Хөргөгч цэвэрхэн байна гэдэг эрүүл амьдралын нэгэн үндэс билээ. Хөргөгч цэвэрлэдэг химийн бодис ашиглахын өмнө дараах байгалийн зүйлсээр цэвэрлэх аргуудыг туршаад үзээрэй.
Хөргөгчнөөс гарах эвгүй үнэрийг дарахын тулд хүнсний содыг ашиглаж болно. Үүний тулд ууттай хүсний содыг шарах шүүгээний листэн дээр асгаж тараагаад хөргөгчиндөө хийгээд үнэр нь арилтал байлгаарай. Мэдээж эхлээд хөргөгчөө цэвэрлэсэн байх шаардлагайтай. Мөн энгийн үед ч гэсэн хүнсний соды таггүйгээр хөргөгчиндөө байлгаад байвал муухай үнэр гараад байхгүй сайн талтай.
Цагаан цуу эвгүй үнэрийг өөртөө шингээдэг. Нэг аяга цагаан цууг хөргөгчиндөө хонуулаарай. Өглөө хөргөгчнөөс тань тааламжтай үнэр үнэртэх болно.
Овьёосыг саванд хийгээд хэдэн цаг хөргөгчиндөө байлгаарай. Эвгүй үнэрийг өөртөө шингээдэг байна.
Шинэхэн, хуурай кофений үрийг шарах шүүгээний тавцан эсвэл тийм төрлийн тавцан дээр тарааж тавиад хөргөгчиндөө байлгаарай. Гэхдээ үүнийг хэрэглэж эвгүй үнэрийг дарахад хэдэн өдөр шаардагдана шүү.
5.Модны нүүрс
Нунтаг модны нүүрсийг хэд хэдэн саванд хувааж хийгээд хөргөгчнийхээ тавиур бүрт тавиарай. Ингэхдээ хөргөгчнийхөө хэмийг хамгийн бага дээр нь тавиад гурав хоногийн турш байлгана.
Хэсэг жүрж аваад дундуур нь зүсч хөргөгчиндөө хийнэ. 1-2 цагийн дараа хөргөгчний тань эвгүй үнэр алга болно.
24news.mn