Хүний тархины үйл ажиллагааг сайжруулах олон арга байдаг.Гол нь түүний зөв сонгож , өдөр тутмынхаа амьдралд хэрэгжүүлж хэвшил болгож чадсан эсэхээс их зүйл хамаардаг. Хэрвээ та тархиныхаа үйл ажиллагааг сайжруулах хүсэлтэй байгаа бол дараах зөвлөгөөг уншаад үзээрэй.
Оюуны дасгал хийх
Дан ганц биеийн хүчний дасгал тустай байна гэж байхгүй. Тархиа тогтмол ажиллуулж идэвхтэй байлгахын тулд оюуны ажлыг хослуулах хэрэгтэй.
“Яагаад “гэж асуу
Бидний тархи сониуч байдалд дуртай. Тодруулбал та сониуч зантай бай. Сониуч зангаа хөгжүүлэх хамгийн шилдэг арга бол байнга “Яагаад ” гэдэг асуултыг тавьж байх явдал. Хэдий энэ нь таны хувьд шинэхэн зуршил байсан ч өдөрт доод тал нь арван удаа яагаад гэж асуухыг хичээгээрэй.
“Аль болох их инээ”
Эрдэмтэд инээхийг эрүүл мэндэд тустай хэмээдэг.Инээх явцад стрессээс биднийг гаргах үйлчлэл бүхий эндорфин хэмээх дааврын ялгаралт нэмэгддэг. Ийм байдлаар инээд бидний тархийг цэнэглэж байдаг юм.
“Ой тогтоолтыг сайжруулах”
Тархи:Энэ бол ой санамжийн машин.Иймд хуучны фото цомог, сургуулийнхаа өдрийн тэмдэглэлийг авч хуучны дурсамжаасаа эргэн сана. Үүний дунд таны оюун ухаан эргэцүүлэн бодож эргэн санах үйлдэл хийнэ. Ой санамжийн талаарх эерэг сэтгэл хөдлөл нь аливаа асуудлыг шийдэхэд тус болдог.
Таавар таа
Бидний зарим нь тааварт, зарим нь оньсогонд дуртай. Аль аль нь таны тархины ажиллагааг идэвхжүүлэх шилдэг арга болж чадна. Тааврыг зугаа маягтай таадаг ч үнэндээ бол тархинд дасгалжуулж буй хэрэг.
Дадлага
Унших, бичих, оёх, зурах, үгийн таавар таах зэрэг энгийн үйлдлүүд нь ой тогтоолтыг сайжруулахад ихэд тустай гэнэ.
Ямар нэгэн шинэ зүйлээс суралц
Хэрвээ танд ямар нэг сэдэв илүү сонирхолтой байдаг бол тэр талаараа илүү сонирх. Хэрэв тийм зүйл байхгүй бол өдөр бүр гадаад шинэ үг тогтоо.
Бич
Өдрийн тэмдэглэл хөтлөх нь танд хамгийн тустай байх болно. Энэ нь тархины хамгийн сайн эм болно.
24news.mn