2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Цээж хорсох үед ямар хоол хүнс хэрэглэх вэ

Цээж хорсох гэдэг нь өвчүүний толгойн дээд хавиас цээжний урд хэсгээр түлж байгаа юм шиг хорсохыг хэлдэг. Энэ нь ихэвчлэн ходоодны хүчил ихдэх, улаан хоолойн доод хэсгийн салст хэт мэдрэмтгий болсон үед үүсдэг. Эрүүл хүнд ч тохиолдох нь бий.

Уг өвчин улаан төмс, цулхир зэрэг крахмал ихтэй их хэрэглэх, хэт идэх, уух, шартах, тамхидалт, мэдрэлийн ядаргаа, стресс, нойргүйдэл зэргээс үүсдэг. Халуун чинжүү, кофе, перец зэрэг ходоод цочроодог хүнснээс аль болох зайлсхийх нь зүйтэй. Хэхрэх нь хоолоо хурдан иддэг хүмүүст элбэг тохиолдоно.

Мөн архи, тамхи ихээр хэрэглэдэг хүмүүст цээж хорсох, хэхрэх, гашуун юмаар гулгих нь удаан үргэлжилбэл эмчид даруй үзүүлэх нь зүйтэй. Учир нь ходоодны үрэвсэл, 12 нугалаа гэдэсний шархлаа, ходоодны хавдар, цөсний чулуу, элэгний өвчний үед мөн ийм шинжүүд илэрдэг. Цагаан лууван, далайн байцаа, жууцай, алоэ зэргийг хүнсэндээ хэрэглэх нь сайн.

Цагаан лууванг түүхийгээр хэрэглэх нь сайн
 
Цагаан лууванд “diastase” ихээр агуулагддаг боловч буцалгах, шарах зэргээр болговол үгүй болдог. Иймд түүхийгээр хэрэглэвэл сайн. Max, өөх тостой хоолыг шингээхэд тустай. Цагаан лууванг хальсалж, үрж нухаш хийнэ. Хэрэв идэхэд хэцүү байвал бусад ногоотой холих, эсвэл лимоны шүүсээр бага зэрэг амталж болно.
 
Шарсан далайн байцаа
 
Далайн байцааг цээж хорсох өвчний үед хэрэглэдэг. Ингэхдээ дангаар нь зажилж, шарж идэж болно. Өдөрт 5 грыг идэхэд хангалттай. Халуун ногоо, шөл зэрэгт хольж идэх нь эмчилгээг үр дүнгүй болгоно.
 
Жууцайн шүүс
 
Нэг багц жууцайг жижиглэн хэрчинэ. Марьланд боож шүүслээд өдөр бүр шүүсийг нь уувал үр дүнтэй. Ойролцоогоор нэг cap хэрэглэхэд ходоодны үйл ажиллагаа сайжирдаг. Жууцайны шүүсийг бага зэрэг сармисны хандтай хамт хэрэглэж болно.
 
Долоогоны жүүс
 
Долоогоно нь ходоодонд ялангуяа хоол боловсруулах үйл ажиллагааг сайжруулахад маш сайн. Ходоодны хүчил багадах, цээж хорсоход хэрэглэнэ. Есдүгээр сарын үед түүж хатаагаад 10 гр орчмыг 600 мл усанд нэлээд удаан чанаад өдөрт гурван удаа ууна. Архи, спирттэй хольж уувал элэг түлэгдэх аюултай.
 
Зуун настны навчны нухаш
 
Зуун настын навчийг сайтар угааж үзүүрийг нь өөлнө. Үрүүлээр үрээд, марьланд боож халбагаар өдөрт гурван удаа хоолны өмнө ууна. Зуун наст нь суулгах, дотор эрхтэнд цус хуруулах үйлчилгээ үзүүлдэг учир жирэмсэн эмэгтэйчүүд болон сарын мөчлөгийн үед уураас зайлс хийх хэрэгтэй.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.