2020 оны 06 сарын 07
Зочин
Л.Мөнхбаясгалан : Харсан эх хүний сүү гашилж, сэтгэл ээдмээр муухай юм

Өнгөрсөн сарын 30,31 ны өдрүүдэд дэлхийн зарим орнуудад өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрүүлдэг аймшгийн баяр буюу "Halloween"-ий баярыг тэмдэглэн өнгөрүүлсэн билээ. Манай улсад энэхүү баярыг тэмдэглэн өнгөрүүлдэг болоод багагүй хугацааг үдэж буй. Хэдийгээр улс орон даяар тэмдэглээд байдаггүй ч хаалга тогшиж чихэр гуйх хүүхэд багачууд жилээс жилд өссөөр байгаа билээ. Тус баярыг яагаад тэмдэглэх болсныг ч мэдэлгүй цус нөжинд баригдсан мэт дүрд хувирсан бяцхан хүүхдүүдийн тухай сэтгүүлч Л.Мөнхбаясгалан өөрийн үзэл бодлыг цахим хуудаснаа ийн илэрхийлжээ : 

 

ДУУГҮЙ ӨНГӨРЧ БОЛОХГҮЙ НЬ... 
Би халлавүүний (Halloween) ны баярыг нэг их жигшээд байдаггүй хүн л дээ. Жил бүр янз бүрийн баг өмссөн жаалууд 10 р сарын 30, 31 ний орой хаалга нүдэж чихэр авдаг. Манайх яг энэ өдрүүдэд тэдэнд зориулж зөндөө чихэр аваад үүдэндээ тавьдаг. Үүнийгээ би хүүхдээс чихэр харамлаад яах юм бэ гэж цайруулдаг байлаа. Гэтэл биш юм аа. Энэ зургийг хараад сэтгэл сэртхийгээд, нэг л эвгүй. Энгэр нь цусанд нэвчсэн заазуур барьсан алуурчин хүүхэд. Харсан эх хүний сүү гашилж, сэтгэл ээдмээр муухай. Бодвол эцэг эх нь түүнд тусласан байж таараа. Жаахан хүүхэд өөрөө энэ дайны хувирч чадахгүй. Ирээдүй маань ингээд зогсож, ингээд тосч байх юм шиг билэггүй муухай санагдаад сэтгэл тавгүйтээд байна. Америк хэв заншлын энэ үзэшгүй муухай баярыг монголд хоригловол яасан юм бэ. Аливаа ард түмэнд зан заншил, амьдралын хэв маяг гэж бий... Ёр билэг гэж бас бий. Бид бол дорнын ард түмэн. Halloween тэмдэглэхээ больлоо гээд соёлоос хоцроод, ардчилалаа алдаад сүр сүр юм болохгүй. Энэ өдрүүдэд далимдуулсан гэмт хэргүүд ч олширох хандлагатай... Ингэж алуурчин болж тоглож бахархаж зургаа авахуулж байгаа хүүхдийн сэтгэхүй гэмтэхгүй гэх баталгаа үгүй. За тэгээд та нар маань юу гэж бодож байна. Сошиал ч заримдаа хүчтэй шүү дээ!!! Би лав дуугүй өнгөрч чадахгүй нь !!!

 

Ж.Сондор

Эх сурвалж : ZONE.MN

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.