2020 оны 05 сарын 30
Зочин
ДУУЧИН Г.ЭРДЭНЭЧИМЭГИЙН ОЛНЫГ БИШРҮҮЛСЭН ЯРИА.

Таны хамгийн сүүлд гаргасан уран бүтээл “Мөнх тэнгэрийн хурай” их сайхан дуу болжээ. Ялангуяа дүрсжүүлэлт, клип тун үзүүштэй, Монгол соёл, ахуйгаа олонд таниулан сурталчилсан байсан. Таны ихэнхи уран бүтээл Монгол өнгө аяс, утга агуулгатай байдаг?
-Уншигчиддаа өдрийн мэнд хүргэе. “Мөнх тэнгэрийн хурай” дууны аяыг Цэн.Эрдэнэбат, үгийг миний хань С.Жавхлан бичиж их сайхан уран бүтээл амилууллаа. Монгол аялгуулаг дууг би хүсч байсан, яг дотроо төсөөлж байснаар ч болсон. Агуулгын хувьд нар, сар, галыг дуулж байгаа. Нар сарандаа залбирч, галандаа өргөлөө өргөдөг уламжлалыг урнаар буюу уран бүтээлээр илэрхийлж байгаа юм. Алтан нар өглөө бүхэн мандаж бидэнд өглөөг бэлэглэдэг, бид байгаль дэлхийгээс ямагт хосгүй ихийг хүртэж байдаг. Энэ бүхний хариуд барьж буй Монгол бэлэг юм уу даа.
-Таны уран бүтээлд яагаад заавал Монгол аяс давамгайлдаг вэ? Та өөрийн имиджээ ингэж бүрдүүлэхийг хүсдэг үү? Өөр шалтгаан бий юу? Мөн уран бүтээл тань хэр их судалгаанд суурилдаг вэ?
-“Мөнх тэнгэрийн хурай” уран бүтээлээр жишээ татахад “Хурай” гэдэг үг нь хурааж, хуруулах гэсэн утгатай байх шишээтэй. Үгийн үндэс нь Хур. Би зүгээр үгийн утга агуулгын тухайд хэллээ. Мэдээж уран бүтээлээр аливаа утга санаа, хүсэл зорилгыг илэрхийлэхийн тулд судалгааг тодорхой хэмжээнд хийнэ. Тэр дундаа Монгол гэх тодотголтой байхын тулд чамгүй өндөр босго давах хэрэгтэй болдог. Би болон миний уран бүтээлд Монгол гэдэг филоссофи зөвхөн имидж төдийхнөөр хэмжигддэггүй. Миний дотор хийгээд гадна, үйлдэл болон оюун санаа жинхэнэ Монгол. Ингэж байж уран бүтээл минь Монгол илэрхийллийг даацтай үнэн илэрхийлж чаддаг. Би багаасаа л Монгол ахуйд хайртай өссөн. Аймгийн төвд тэмээнээс бусад малыг маллаж өсөхдөө л ахуйдаа дурласан. Хамгийн сайхан дурсамжуудаа санах бүрт Монгол ахуй буудаг. Том болоод СУИС –д уртын дууны ангид ороод үстэй дээл, лоовуузан малгай, монгол гутал өмсөөд явдаг байлаа. Дараа нь Монгол ахуйд тун хайртай залуутай ханилсан. Миний хувьд хамгийн сайхан аялгуу Монгол аялгуу, хамгийн сайхан зүйл бол Монгол байгаль, хамгийн гоё зүйл бол Монголын язгуур өв соёл.
-Таны хань анх Монголч бүсгүй болохоор тань татагдсан байж магадгүй?
-Бид хоёр анх танилцаад удаагүй байхад өрнөсөн яриа бий л дээ. Дуртай хоолны тухай. Бид хоёрын хамгийн дуртай хоол толгой шийр байсан. /Инээв/ Сонирхол бол маш их нийлдэг.
-Хар хархан харц дууны клипэнд толгой шийр идэж гардаг?
-Тийм. Бид хоёр дуртай, бидний хүүхдүүд ч дуртай. Толгой шийрийг хаан хоол гэж нэрлэдэг. Маш их шимтэй хоол л доо.
-Таны нөхөр нэгэн цагт зохиолын дууны ханхүү гэгдэж байсан. Харин өнөөдөр төр түшилцэж гишүүн болсон. Нөхрийн хийж байсан, хийж буй ажлуудын хооронд их зөрүү байна. Танд ямар мэдрэмж төрсөн бэ?
-Өөрөө хэлдэг. Олон жил тасралтгүй дуулжээ. Харин одоо миний хэрэлдэх цаг хугацаа болсон гэж. Уг нь дуулж байгаа хүн хэрэлдэж байгаа хүн хоёрын дуулж байгаа нь илүү сайхан шүү дээ. Гэхдээ миний хань ганцхан өөрийнхөө төлөө хэрэлдэж яваа биш болохоор хүслийг нь хүндэлдэг. Ард түмний сайн сайхны төлөө чинь сэтгэл нь тэр хүнийг тэнд аваачсан. Хэн нэгний хүсэл биелэх шиг сайхан зүйл байдаггүй. Би ханийхаа хүслийг биелээсэй гэж залбирдаг. Зорьсон зорилгодоо хүрээсэй гэж хүсдэг.
-Таны нөхрийн УИХ –ын гишүүн болсон зорилго хэр биелж байгаа бол? Та энэ үйл хэргийг нь хэрхэн дэмжиж, арын албанд хэр үүрэгтэй байна даа?
-Миний хань өөрийн байрь сууриндаа бат зогсож байгаа. Ямар нэг зүйлд автахгүй, хазайхгүй ганц дайчин ганцаардахгүйн замаар явж байна.
-Таны нөхрийн зарим үйлдэл олны анхаарлыг ихээр татах нь бий. Жишээ нь УИХ –ны чуулганд мориор ирсэн ч гэх юм уу. Энэ бүх шийдвэрийг тантай зөвлөж шийддэг үү? Та хэрхэн ханддаг вэ?
-Мэдээж өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлдэг. Гол зорилго нь тийм үйлдэл хийхийг шаардаж байвал би дэмжинэ. Содон сонин байлаа гээд бохир муухай биш.
-Танайх ер нь жинхэнэ Монгол айл байх. Энэ нь аж төрөх байдлын хувьд ярьж байна. Та өөрийгөө жинхэнэ Монгол гэргий гэж хэлж чадах уу?
-Сайн эзэгтэйн эрхэм чанаруудын цөөн хэдийг нь эзэмшсэн байж болох ч үлдсэнийг нь суралцаад амьдарч л явна. Би ер нь учиргүй бардамнах дургүй. Хэн ч ирээдүйд яаж амьдрахыг хэлж мэдэхгүй ч өнөөдрийн хувьд сайн эхнэр, сайхан Монгол эмэгтэй байхыг хичээж л явна.
-Та хүүхдүүдээ уламжлалт сэтгэхүй, хандлагаар хүмүүжүүлдэг үү?
-<Хүнийг хөдөлмөр хүмүүжүүлдэг гэж боддог. Би хүүхдүүдээ ахуйтай нь ойр амьдруулахыг зорьдог. Эрдэмд шамдаж, соён гэгээрч болох ч зөвхөн ингэснээр ХҮН болж чадна гэдэгт эргэлздэг. Галаа түлж чадахгүй Монгол хүн байж боломгүй мэт санагддаг. Хүүхдүүдээ хичээлд нь явуулж эрдэмд сургана. Бусад цагт нь зусланд мал дээр гаргах мэтээр ахуйтай нь уядаг. Бид хоёргүй хорвоод хазайж гудайхгүйхэн шиг амьдарч тавилангаа дааж чадах хүн болоосой гэж өсгөж байна. Хүүхдээсээ хэт их зүйл нуухгүй байхыг зөв гэж боддог. Алаг хорвоо гэж ярьдаг даа. Шаазгайн өнгө шиг хар, цагаан ээлжилдэгийг мэдэж өсөөсэй л гэж хүсэх юм.
-Эмэгтэй хүний сайхан нь юундаа оршдог юм бол? Алаг нүд сайхан биендээ эсвэл ээж болох тавиландаа юм болов уу?
-Эмэгтэй хүний сайхан нь дотроосоо хайр ундруулж чаддагт оршдог гэж бодож байна. Гэр бүлээ, эд юмсаа, үр хүүхдээ, бусдыг… Ер нь аливааг хайралж энэрч байгаа хэн бүхэн хамгийн сайхан харагддаг. Дотроосоо хайр ундруулж байгаа эмэгтэй хүн л хамгийн үзэсгэлэнтэй дээ.
-Та хэр хайр ундруулдаг эмэгтэй вэ?
-Хайрыг ундруулахыг маш их хүсдэг. Гэхдээ зарим үед хайраа ундруулаагүй үе ч байгаа байх. Бас хэт ихээр ундруулсан үе ч бий. Хайр гэхээр зөвхөн эр эм, эхнэр нөхрийн хайр гэж явцуу ойлгох хэрэгггүй. Аливаа юмсыг, амьд бүхнийг хайрлан энэрэх өгөгдөл эмэгтэй хүн бүхэнд байдаг. Гэрийнхээ орчин, тавилгыг хайрладаг, хямгаддаг эмэгтэйн гэр орон, эд хогшил ямар сайхан эмх цэгцтэй, шинээрээ байдаг билээ. Хайрлаагүй амьдарсан эзэгтэйн гэрийн тавилга, хүүхдийнх нь харц л бүхнийг хэлээд өгнө дөө. Бүх зүйлд л хайр шингэдэг. Эмэгтэй хүний хайр шингэсэн бүхэн өнгө орж гялалздаг.
-Бас өөрийгөө хайрлах ёстой байх?
-Тийм. Өөрийгөө хайрлаж чадахгүй хүн бусдыг хайрлаж чадахгүй гэж үг бий. Эмэгтэй хүний гоо сайхны тал хувь нь гадаад, нөгөө тал нь дотоод гоо сайхан байдаг. Өөрийгөө хайрлаж тордсон эмэгтэй бусдыг хайрлах тэнхээтэй, итгэлтэй болно. Хүн ер нь амьдралдаа хэт их баярлахгүй, хэт баяжихыг хүсэхгүй, хэт их гунихгүй бас ядрахгүй өөрөөр хэлбэл алдан дунд, зохистой хэмжээнд тэнцүүлж чадах нь хамгийн аз жаргалтай байх гарц юм уу гэж боддог.
-Хэт ихэдвэл цалгилаад, багадвал бас дутаад хэцүү тухай хэлж байна уу?
-Тиймээ. Тавыг нь тааруулж сурах л чухал.
-Та хэр ухаантай охин бэ, -Ээж аавынхаа?
-Гайгүй шүү. Миний аав ээж намайг сайн явна, сайхан амьдарна гэдэгт бат итгэдэг. Магадгүй миний охин ухаантай учраас сайхан амьдрана гэж боддог байх. Би ээж аав хоёртоо аль болох муу үг дуулгахгүй, итгэлийг нь даахыг хичээдэг. Болж байна, бүтэж байна. Охин нь сайн байгаа, ийм сайхан зүйл хийхийг хичээж зорьж байна гэх мэт дандаа сайхан үгээр ярилцдаг.
-Эцэг эхээ өтлөхийн цагт асарч хайрладаг энэрч өргөдөг Монгол хүүхдүүдийн онцгой чанар байдаг. Энэ чанарын тухай таны бодол?
-Гадны зарим улсад эцэгээ хөгшрөхөөр асрамжийн газарт өгдөг жишиг байдаг тухай хамгийн анх сонсоод ямар аймшигтай юм бэ гэж хүлээж авч байсан. Энэ бол Монгол хүний ухаан л даа. Гайхамшигтай зан чанар. Их ухаан юм даа. Бас нэг зүйлийг би их гоё гэж боддог. Бид их сайхан цаг үед амьдарч байна. Орчин үеийн эмэгтэйчүүд олон хүүхэд төрүүлээд бие зүсээ сайхан авч явснаараа мундаг, сайхан гэж олонд хүндлэгдэн хайрлагддаг. Энэ бол одоогийн нийгмийн хамгийн онцгой сайхан чанар юм шиг.
-Та хэдэн хүүхэдтэй болох төлөвлөгөөтэй вэ?
-Одоо гурван хүүхэдтэй. Дахиад хамгийн багадаа нэг хүүхэд төрүүлнэ дээ.
-Одонтой ээж болох нь ээ?
-Одон аваагүй байж авна даа гэж санаашрах нь юу юм. Ер нь эх хүний хувьд бодол бий.
-Та их сайхан үг хэллээ. Их сайхан нийгэмд амьдарч байна гэж?
-Надад бол миний амьдарч байгаа цаг хугацаа их сайхан бас үнэ цэнэтэй. Нэг хэсэг гадны соёлд автан дурлаж байсан бол одоо харин эргээд Монгол ахуйгаа санагалзаж, үндэсний хувцас хэрэглэлдээ дурлан түүгээр гоёхыг чухалчидаг үе ирж байна. Энэ мэт нийгмийн хувьслыг бид түүхийн хуудаснаас уншаагүй. Уншигдах түүхийг бүтээлцэн амьдарч байна. Их азтай.
-Хүн амьдралд алдаж онодог. Хазгай гишгэж хальтрахгүй амьдрахын тулд хүнд ямар зан чанар байх ёстой юм бол?
-Баярласан ч уурласан ч ер нь сэтгэлийн ямар ч хөдлөлд захирагдахгүй байх ёстой юм шиг. Аль нэг талдаа автаад дийлдээд ирэхээр л хэтийдсэн шийдвэр гаргаж амьдрал дайвалзах шийдвэр гаргадаг байх. Эрүүл ухаанаар аливаад хандах ёстой юм болов уу?
-Ийм голчтой, өөрийн гэсэн чамбай үзэл бодолтой эмэгтэйг өсгөсөн ээжийн тухай яриач?
-Миний ээж багш. Бага байхад маш ихээр ажил хийлгэдэг, зүйр цэцэн үг их хэлж загнадаг байж билээ. Одоо ч хэвээрээ. Би хоёр насны зөрүүтэй эгчтэй. Хоорондоо муудахдаа зүйр цэцэн үгээр үзнэ. Сайныг дагавал сарны гэрэл. Мууг дагавал могойн хорлол. Наранд нь сууж саранд нь гэгчээр чи өөрөө хийх ёстойгоо хийгээгүй байхад би яахаараа хийдэг юм гэж муудалцдаг байсан. Одоо бодоход их өхөөрдөм байгаа юм л даа. Гэхдээ энэ бидний хүмүүжлийн нэг хэсэг байж. Би хүүхдүүдээ хааяа зэмлэхдээ энд тэндэхийн эрээвэр хураавар үг биш хүний амьдрал хэрэг болохуйц гурван үг хэлэхийг бодно. Үүнд мэдээж нөгөө зүйр үгээ ашиглана./Инээв/
-Танайх Монгол гэрт амьдардаг гэж хүмүүс ярьдаг?
-Аль алинд л амьдарна. Манай Монгол гэр Гачууртад байдаг. Хүүхдүүдээ сургууль цэцэрлэгт өгөх, нөхөр хуралдаа хоцрохгүй ирэх хэрэгцээнүүдээс шалтгаалаад хотод байна даа.
-Танай Монгол гэр билгэдлийн чанартай юу?
-Үгүй. Очсон хүн эднийхэн эндээ л их байдаг юм гэж бодохоор. Угаасаа ч тийм. Амралтын өдөр болонгуут л гэр рүүгээ яардаг. Очоод гурилаа зуурч элдээд хоолоо хийж иднэ, долоо хоногийнхоо боорцогоо хийж, цуйвангийнхаа гурилыг бэлдэж аваад буцна даа.
-Таны нөхөр хэр сайн хань вэ?
-Эмэгтэй хүн сайн ханьтай учрах нь ерөөлийнх. Би их сайхан, ухаантай нөхөртэй. Юу юуны духанд хүрээгүй хайраа гэж гүйгээд элдвээр сүйдлэхгүй ч ноён нуруундаа хайр нь бат байж л байна. Эр хүний сайхан чанар. Би ийм ханьтайдаа маш их баярладаг. Их л талархаж явдаг даа. Боломж гарвал цай сүүнийхээ дээжийг мөнх тэнгэртээ өргөнө дөө.
-Цайныхаа дээжийг өглөө бүхэн өргөдөг үү?
-Улаанбаатарт байсан үедээ өглөө бүхэн өргөж чаддаггүй ээ. Айлын машин, хүний толгой дээр цацчих гээд. Ерөөж залбирах биш бүр тавгүйтэж орхидог. Ерөөж хүсэж залбирах биш бүр айдастай өргөгддөг. Харин Гачууртын гэртээ очихоороо хэдэн минутаар ч хамаагүй гадаа зогсоод хүссэн санасан бүхнээ даатгаад хүслээрээ дээжээ өргөнө дөө./Инээв/
Цай сүүнийхээ дээжийг хангай дэлхий, мөнх тэнгэртээ өргөх тэрхэн хугацаа бясалгал юм. Өглөө бүхэн хоёр минут сайхан зүйлийн тухай бодож хангай дэлхийтэйгээ харьцах нь их сайхан мэдрэмж. Өдрийн сайхан эхлэл болдог.

 

24news.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://24news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Нийт 46 сэтгэгдэл
Зочин202.179.27.222
Сайн явах санааных гэдэг, санасан бүхэн нь сэтгэчилэн бүтэх болтугай
1 сарын өмнө
Болио боль.66.181.190.190
Бас нэг Батотгон авгай юу даа . Эсвэл эрэгтэй жавхлан уу. Чалчаа хүмүүс үнэн яадаргаа шүү. Хавар болоод л зарим хүмүүсийн өвчин сэдрээд 21- р зуунд амьдарч байгаагаа мартаад өнгөрсөн үе рүүгээ очих гээд байдаг. Уул уурхай дэд бүтэц , зам харилцаа гүүр ,
1 сарын өмнө
Барсаа122.201.26.172
Бахархалтай. Монголын маань охид бүсгүйчүүд ийм байгаасай, ийм болохыг хичээгээсэй. Тэгж чадвал эх монгол орон минь их л хурдан сэхнэ дээ
1 сарын өмнө
Зочин43.242.243.188
Ухаалаг, сайхан монгол эмэгтэй
1 сарын өмнө
zochin103.26.194.243
Tsainii deejee tsatslaa hamgiin goyo urgudug emegtei.Hunii umnuus us tsatsaj bgaa yum shig urgudug humuus dungenelt hiih heregtei.Tiim humuus zuragt duunii клипнд orohdoo beldej hiij bgaa humuus ni ch zaaj zuvluh yostoi.
1 сарын өмнө
Зочин64.119.23.100
uneheeriin uhaantai emegtei yumaa. mongoliin buh emegteichuud ingej setgej yavdag bol shan l bn .
1 сарын өмнө
zochin202.179.31.61
Uhaantai busgui bna iim humuus olon baigaasai
1 сарын өмнө
Зочин103.229.121.157
Монгол хүүхнүүд бүгд л ийм шүү дээ . Бүгдтэй нь ярилцаж үзсэн юм уу ?
1 сарын өмнө
Монгол66.181.185.221
Монголоороо байх сайхаан. Гэхдээ хэт туйлшрахгүйг хичээх хэрэгтэй.Дэлхий ертөнц, бусад ард түмнээс авах, дагах юм бишгүй бий. Авьяаслаг, сайхан хосууддаа сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе? Жавхлан жаахан туйлшрах хандлагатайг анхаарах буй за!
1 сарын өмнө
Зочин202.9.40.102
сайхаан сайхан сайхан гэр бүл харин хүүхдүүдээ монголдоо элэгтэй гадны соёл иргэншилийг бас хүндэтгэн үздэг хүмүүс болгоорой дахиад дорж хаяж 2 хүүхэд болоорой амжилт шүү
1 сарын өмнө
irgen62.167.114.16
mongold mini uhaantai bysguichyyd olon baigaadaa, ene emegtei tertee tergui uhaalag gedeg ni onoodriig hyrtel haragdsaar baigaa, az jargal hysie
1 сарын өмнө
Зочин202.9.40.132
УИХ-ын гишүүн С.Жавхлангийнхаа гэр бүлд хорвоогийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.Эрдэнэчимэг ч ухаантай бүсгүй юм даа.Жавхлан маань Хө Жүн эмч шиг л үйлстэй эр юм.Мундаг аа.
1 сарын өмнө
Барсаа202.21.106.108
Монгол хүүхнүүд бүгд ийм гэж нэг хүн бичсэн бн, тэр маш худал үг шүү дээ. Би өөрсдөд тохиосон нэгэн инээдтэй жишээ хэлье, юуг нь ч нуухав. Манай эхнэр л лав цай сүүний дээж хэзээч өргөдөггүй, хөдөө гадаа явахдаа би л өргөчихдөг. Зүүн аймгаар эхнэр хүүхэдт
1 сарын өмнө
Сайн66.181.179.249
Сүүлийн үед ямарч эмэгтэйгээс снсоогүй ухаалаг яриа байна даа?! Монгол эмэгтэйчүүд бүгд биш юмаа гэхэд ихэнх нь ийм сэтгэлгээтэй бол эрчүүд нь өөр,хүүхдүүдийн хүмүүжил ч гэрэлтэй гэгээлэг л байх байх даа?!
1 сарын өмнө
Барсаа202.21.106.108
Зүүн аймгийн нутгаар хөдөө явж байгаад өглөөний нарны өөдөөс бие заслаа гэж эхнэртэйгээ муудаж л байлаа, хэ хэ. Монголчууд бид ч нэг иймэрхүү л болсон шүү дээ, нуудагл болохоос
1 сарын өмнө
zochin66.181.165.198
zaluu hvn gehed mundag uhaantai vum mongol setgelgeetei emegtei bn shv az jargal amjilt hvsie
1 сарын өмнө
Зочин66.181.165.198
odoo iimerhvv ohid bvsgvichvvd hobordoj bga ved surgamjtai boduushtai l varije odoo ohid bvsgvichvvd haraad bhad gal tvlj chadahgvi ugluu bosohgvi gants 2 hvvhed gargaad olon hvvhded gargachihsan vum shigl boolhoitood bh vum unshij oilgoosoi
1 сарын өмнө
zochin27.123.212.140
дээжээ өргөдөг сайхан монгол ээжүүд зөндөө байгааг үгүйсгэж болохгүй
1 сарын өмнө
Зочин112.72.14.149
Зүгээр л орчин үетэйгээ хөл нийлүүлэн амьдар.Хэтэрхий ухаантай юм шиг яриаад бай
1 сарын өмнө
Зочин66.181.161.85
Хэт туйлшраад байх юм.харин жавхлан үсээ засуулаад гоё болцон улаан дээл нь цэмбийгээд хөөрхөн сууж бн.Энгээд үг хааяа аваад байх нь зөв хүний шинж.өөрсдөө хөдөөний хүүхдүүд болохоор ахуй талдаа юм.өөрсдийнхөө зөв гэсэнээр амьдар.өнгөрсөн рүүгээ биш урагш
1 сарын өмнө
zochin182.160.3.1
Цайны дээж өргөдөг сайхан ээж нар олон байгааг үгүйсгэж болохгүй.
1 сарын өмнө
Зочин27.123.212.143
zob bodoltoi sain ezegtei bn.door bichsen noxort tsainii deej orgox exner bitgii xel xundagnii shabxruu orgox exnerch oldoxgyi l bolob uu.
1 сарын өмнө
Moogii64.119.20.94
Saihan Mongol ailiin Saihan Mohgol Ohin ur.!IIM UHAALAG MONGOL Busguichuud Tanias ehlen DELGEREH BOLTUGAI!! MONGOL AAW EEJiin Mongol Uhaan,Uhaarliig urgelj delgeruulj yawaarai! Jinhene MONGOL humuujil,Uhaan,Setgel shingesen Saihan yariltslaga tsaashid bus
1 сарын өмнө
OYUNAA86.9.145.43
MASH IH UHAANTAI BUSGUI BAINAA. HUNII YARIANAAS NI TER HUN UNENEESEE IIM HUN UU HUDLAA UHAANTAI TSARAILAH GESEN HUN UU GEDEG NI MEDREGDDEG. ENE BUSGUI BOL JINHENE UHAANTAI MONGOL BUSGUI BAINAA. BAS IH SAIHAN OILGOMJTOI TOGTUUN YARIDAG YUM BAINA. GER BUL U
1 сарын өмнө
OYUNAA86.9.145.43
MASH IH UHAANTAI BUSGUI BAINAA. HUNII YARIANAAS NI TER HUN UNENEESEE IIM HUN UU HUDLAA UHAANTAI TSARAILAH GESEN HUN UU GEDEG NI MEDREGDDEG. ENE BUSGUI BOL JINHENE UHAANTAI MONGOL BUSGUI BAINAA. BAS IH SAIHAN OILGOMJTOI TOGTUUN YARIDAG YUM BAINA. GER BUL U
1 сарын өмнө
OYUNAA86.9.145.43
MASH IH UHAANTAI BUSGUI BAINAA. HUNII YARIANAAS NI TER HUN UNENEESEE IIM HUN UU HUDLAA UHAANTAI TSARAILAH GESEN HUN UU GEDEG NI MEDREGDDEG. ENE BUSGUI BOL JINHENE UHAANTAI MONGOL BUSGUI BAINAA. BAS IH SAIHAN OILGOMJTOI TOGTUUN YARIDAG YUM BAINA. GER BUL U
1 сарын өмнө
Zochin195.175.206.62
Exleed amidarch baigaa bairniixaa orznii yydend tylgaj mashinaa tabixgyi baij syrax xeregtei. Xoerdygaart niitiin erx ashgiin tuluu deed dood ailyydadaa xyndrel ychryylj ys aldaj tybeg ychryylj bas byx xynii darga shig zagnaj xashgurdagaa bolux xeregte
1 сарын өмнө
Zochin195.175.206.62
Za medexgyi ee! Orznii yydend mashin tylgaj tabichixaad xelsen chin chi xentei yrij baigaagaa medej bna yy gesen sh dee! Ene zub es syrtaxyyn mun yy
1 сарын өмнө
Зочин108.92.148.34
Javhlan yamarch baisan hujaatai suugaagui l yum bna.Uul n uvsiinhan chin hoorondoo suudag duremtei gesen.Javhlan huuli zurchsun bna.
1 сарын өмнө
Зочин202.21.99.53
mundag yuma ok
1 сарын өмнө
иргэн202.179.27.163
Сайн байнаа дүү эмэгтэй чамд баяр хүргэе, монгол эмэгтэйчүүд ийм л байгаасай,ажилтай бас ёайн уран бүтээлч бүсгүй шүү,танай гар бүлд сайн сайхныг хүсье.
1 сарын өмнө
Зочин133.1.235.102
Үнэхээр монгол үзэлтэй, монгол хүмүүжилтэй, монгол сэтгэлгээтэй монгол эмэгтэй юмаа. Үнэхээр бас ажилсаг байдал нь харагдаж байна. Санаа ч авлаа. Баярлалаа.
1 сарын өмнө
Зочин133.1.235.102
Үнэхээр монгол үзэлтэй, монгол хүмүүжилтэй, монгол сэтгэлгээтэй монгол эмэгтэй юмаа. Үнэхээр бас ажилсаг байдал нь харагдаж байна. Санаа ч авлаа. Баярлалаа.
1 сарын өмнө
Зочин103.229.120.62
Сайхан тос амтагдсан яриа байна. Жавхлангийн нэг их ухаантай царайлсан нь түүнтэй холбоотой бололтой. Монгол ахуй бол Монголчуудыг хэдэн арван мянган зуун жил оршоосон хүчтэй ээлтэй урт настай удаан жаргалтай ахуй. Суурин нийгэмд шилжээд юу хожсон бэ? Ами
1 сарын өмнө
Зочин66.181.161.112
saihan mongol busgyi shuu amjilt.
1 сарын өмнө
Зочин66.181.161.112
saihan mongol busgyi shuu.amjilt
1 сарын өмнө
Зочин95.82.135.190
Boloj bna uuriinhuuruu l bdag saihan emegtei
1 сарын өмнө
Зочин103.212.118.141
Энэ тэнэг хуухэн очиж очиж дурвэдтэй суугаад байхдаа яахав Дээ, арчаагуй тэнэг л байхгуй юу, наад Жавхлан чинь хун хог шуу Дээ, эрт хэн салаад Монгол хунтэй суугаад 1-2 хуухэд хурдан гаргаж авах хэрэгтэй, насны богсод чамд хэрэг болно, Увсынхан бол адгийн
1 сарын өмнө
Зоригт43.243.161.23
Сэтгэгдэл бичсэн хүмүүс бараг бүгдээрээ ийм сайхан эерэгээр бичсэн байх ямар сайхан юм бэ? Мэдээж цаад эзэн ямар байхаас шалтгаална. тэгэхээр Дуучин Эрдэнэчимэг ухаантайгаас гадна, ёс заншлаа,уламжлалаа мэддэг, зөв амьдарч яваа Монгол сайхан бүсгүй. Эрүү
1 сарын өмнө
үргэлжэл43.243.161.23
үргэлжлэл. эрүүл энх, аз жргалыг хүсэн ерөөе.
1 сарын өмнө
зочин66.181.177.206
Гайхалтай нүдэнд дулаахан эмэгтэй юм. Хоолой нь ч нэг л сэтгэл татам. Жавхлан азтай эр ээ.
1 сарын өмнө
MGL202.179.27.252
Сайхан хүүхэн нүдэнд дулаахан жинхэнэ монгол эмэгтэй. Танай гэр бүлд аж жаргал хүсье. Жавхланг бас дэмждэг.
1 сарын өмнө
Зочин66.181.184.231
Маш сайхан ухаалаг үг хэлжээ. Би энэ охиныг хүндэлж явдаг эвдэрээгүй монгол зан төрхөөрөө хамгийн гол ухаалаг сайхан хүүхэд
1 сарын өмнө
0202.131.243.190
сайхан монгол эмэгтэйчүүд олон байгаа энэ одоо ганцаараа ийм юму
1 сарын өмнө
Зочин103.206.195.166
Монгол эрийн эхнэр бүр ийм л сэтгэхүйтэй байгаасай даа
1 сарын өмнө
Зочин122.201.26.13
Сайхан ухаалаг уран эмэгтэй. Чамаар бахархаж байна. Сайн сайхныг хүсье
1 сарын өмнө
http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.