Хаалгаар нь оруут “Хайрцагнаас гарч сэтгэ” гэсэн уриа хамгийн түрүүнд нүдэнд тусав. Ханыг нь тойруулаад харвал “ Багийн ажил мөрөөдлийн ажлыг буй болгодог”, “Төлөвлөгөө бүтэхгүй бол төлөвлөгөөгөө л өөрчил, зорилгоо биш”, “Эерэгээр сэтгэ Эрүүлээр хоолло Хичээж ажилла Хүчтэй бай Итгэлцлийг бий болго Бага санаа зов Их унш Аз жаргалтай бай Тайван бай Хайрла Амьдар”, “Энэ оффист бид багаар ажиллана, анд нөхөд байна, хамгийн сайхан ажил хэрэгч харилцааг буй болгоно...” гэсэн утга санаа бүхий үг бичээстэй.
Уншаад л урам зориг, ухаарал хайрлах үгсээр “өлгийдүүлсэн” энэ төвийн нэрийг “SMS” гэдэг.
Дэлгэрүүлбэл, Startup Marketing Space төв нэртэй эл газар үүднээсээ эхлээд өнгөлөг, цаанаа л нэг эрч хүч, энергийг мэдрүүлэм санагдлаа. Тухтай орчин, технологийн дэвшлээр орчноо тохижуулсан нь бүр ч янзтай. Энэ төвөөс эрхэм уншигчиддаа дараах хоёр зүйлийг мэдээлэх гэж байгаадаа баяртай байна.
Нэгдүгээрт. Дэлхий дахины бизнесийн салбарт хүчээ аваад буй “Хамтын оффис /coworking office/” Монголд нээгдэж буйг нийтэд зарлах.
Хоёрдугаарт. Гарааны бизнес эрхлэгчдийн амжилтын гарцыг “SMS” төв нээж өгч байгааг нийтийн сонорт хүргэх байв.
Дэлхийн хөгжлийг Монголд
Бизнес эрхлэнэ гэхээрээ л заавал нэг тустай оффистой байх ёстой гэсэн уламжлалт сэтгэлгээнээсээ монголчууд минь /бизнес эрхлэгчид/ салах цаг болжээ. Цаана чинь “Сoworking office” буюу “Хамтын оффис” гэдэг ойлголт аль хэдийнэ буй болж, үр дүн, өгөөж шимээ өгөөд эхэлчихэж. Дэлхий нийтийн бизнес эрхлэгчид ийм оффисыг эрхэмд үзэж, ажил хэрэг, амжилтын төлөвлөгөөгөө тэндээ боловсруулж байна. Мэдээж ийм оффис /Хамтын оффис/ эдийн засагт хэмнэлттэйгээс гадна ажлын үр шим нь үржин дэлгэрэх үндэслэлтэй болохоор тэр л дээ. Тэгвэл дэлхийн нийтийн бизнес эрхлэгчдийн ажлын байраа амархан шийддэг энэхүү шинэлэг арга технологийг Монголын хөрсөнд Монгол хүмүүс суулган “SMS” төвийн үүд хаалгаа нээлээ.
Жижиг дунд болон гарааны бизнес эрхлэгчдийн хувьд хүн хүч цөөн, өөрийн гэсэн барилга байгууламжгүй, түрээсийн байранд, ус тог, цахилгаан, интернэт, цалин хөлс гэх мэт үйл ажиллагаандаа ихэнх зардал нь зарцуулагдаж гаргасан бүтээгдэхүүн үйлчилгээ нь зах зээлд танигдаж амжаагүй байтал санхүүгийн хямралд орж дампуурахад хүрдэг нь бодит үнэн. Төр засгийн зүгээс жижиг дунд бизнесийг дэмжих төсөл хөтөлбөрүүд тодорхой түвшинд хэрэгжүүлж байгаа боловч энэ нь зөвхөн санхүүгийн дэмжлэг үзүүлэх хэмжээнд л байна. Ганц нэгээрээ ажилладаг, эсвэл мэргэшсэн боловсон хүчний хувьд дутмаг бизнес эрхлэгчид бүх урсгал зардал нь нэг дор багтсан хямд өртөгтөй ажлын байр, маркетинг менежмент, хүний нөөц, санхүү, хууль зүйн бүх төрлийн мэргэжлийн үйлчилгээг нэг дор авах, шинэ санал санаачлагаа хуваалцах, бизнесийн түнш харилцагчаа олох боломж бүхий цогц орчин үгүйлэгдэж байдаг.
Энэхүү хэрэгцээ шаардлагыг “Газар шилтгээн” ХХК, “Монголын Үндэсний Маркетингийн Холбоо” ТББ-ын хамт олон олж харан гарааны бизнес эрхлэгчдийг дэмжих, тэдэнд маркетинг менежментийн мэргэжлийн үйлчилгээ үзүүлэх “Startup Marketing Space” хамтын оффисыг нээгээд байгаа нь энэ юм. Түрээсийн төлбөрийн хувьд өдрийн 20 мянган төгрөг. Энэ үнэд нь кофе, цайных нь үнэ хүртэл багтсан гэж байгаа. Тог, интернэт, тохилог орчин зэрэгт толгойгоо гашилгахын оронд шинэлэг санаа, бизнесийн шилдэг төлөвлөгөө, түүнийг хэрэгжүүлэх замаа олоход л та цагаа зарцуулахад хангалттай болжээ.
Гарааны бизнес эрхлэгчдийн амжилтын гарц
Монгол Улс зах зээлийн эдийн засагт шилжиж чөлөөт өрсөлдөөний бизнесийн орчинтой болсон ч гарааны бизнес болон жижиг дунд бизнесүүд өсөн хөгжих, зах зээл дээр байр сууриа олж цаашид тогтвортой ажиллах нөхцөл боломж бололцоо хомс хэвээр байна. Тэгвэл тэр боломжийн хамгийн том гарцыг “SMS” төв бизнес эрхлэгчдэд олгож байгаа юм. Хотын төвд шинээр ашиглалтанд орж буй Бизнес таурын 19 давхарт байрлах тус төвийн нийт талбай нь 415м2 бөгөөд нийтийн эзэмшлийн талбай, номын сан, кофе шоп, уулзалтын өрөө, хурлын танхим, бизнес өрөө, стартап өрөөнүүдтэй оффисыг хамгийн сүүлийн үеийн ухаалаг технологиор тохижуулж өгсөн нь ажил хэрэгч хүмүүсийн амжилт гаргах оффис байх нь гарцаагүй юм.
Төслийг хэрэгжүүлэхэд оролцогч байгууллагууд нь өөрсдөө стартап компаниуд бөгөөд зураг төслийг “Сая санаа” ХХК, гүйцэтгэлийг “Армонде констракшн” ХХК, программ хангамж, системийг “Аметрос” ХХК-ийн “ДОБУ” брэнд тус тус ажилласан байна. Ирээдүйн цахиурын хөндийн томоохон компаниудыг гаргах төлөвлөгөөтэй “SMS” төвийг та зорин очоорой.
Монгол инженерүүдийн шийдэл
“Залуу хүн яагаад хотын А зэрэглэлийн тохилог оффист ажиллаж болохгүй гэж” хэмээн тус төвийн захирал Ж.Золзаяа ярих. Үнэхээр ч гарааны бизнес эрхлэгч залууст байрлал сайтай газар оффис түрээслээд суух төсөв мөнгө гэж юу байхав. Бизнес эрхлэгчдийн тэр л бэрхшээлийг олж харсны үндсэн дээр хамтын оффисыг бүтээн байгуулах санаа нь төржээ.
Ингээд хамгийн бага зайнд юу хийж болох вэ гэдэг дээр анхаарлаа хандуулж ажилласнаар “SMS” төвийн төрх нь бүрдсэн гэж хэлж болно.
Ёстой л нөгөө хүний хэрэгцээ цөм бүрэн гэдэг шиг “SMS” төвд ажиллах нөхцөл боломж бүрэн дүүрэн хангагджээ.
Тухайлбал, 40-50 хүний EVENT зохион байгуулах хүчин чадалтай нийтийн заалнаас эхлээд 6-8 метр квадрат хэмжээтэй смарт жижиг өрөөнүүдийг өвөрмөц шийдэлтэйгээр тохижуулжээ. Дээрээс нь сургалтын өрөө, гадны хүн хүлээн авах уулзалтын өрөө, бизнес зөвлөхүүдийн өрөө, кофе шопыг хүртэл хамтад шийдээд өгсөн гээд бод доо.
Өрөө болгоныг сандал ширээнээс эхлээд самбартай нь хүртэл шийдээд өгсөн нь хүний төлөө, бизнес эрхлэгчдийн төлөө гэсэн чинадын зорилгыг нь илтгэх мэт.
Үргэлж шинийг эрэлхийлж, амжилт өөд тэмүүлэгч эрхэм бизнес эрхлэгч таны ажиллах орчин “SMS” төвд л байна.
Хаяг : Монгол улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Бизнес Таур, 19 давхар
Утас: 8888-4144, 90091019
24news.mn