Загварын ертөнц бол маш ширүүн өрсөлдөөнтэй салбар. Чи үргэлж сайхан харагдаж, шинэлэг байхгүй бол чамаас илүү сайхан харагддаг хүн өчнөөн байгаа.
Нью-Йорк хотод амьдардаг загвар өмсөгч Аристотел Политес нэгэн хүчтэй өрсөлдөгчтэй болжээ. Түүний өрсөлдөгч нь түүнээс хавьгүй залуу. Бас илүү хөөрхөн. Гэхдээ Аристотел түүнээс айхгүй байгаа. Учир нь тэр түүний нагац дүү юм. 18хан сартай авьяаслаг фото модель ахынхаа зургуудыг харах дуртай бөгөөд нэг өдөр яг түүний зураг дээр авсан зогсолтыг авч зогсоход нь түүний ээж зургийг нь авчээ. Үүнээс хойш яг түүний зургуудыг дуурайж авдаг болсон гэнэ.
Б.Чандмань
24news.mn