2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Хүзүү,тохой, суганы хуурайшиж харласан арьсыг 15 минутын дотор цайруулах арга

Та арьсныхаа хуурайшиж харласан хэсгүүдэд санаа зовж явдаг юм биш биз. Арьсны асуудлаа химийн найрлагатай гоо сайхны бүтээгдэхүүнээр шийдэж болох ч өртөг өндөртэй. Үүний оронд гэрийн нөхцөлд эрүүл байгалийн аргаар үр дүнтэйгээр цайруулах аргыг танд санал болгож байна.
Энэхүү аргыг хэрэглэснээр таны хуурайшсан, харласан арьс 15 минутын дотор цайрах болно.

Орц: Нэг халбага оливын тос, халбага сод, халбага давс\ амны халбага\
Хийх арга: Найрлагад орсон зүйлсээ саванд нэг дор бүгдийг хутгасны дараа харласан хэсгүүддээ 15 минут түрхээд бүлээн усаар угаана. Үүний дараа нарнаас хамгаалах тос түрхээрэй. Мөн Е витаминаар баялаг хоол хүнс идэх нь таны арьсыг өнгөлөг толигор болгоход тусалдаг. Хэрэв илүү богино хугацаанд цайруулахыг хүсвэл дээрх найрлагад дээр хэдэн дусал Кокосын тос дусаагаарай. Энэхүү аргыг долоо хоногт 1-3 удаа хэрэглэвэл илүү үр дүнтэй.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.