2020 оны 05 сарын 30
Зочин
З.Нарантуяа: Гадаадын банкны үйл ажиллагааг зохицуулах тусдаа хууль шаардлага

2016 оны арванхоёрдугаар сард УИХ-д өргөн барьсан Хөрөнгө оруулалтын банкны тухайн хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцаах хэрэгтэй гэдэгт гишүүд санал нэгджээ.

УИХ-ын гишүүн Б.Жавхлан тэргүүтэй 30 гаруй гишүүний санаачилсан Хөрөнгө оруулалтын банкны тухай хуульд дутагдалтай олон асуудал байна гэж үзсэн байна. Өчигдөр УИХ- ын гишүүн З.Нарантуяагаар ахлуулсан Ажлын хэсэг Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслөөр хуралдаж, төслийг хууль санаачлагчид буцаах эсвэл дахин ажиллаж сайжруулах шаардлагатай гэж үзлээ.

Хөрөнгө оруулалтын банкны тухай хуулийн төслийг хууль санаачлагчид буцаана

 -Ажлын хэсгийн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн: Зах зээлийн зарчмаар гадаадын банк байгуулагдахаас бус хууль гаргаж, бие даалгаж оруулна гэсэн асуудал байж болохгүй. Өргөн барьсан хуулийн төслөөр гадаадын төрийн өмчийн банк санхүүгийн байгууллагууд Монголын банкны салбарт ноёрхлоо тогтоох дүр зураг харагдаж байна. Хөрөнгө оруулалтын банкны хуулийн төслийг Эдийн засгийн агуулгаар бус ашиг сонирхлоор л оруулж иржээ. Хуулийн төсөл дээр сайн ажиллахгүй бол энэ байдлаар хэлэлцэж болохгүй. Гаднын том банк орж ирээд хямд эх үүсвэрээр зээл олгож, дотоодын зах зээлийг эрсдэлд оруулах байдал харагдаж байна. Жилийн 0.6 хувийн хүүтэй зээл олгох асуудал яригдаад байгаа. Том төслүүдэд зээл олгож, түүнд оролцох сонирхолтой гаднын банкууд байна гэж харсан.

-УИХ-ын гишүүн М.Оюунчимэг: Оюутолгойгоос эхлээд гаднын томоохон хөрөнгө оруулагчид Монголын арилжааны банкууд 200 сая долларын гүйлгээ хийх чадваргүй байна гэсэн асуудлыг тавьж байсан. Энэ үүднээс гадаадын томоохон банкны салбар нээх хэрэгтэй юм шиг ойлгоод байгаа. Гэхдээ хуулийн төсөлд тусгасан гадаадын банкны дүрмийн сан хэт өндөр, дотоодын банкуудын өрсөлдөх чадварт сөрөг нөлөөтэй харагдаж байна. Эдгээр асуудлыг бодолцож хуулийн төслийг дахин сайжруулах шаардлага байна гэж харж байна.

-Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн З.Нарантуяа: Эдийн засгийн хөгжлөө бодвол бидэнд Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль хэрэгтэй. Аж ахуйн нэгжүүд томорч, зах зээлд хөлөө олоход Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль хэрэгтэй. Гэхдээ өргөн барьсан хуулийн төслийн нэр нь Хөрөнгө оруулалтын банк боловч агуулга нь тэс өөр Гадаадын том банкуудыг оруулж ирээд д хямд хүүтэй зээл олгох тухай хууль байна. Гадаадын банкны үйл ажиллагааг өнөөгийн дагаж мөрдөж байгаа хуулиар зохицуулах боломжтой. Аж ахуйн нэгж ямар нэгэн төсөл хэрэгжүүлэх гэж байгаа шаардлагатай баримт бичгээ Хөрөнгө оруулалтын банкинд илгээж, төслөө итгүүлж түүндээ хөрөнгө оруулагчийн мөнгийг татах асуудал яригддаг. Гаргасан үнэт цаас нь тухайн үед худалдагдахгүй бол өөрийн эх үүсвэрээрээ санхүүжүүлж, худалдан авдаг. Шууд зээл олгох бус гаргасан үнэт цаасыг нь худалдан авч, дараа нь зарж ашгаа хүртдэг. Хөрөнгө оруулалтын банк бол зах зээлийн үнэлгээ хийдэг гол банк ёстой юм. Энэ талаас нь харвал Хөрөнгө оруулалтын банк манайд хэрэгтэй. Харин хямд эх үүсвэртэй зээл олгоно гэвэл өөр ойлголт болно.

Ажлын хэсгийн хурлаар Нэгд, Хөрөнгө оруулалтын банк гэдэг нэрэн дор гадаадын банк хямд эх үүсвэр авчраад үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрч, том төслүүдийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн бол хуулийн нэр нийцэхгүй байна. Хоёрт, энэ хуулийн хэрэгцээ алга. Өнөөгийн хуульд гадаадын банк ажиллуулах зохицуулалт нь байна. Эдгээр үндэслэлээр хуулийн төслийг буцаах боломжтой. Хуулийг заавал батлах ёстой гэж үзвэл одоогийн 18 зүйлийн тавыг нь үлдээж бусдыг нэмэлт өөрчлөлт оруулж, сайжруулах ёстой.

Нөгөөтэйгүүр Банкны тухай хуулиар Төв банкинд олгосон эрхийн хүрээнд шийдэх боломжтой. Өөрөөр хэлбэл, гадаадын банкны үйл ажиллагааг зохицуулах эрх Төв банкны Ерөнхийлөгчид байна, Төв банкнаас гаргасан дүрэм журмаар зохицуулагдаад явах боломж байна. Төв банкны Ерөнхийлөгч тухайн гадаадын банкны үйл ажиллагааны онцлог, нөхцөл байдлаас дүрмийн санг тогтоох эрхтэй гэж Ажлын хэсэг үзлээ.

24news.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://24news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 1 сэтгэгдэл
DR. PRADHAN105.112.38.205
Хэрэв та бөөрөндөө зарахыг хүсч байгаа бол бидэнтэй холбоо барина уу.(DR.PRADHAN.UROLOGIST.LT.COL@GMAIL.COM) Үнэ $ 780,000 WhatsApp: 15177971496
3 өдрийн өмнө
http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.