2020 оны 06 сарын 05
Зочин
Я.БАЯРЖАВХЛАН: 40-45 НАСНААС ЭХЛЭН ӨВЧНИЙ ХУРИМТЛАЛ БИЙ БОЛДОГ...
Я.Баяржавхлан: 40-45 наснаас эхлэн өвчний хуримтлал бий болдог гэж үздэг
Хүн ардынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах үйлст үр бүтээлтэй ажиллаж, онцгой амжилт гаргасан эмч нарын хөдөлмөрийн үнэлэмжийг дээшлүүлэх, эмчилгээ, оношилгоо болон ажлын шилдэг арга туршлагыг нийтэд сурталчлах, дэлгэрүүлэх зорилгоор Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн "Эмч нараа алдаршуулах" буланг уншигч та бүхэнд хүргэж байна.
 
Зочиноор: Баянзүрх дүүргийн Эрүүл мэндийн төвийн Зөвлөх Поликлиникийн эрхлэгч Ядамжавын Баяржавхлан уригдлаа. 
 
Тэрбээр: 1992 онд АУИС эмчилгээний анги төгссөн, 1997-1998 Дотрын эмчийн анги, 1998-2000 Өрхийн эмчийн мэргэжил олгох курс, 2008 онд Германд эмчийн мэргэжил дээшлүүлэх курс, АУ-ны магистр, Дотрын тэргүүлэх зэргийн эмч, БЗЭМТ Зөвлөх Поликлиникийн эрхлэгчээр одоо ажиллаж байна. 
Настны эмч-Тэвчээртэй сонсогч байх ёстой
Настны өвчний онцлог нь: Олон эрхтэнг хамарсан нэг биш олон өвчний шинжтэй байна. 
 
Судалгаанаас үзэхэд нэг настан таваас доошгүй өвчтэй байх нь элбэг. 40-45 наснаас эхлэн өвчний хуримтлал болдог гэж үздэг. Зүрх судас, амьсгалын замын өвчин бөөр шээсний зам,үеийн өөрчлөлт, хараа сонсголын өөрчлөлт хавсрах нь олонтаа тохиолддог. Эмч хүн хөгшрөлтийн өөрчлөлтөө гадна настны өвчний онцлогийг танин мэдэж, өвчин хөгшрөлтийн хоорондох уялдсан зөв тогтоох өргөн мэдлэгтэй байх ёстой байдаг.
 
Настанд өвчний шинж тэмдэг сул, онцлох шинж тэмдэг гардаггүй бөгөөд тодорхой хэв маяггүй явагдах нь их.
 
-Баярлалаа. Танд Олон улсын эмч нарын баярын мэнд хүргье! Цаашдын ажилд тань өндөр амжилт хүсэн ерөөе.

 

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.