2024 оны 04 сарын 28
Зочин
Т.Бархүү:Би чинь ханийнхаа дэргэд биеэ барьдаг байхгүй юу даа

Яг түүн шиг” шоуны  хоёрт дахь улирлын дугаар  өнгөрсөн сарын 2-нээс эхэлж  Ням гариг бүрийн орой үзэгчдийн  хүссэн хүлээдэг нэвтрүүлэг боллоо. Тус шоунд "X-Түц” продакшны жүжигчин Т.Бархүү шоуны хүчтэй оролцогчдын нэгээр тодроод байгаа билээ.

Т.Бархүү  нэгэн ярилцлаганд орох үеэрээ "Яг түүн шиг-2” шоунд гэр бүлээ ирүүлэх дургүй гэж хэлжээ. Тэрээр энэ тухайгаа хөрөг нэвтрүүлэгт оролцох үеэрээ "Би  чинь  ханийнхаа дэргэд биеэ барьдаг  байхгүй юу даа. Би чинь бас нарийн ярих юм бол ичимхий шүү дээ. Би Cher-ийн хоолойг жаахан дөхүүлсэн гэж боддог.

Ширээн дээр гарахдаа муу оноо авбал авна л биз гэж бодсон. Ширээнээс яаж буух байх байсан бол яаж ийж байгаад буух байсан байх. Гэхдээ мэдрэмж Мээдээ бол үнэхээр мундаг залуу намайг буухад тусалсан би үнэхээр баярласан” гэж  хэллээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.