2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Үслэг эдлэлээ яаж арчлахаа мэдэхгүй байна уу?
Өвөл болоод бүсгүйчүүд дулаахан олны харцыг булаах үслэг эдлэлээ өмсөхөөр яарч буй бизээ. Харин дурлаж дурлаж авсан гоёмсог шуба нь хадгалалтаас болоод сор нь налж хэлбэрээ алдсан байдаг. Үслэг эдлэлийг зөв хадгалавал олон жил болсон ч анхных шигээ гоёмсог хэвээр байдаг. Гэхдээ л аль болох өмсөж эдлэх хэрэгтэй. Өмсөхгүй хадгалах тусам л мууддаг, сор нь налж, илчгүй болдог байна. Яг л хайртай амьтан шигээ салхилуулж байх нь чухал юм. Ингээд та бүхэндээ үслэг эдлэлийг хэрхэн арчлах талаар хэдэн зөвлөгөөг өгье. 

-Булга, үнэгэн шуба өмссөн үедээ хүн ихтэй газар чихдэлцэхээс татгалзах хэрэгтэй. Үс нь унаж, өнгөө алдана эрсдэлтэй юм. 

-Туулай, булга, үнэг, хэрэм, тарвага аль ч арьс норох дургуй байдаг. Мэдээж бороонд өмсөхгүй л дээ, нойтон цасанд ч бас өмсөхгүй байхыг хичээ. Үслэг эдлэл өмссөн бол машинаар явах эсвэл шүхэр авч явах хэрэгтэй, зун л шүхэр барьдаг гэж битгий бодоорой. 

-Хэрвээ норгосон тохиолдолд газ халуун плитк, парнаас хол байлгаарай. Харин хатаахын тулд сайтар сэгсрэх хэрэгтэй, мөн хуурай щеткоор самнаарай. 

-Зөвхөн шкафанд хадгалах ёстой. Чемодан, хайрцаг цүнхнээс татгалзаарай. Хааяа салхинд тавих хэрэгтэй. Үслэг эдлэл амьсгалах дуртай байдаг юм. 

-Том чөлөөтэй даавуун уутанд л хадгалаарай. 

-Үслэг эдлэл нь өөртөө үнэр шингээдэг. Тиймээс эвгүй үнэрээс сэргийлж, жижиг алчууранд дуртай усаа түрхээд халаасанд хийгээд сурчих хэрэгтэй.  

-Мольны/цагаан эрвээхэй/ эсрэг бодисыг ч бас халаасанд нь хийхээ мартав аа.

-Хэрвээ цагаан шубатай бол крахмалаар арчиж болно. 

-Мэдээж аль болох муухай болгохгүйг хичээх хэрэгтэй. Хэрвээ тоос шороонд дарагдаж өнгө зүсээ алдсан бол хими цэвэрлэгээнд өгөх гэж яарсны хэрэггүй. 

-Хими цэвэрлэгээнд өгөх болсон эсэхийг мэдэхийн тулд та шуба руугаа үлээж үзээрэй. Хэрвээ үс нь удаан тогтохгүй хэвэндээ орж байвал цэвэрлэх болоогүй гэсэн үг. 

-Мөн шубан дээрээ цүнх  үүрч болохгүй.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.