2024 оны 11 сарын 24
Зөвлөгөө
Д аминдэмийн дутагдлаас болж хүүхдийн хөл майга болдог

Д аминдэм нь бие махбодод олон чухал үүрэг гүйцэтгэдгийн нэг нь бие дэх кальци, фосфорын солилцоог зохицуулж өгөх явдал юм. Чухамдаа Д аминдэм байгаа учраас л хоол хүнсээр хэрэглэсэн кальци, фосфор маань яс руу нэвтрэн орж ясны бөх бат байдлыг бүрэлдүүлэх боломжтой болдог гэж ойлгох хэрэгтэй.

Хүүхдийн өсөлтийн хамгийн чухал, эрчимтэй үеүдийн нэг болох 3 нас хүртэлх хугацаанд Д аминдэм дутагдвал рахит өвчин үүсдэг. Рахит гэдэг нь Д аминдэм дутагдалтай байсны улмаас хүүхдийн яс хэлбэржиж, бүрэлдэх хамгийн чухал үедээ бэхжиж чадахгүй болсноос шалтгаалсан өвчлөл бөгөөд яваандаа ийм хэврэг яс биеийн жинг дааж чадалгүй муруйж далийдаг байна.

Ялангуяа Д аминдэм дутмагшилтай хүүхэд хөлд орох үеэс биеийн жингийн гол ачааллыг авч байдаг шилбэний яс ачааллаа дийлээгүйн улмаас муруйж тахийдаг аж. Хэрэв хүнд хэлбэрийн Д аминдэм дутмагшил байсан бол зөвхөн шилбэний яс төдийгүй нурууны нугалам хүртэл их биеэс ирэх ачааллын улмаас хэлбэр нь алдагдаж муруйх ба ачаалал сээр нуруу орчимд их ирдгээс шалтгаалж бөгтөр нуруутай болох, цээжний хэлбэр алдагдахад хүрдэг байна.

М.АМАРЖАРГАЛ

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.