Хүн сайн унтаж амарсанаар ажил үйлс бүтэмжтэй, бие хөнгөн, сэтгэл өөдрөг байдаг. Гэвч комьпютер болон жолооны ард удаан суух, янз бүрийн шалтгаанаас болж стрессд орох, дасгал хөдөлгөөн дутагдах зэрэг олон шалтгаанаас болж хүний биеийн булчингууд хөшиж эхэлдэг. Ингэснээр хүн сайн унтаж чадахгүй, ядарч сульддаг.
Яг л хүүхэд шиг бат бөх унтахыг хүсэж байгаа бол эдгээр 4 арга техникийг туршаад үзээрэй.
1. Стрессээс чөлөөлөгдөх
Энэ байрлал нь нурууг амрааж, стрессээс чөлөөлдөг. Өглөө хийвэл илүү үр дүнтэй байдаг.
Хийх арга:
- Нуруугаа амраан дээшээ харж хэвтэнэ
- Өвдгөө нугална
- Хоёр гараагаа өвдгөө тэврэнэ
- Гэдэс, ходоод хавьцаа өвдгөө наах мэт тэвэрнэ
- Жигд гүнзгий амьсгална
2. Хань руу хөлөө сойх
Унтхынхаа өмнө ийм байрлалаар хэвтэх нь цээжин дэхь хүчилтөрөгчийг нэмэгдүүлдэг.
Хийх арга:
- Хөлөө хана руу хандуулан дээшээ харж хэвтэнэ
- Орны толгой саад болж байгаа бол өгзөг доороо дэр эвээрэй
- Гараа сул тавина, цээжин дээрээ авч болно
- Тайван, жигд амьсгал
- 1-2 минут ингэж хэвтээд хөлөө буулгана
3. Нурууны булчин амраах
Удаан суух, удаан алхах гээд олон шалтгаанаас нурууны булчин ядарч өвддөг. Энэхүү булчинг амраахын тулд 2 алхам хийнэ.
Алхам1:
- Нуруу, хүзүүнийхээ доор алчуураа ороон эвнэ
- Илүү таатай хэвтэхийг хүсвэл хөл доороо дэр эвээрэй.
- Толгойгоо хойшоо урагшаа, хөлөө баруун, зүүн тийш сэгсрэх мэт гэхдээ зөөлөн таатайгаар хөдөлгө
- Бүх биеэ суллан хэвтэхдээ таатай мэдрэмж авахыг хичээгээрэй
- 1 минутын хугацаанд хийнэ
Алхам2:
- Доошоо харан хэвтэнэ
- Толгой доороо дэрээ эвж болно
- Гараа биеийнхээ дагуу сул тавина. Бүх биеэ суллаад тайван байдлыг мэдэрхийг хичээ.
- Энэ байрлалаараа 1 минут орчим хөдөлгөөнгүй хэвтэнэ
4. Биеэ сулла, тархиа амраа
Унтхынхаа өмнө үүнийг хийвэл тун сайн бөх унтах болно
- Гар биеэсээ зайтай , мөн хоёр хөл хоорондоо мөрний хэмжээтэй байхаар дээш харан хэвтэнэ. Хөл доороо дэр эвж болно
- Хөлийн хурууны үзүүрээс толгой хүртэл бүх биеэ суллана. Хэрвээ та хүсвэл 20 удаа гүнзгий амьсгаа аван аажуухан гаргаарай.
- Аль болох юм бодохгүй тархиа амраа, биеэ сулла дахин сулла.
- Үүнийг зөв хийвэл та нэг л мэдэхэд ертөнцөөс тасран бөх нойрондоо умбах болно