Тархины цус харвалт нь дэлхий дахинд өвчлөл, нас баралтын тэргүүлэх шалтгааны нэг болж байна. Харвалтын улмаас өвчтөний гар хөл гүнзгий саажин, хөдөлмөрийн чадвараа алдахын зэрэгцээ оюун ухаан, хэл яриа, танин мэдэхүйн үйл ажиллагаа алдагддаг.
Тархины цус харвалтын үүсэх гол шалтгаан: Зүрх судасны өвчин, артерийн даралт ихсэх, чихрийн шижин, архи, тамхи, холестерин өндөртэй байх гэх мэт нь нөлөөлнө.
Тархинд цус харвалтын үед дараах шинж тэмдэг илэрнэ.
- Нүүр муруйлт (нүүрний нэг тал муруйсан хөдөлгөөн алдагдсан)
- Гар унжилт (нэг гар хөдлөхгүй буюу нөгөө гартай харьцуулахад унжих)
- Хэл яриа хэвийн бус (хэл ээдэрнэ, үг буруу хэлэх эсвэл ярьж чадахгүй)
- Толгой хүчтэй өвдөх, толгой эргэж дайвалзах, ухаан алдах
Хэрэв дээрх шинж тэмдэг илэрвэл ЦАГ АЛДАХГҮЙ түргэн тусламжийн эмч дуудах хэрэгтэй .
Харвалтын үед авах тусламж үйлчилгээ
- Тархины цус харвалтын үеийн шинж тэмдэгийг таних
- Түргэн тусламжийн төвд хандах.
- 103 дугаарын утсаар яаралтай дуудлага өгөх
Урьдчилан сэргийлэлт
- Цусны даралтыг тогтмол хянах, тогтворжуулах
- Цусан дахь сахарын хэмжээг тогтмол хэмжээнд байлгах
- Тамхинаас гарах
- Архи хэтрүүлэн хэрэглэхгүй байх
- Тогтмол биеийн тамир дасгал хөдөлгөөн хийх
- Биеийн жин илүүдэлтэй бол жин хасаж дэглэм барих
- Давс болон ханасан өөх тосны хэрэглээг багасгаж, жимс ногоо ихээр хэрэглэх
- Зүрхний хэм алддаг бол зүрх судас өвчний эмчийн хяналтанд байх
Сэргээн засах эмчилгээ
- Тархины цус харвалтын цочмог үеийн эмчилгээний дараа өвчтөний биеийн байдал тогтворжсоны дараа сэргээн засах эмчилгээг эхэлнэ.
- Сэргээн засах эмчилгээнд өвчтөн өөрөө идэвхитэй оролцох ёстой.
- Эмнэлгээс гарснаас хойш эхний нэг жилд сэргээн засах эмчилгээний дасгалын эрчимийг нэмэгдүүлэх
- Сэргээн засах эмчилгээнд зөв хэвтүүлэх, суулгах, хооллох зэрэг өдөр тутмын үйл ажиллагааны чавдарт сургах, хөдөлгөөн засал, хэл засал, хөдөлмөр засал, цахилгаан эмчилгээ зэрэг эмчилгээнүүдийг хийнэ.
24news.mn