2024 оны 04 сарын 28
Зочин
С.Чимгээ "Уучлаарай, аливаа юм заавал хөдөлмөр, хөлс хүч, ямарваа нэгэн золиос шаардаж байж үр дүн гарна шүү дээ"
МҮОНТ  телевизийн алтан босгыг давснаар телевизийн салбарт нэр нүүрээ цуурайтуулж олонд танигдсан нэвтрүүлэгч С.Чимгээ өдгөө МОНГОЛ HD тв-д ажиллах болсон. "Авъяаслаг Монголчууд" шоунд хоёр жил дарааллан шүүгчээр ажилласан түүнийг Монголын ард түмэн андахгүй.

Related image

Айлын ууган охин С.Чимгээ аравдугаар ангиа төгсчихөөд өөрийн хүсэл мөрөөдлийн дагуу ОХУ-д очиж суралцан үргэлжлүүлэн СУИС-ийн жүжигчний ангид элсэн орсон гэдэг. Дуучин Наран, нэвтрүүлэгч Ч.Ичинхорлоо, жүжигчин Гэрэлсүх, Ариунболд буюу Бооёо, Батхуяг буюу Амбий, Отгонбат, Баярхүү, загвар өмсөгч том Байгаль зэрэг Монголын нэгэн үеийн шижигнэсэн урлагийн зүтгэлтнүүд бүгд тэдний ангийнх.

Related image

Мисс, дээр нь жүжигчин мэргэжилтэй хоёр бүсгүй тайз дэлгэцийн урлагийн салбарт хүч түрэн орж ирсэн энэ үе бол 1990-ээд оны дунд үе. Тэд бол мэдээж нэвтрүүлэгч С.Чимгээ, Ч.Ичинхорлоо нар юм. Бие хаа, царай зүсээрээ ойролцоо энэ хоёр хатагтай шиг бүх талаараа төгс диктор одоохондоо Монголд төрөөгүй байгаа нь үнэн юм. Тиймдээ ч Монголын дэлгэцийн урлагийн цуутай сайхан хүүхнүүд хэмээн энэ хоёр бүсгүйг онцолдог. Амьдрал, хувь заяа нь ч ойролцоо байдаг нь тэднийг ижилсүүлдэг гэлтэй.

Image result for с.чимгээ ичинхорлоо

Тухайн үед сургуулиа төгсчихөөд жүжигчин мэргэжлээрээ яваагүй, харин Монгол телевизэд нэвтрүүлэгчээр орон 20 шахам жил МҮОНРТ-ийн нүүр царай болж явсан Чимгээг нэвтрүүлэгч, хөтлөгч хэмээх мэргэжлийн стандарт, өндөр босго, цензур тогтоож өгсөн чадварлаг нэвтрүүлэгч хэмээн салбарынхан нь үнэлдэг. Унаган орос хэл, цэвэр англи хэлтэй, загварынхантай эн зэрэгцэх бие хаа, царай зүсийг өөртөө цогцлоож чадсан С.Чимгээ "Уучлаарай, аливаа юм заавал хөдөлмөр, хөлс хүч, ямарваа нэгэн золиос шаардаж байж үр дүн гарна шүү дээ" хэмээн хэлж байсан удаатай.

Related image

Тиймдээ ч тэрбээр хэл яриа хазгай, сонсголгүй дуу хоолойтой, зохицоогүй хувцаслалт, өнгө зүс дорой нэвтрүүлэгчдийг хараад эмзэглэж явдаг нь ч аргагүй юм. Цаанаа л ихэмсэг, ялдам хэрнээ язгууртанлаг чанар нуугддаг түүнийг Тайваньд гурван жил болоод ирэхэд нь тайз дэлгэц, үзэгч түмэн нь санасан сэтгэлээр угтсан гэдэг.

Image result for с.чимгээ гэр бүлНэвтрүүлэгч С.Чимгээ МҮОНТ-ийн 45 жилийн ойгоор, урлагийн мэргэжилтэй, урлагийн тодорхой боловсролтой найз нөхөдтэйгээ хамтарч, "Нэг л дотно" хэмээх дуу яруу найргийн цомог гаргаж, нээлтэд нь зориулж, нэгэн сайхан урлагийн үдэшлэгийг үзэгч түмэндээ өргөн барьсан юм. Тэрээр "Алтан гадас" одонтой. Гэхдээ энэ шагналаа тэр наадам хөтлөхдөө л хааяа зүүдэг гэнэ.

Image may contain: 5 people

Цаг наргүй ажиллаж, байнга урагш ахиж явдаг тэрээр гурван охиноо бие даах чадвартай, урлагт элэгтэй, харилцааны соёлтой, мэдлэг боловсролоо эрхэмлэдэг байхыг цаг ямагт захидаг аж. 


Image result for с.чимгээ гэр бүл

Х.Нэргүй

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.