Уругвайн 40 настай нэрт жүжигчин, дуучин Наталья Орейро өөрийн гайхалтай биеийн галбир, залуухан төрхөөрөө бусдыг гайхшруулж ханахгүй байна. Тэрбээр элдэв пластик мэс ажилбар хийлгэдэггүйгээс гадна нүүр амаа ч бага буддаг. Зөв хооллохын зэрэгцээ спортоор эрчимтэй хичээллэдэг аж.
Таван жилийн өмнө Наталья ээж болсон. Төдөлгүй 30 кг илүүдэл жингээ хаяснаар биеийн галбираа хэвэнд нь оруулсан түүхтэй. Хүүгээ хөхөөрөө хооллосны ачаар ийм амжилтад хүрсэн гэж тэрбээр нэгэнтээ хэлсэн. Идэх дуртай шоколаднаасаа хүртэл татгалзжээ. Дугуй унаж, бүжиг их хийж, йогоор хичээллэсэн гэдэг.
24news.mn