2020 оны 06 сарын 06
Зочин
С.Жавхлан: Хуралдаа ч сууна, дуугаа ч дуулна

УИХ-ын гишүүн С.Жавхлан Төрийн гурван өндөрлөгт шаардах бичиг хүргүүлсэн бөгөөд уг шаардлагад хариу ирээгүй тул ажил хаялт зарлаж, хуралд суухгүй байгаа гэдгээ тайлбарлаж байсан. Мөн шаардлагын хариуг ирүүлтэл Төрийн ордноос гарахгүй өрөөндөө амьдарна хэмээн мэдэгдээд байсан.

Тэгвэл УИХ-ын гишүүн С.Жавхлан  “Өмнө нь Жавхлаан чи зөвхөн дуугаа дуул гэдэг. Дуулаад л явж байдаг. Жавхлаан чи тэмцээч ээ гэнэ. Дуугаа хаячихаад л тэмцээд  гүйгээд байсан. Буруу байсан байна. Одоо бол ерөөсөө гар хөл хүрэх бүх юмыг хийнэ. Бүгдийг нь хийнэ. Ганцаархнаа ганц ганц юм хийж чаддаг тийм юм байхгүй. Хэрэлдэнчиг хэлэлцэнчиг, шүүнчиг тунгаанчиг, үнэн бурууг чинь илчилнэ, дуугаа ч дуулна, хуралдаа ч сууна. Шаардлагынхаа хариуг ч авна эх орноо цэгцэлнэ цэвэрлэнэ, Монголоо аварна. Залуус аа та нар ч гэсэн өөрийн чадах бүгдийг хийж худал бусармаг бүхнээс эх орноо салгацгаая” хэмээн цахим хуудсандаа бичжээ.

Мөн тэрбээр шаардлагын хариуг хүлээн өрөөндөө хонож байхдаа шүлгийг нь бичиж “Хүслийн цагаан харгуй” гэх шинэ уран бүтээл гаргажээ. Энэ дууны талаар “Сая шаардлагын хариу хүлээн албан өрөөндөө хонож эх орноо бодож зүрх сэтгэл минь шатаж, гуниж гашилж, өмөрч өмөлзөж суухдаа шүлгийг нь бичиж бүтээсэн” хэмээсэн байна.

Ингээд түүний шинэхэн уран бүтээлийг сонирхуулъя.

 

 
 

24news.mn

http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.