2020 оны 05 сарын 30
Зочин
Ч.Эрдэнэдалай: Х.Баттулга сонгогдвол томоохон төслүүд сунжрах эрсдэл бий болно

Ардчилсан нам иргэдийн өр тэглэх тухай амлалт өгч байгаа нь сүүлийн үед олон нийтийн сүлжээгээр шүүмжлэл дагуулаад байгаа юм. Тодруулбал, төрийн албан хаагчдын цалингийн зээл болон ахмад настнуудын  тэтгэврийн зээл, оюутны сургалтын төлбөрийн болон малчны зээлийн одоо байгаа үлдэгдэлийг байгалийн баялгийн хишгээс буюу “Эрдэнэс Тавантолгой”-н  хоёр жилийн ногдол ашгаар төлж барагдуулах тухай албан бичгийн 2017 оны долдугаар сарын 1-ний өдөр Х.Баттулгад хүргүүлсэн.

Уг нь өрнөөс өрний хооронд өдөр хоногийг өнгөрүүлдэг монголчуудад өчнөөн сая төгрөгийн өрийг нь улс төлөөд өгнө гэдэг сайхан сонсогдсон ч учир мэдэх нэг нь сонгуулийн өмнө иргэдийн саналыг авах гэсэн башир арга, хэзээ ч биелэхгүй үлгэр хэмээн дургүйцэж байгаа бол зарим нэг нь алга хавсран баярлаж суугаа юм.

Тиймээс бид энэ иргэдийн энэ их өрийг улсаас төлөх боломжтой эсэх талаар болон өрийг тэглэснээр эдийн засагт ямар нөлөөтэй байх талаар "Алтанбумба" санхүүгийн нэгдлийн шинжээч Ч.Эрдэнэдалайгаас тодрууллаа.

-АН-аас иргэдийн өрийг тэглэх асуудал ярьж байна. Энэ боломжтой юу?

-Би боломжгүй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл бүх зээлийн хэмжээг аваад үзэхэд ойролцоогоор 5 их наяд төгрөг болж байгаа. Үүнээс цалингийн зээл нь хамгийн их хувийг эзэлдэг юм байна лээ. Одоогийн байдлаар бол 5 их наяд төгрөг гаргаад иргэдийн өрийг тэглэх ямар ч боломжгүй. ОУВС-гийн хөтөлбөр ч үүнийг зөвшөөрөхгүй, цаашлаад санхүүжилтээ зогсооход хүрнэ. Уул уурхайн компаниудын хувьцаанаас ногдол ашиг авна гэж ярьж байна лээ. Энэ бол бүр бүтэхгүй. Учир нь манай улсын уул уурхайн томоохон компаниуд ногдол ашиг байтугай өөрсдөө өртэй байгаа.

-АН-ынхан өрийг барагдуулна гэсэн. Хэрэв ямар нэгэн байдлаар тэдэнд арга зам байгаад өрийг барагдууллаа гэхэд энэ нь манай улсын эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

-Нэгдүгээрт АН ард түмний өрийг тэглэх боломжгүй. Аан, зүгээр 5 их наяд төгрөг хэвлээд өрийг тэгэллээ гэж бодоход эргээд манай улсын санхүүгийн системд тааж хэлэхэд хэцүү тогтворгүй байдал бий болно гэж би харж байна. Өмнө нь ч гэсэн “сайн” хөтөлбөрүүдээр дамжуулж нийт 500-600 тэрбум төгрөг тараасан. Энэ мэтээр их хэмжээний төсвийн зарцуулалт явагдсан. Энэ нь эдийн засгийн хямрал үүсч, өнөөдөр ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах гол шалтгаан болсон. Энэ талаар ОУВС-гийн дүгнэлтэд “Төсвийн сахилга бат алдагдсан. Ямар ч хяналтгүйгээр зарцуулагдсан” хэмээн тусгагдсан байдаг.  Гэтэл одоо дахиад ийм юм яриад, амлалт өгөөд байгаа нь арай гэж сэхээ авах гэж байгаа эдийн засгаа дахиад уналтад оруулах эрсдэлийг бий болгож байгаа юм.

-Сая Х.Баттулга олонхи болоход компаниудын хувьцааны ханш унасан. Энэ юутай холбоотой юм бэ?

-Бонд эзэмшигчдэд эрх баригч нам улс төрийн  байр сууриа бэхжүүлвэл тогтвортой байдал бий болно гэсэн хүлээлт байсан байх. Гэтэл сөрөг хүчний намын нэр дэвшигчид давуу байдал бий болсон. Мөн Х.Баттулга нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөрт төрийн мэдлийн компаниудын хувийг иргэдэд тарааж эзэмшүүлнэ.  ОУВС-гийн хөтөлбөр Монгол Улсад тохиромжгүй гэж үзэж байгаагаа илэрхийлсэн. Тэгэхээр хөрөнгө оруулагчид нилээн болгоомжилж байгаа болов уу гэж харж байна. Одоо бол бүх хувьцааны ханш буурах хандлагатай байгаа. Өөрөөр хэлбэл, эдийн засаг сэргэнэ гэсэн итгэл нь буурч, тодорхойгүй байдал үүсээд байна.

-Нэр дэвшигч Х.Баттулга сонгогдсон тохиолдолд манай улсын эдийн засагт яаж нөлөөлөх вэ?

-Шинжээчийн хувьд харахад тогтвортой байдал сулрана гэж бодож байгаа. Яагаад гэвэл, сөрөг хүчний Ерөнхийлөгч, эрх баригч намын Их хурал байгаа тохиолдолд зөрчил үүсэх магадлалтай. Иргэдэд ашиггүй улс төржилт их явагддаг. Тухайлбал, том төслүүд маш их улс төрждөг. Тавантолгой, Оюутолгой, Гачуурт, төмөр зам гэсэн томоохон төслүүд өнөөдөр улс төржилтийн шалтгаанаас болж дорвитой хөдлөөгүй.  Тэгэхээр сөрөг хүчний нэр дэвшигч Ерөнхийлөгч болсон тохиолдолд манай улсын эдийн засгийн гол хөдөлгүүр болсон томоохон төслүүд сунжрах, удаашрах эрсдэл бий болно  гэж харж байна. 

-Та нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцсан уу. Эдийн засаг уналттай байгаа өнөө үед аль мөрийн хөтөлбөр нь эдийн засгийг сэргээх гарц болж чадах вэ?

-Би яг нарийвчилж судлаагүй, гэхдээ  эрх баригч намын нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр эдийн засаг сэргээхэд чиглэгдсэн мөрийн хөтөлбөр гэж харсан. 

 Т.Гэрэл

zaluu.com

24news.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://24news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
GREAT ILLUMINATI ORDER41.203.78.64
ИЛЛУМИНАТИЙН НЭГДЭЛИЙН НЭГДСЭН Нэгдсэн улс ба дэлхийн өнцөг булан бүрт мэндчилж байна. Энэ бол алдагдсан мөрөөдлөө сэргээж, эд баялаг, аз жаргалын гэрлийг харж чаддаг Иллюминати ах дүүсийн эгнээнд нэгдэх сайхан боломж юм. ямар ч цус тахилгүйгээр бид бүх ш
2019/09/09
http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.