
 
Дутагдлыг залруулж, төгс царайны төрхтэй харагдах сайхан боломж. Үүний нэг алтан дүрэм бол нуухыг хүсэж байгаа газраа бор хүрэн өнгөөр, илүү гоё харагдуулах хэсгээ цайвар өнгөөр сүүдэр тавина гэдгийг санаарай. Жишээ нь та өргөн шанаатай бол өргөн харагдаж байгаа хэсагтэй бор өнгийн сүүдэр тавих юм. 
 
 
Эдгээр гэрэл сүүдэр хэрхэн тавьсныг сайтар анзаараад өөрийнхөө нүүрний аль хэсэгт тохирох будалтыг хийгээрэй 
 
 
Мартаж болохгүй нэгэн зүйл 
 
Энэ бол хацар өнгөлөгч, үл ялиг ягаан, зөөлөн бүдэг өнгөөр будах нь арьсыг амьд болгохоос гадна эрч хүчтэй, өнгөлөг харагдуулдаг. Инээмсэглээд бондойж байгаа хэсэгт зориулалтын багсаар бүдэгхэн тавиарай 
 
 
Эцсийн үр дүн 
 
Багсаа аваад T хэлбэрээр буюу хамар духыг, дараа нь нүдний доогуур, уруулны дээгүүр доогуур, эрүү зэргээ багсаар тарааж жигд уусгалттай харагдуулаарай.
Г.Сувд - Эрдэнэ

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.