Дэлхийн аварга, 57 кг-ын жингийн чансааг тэргүүлэгч Д.Сумъяа Олон улсын жүдо бөхийн холбооны экспресс ярилцлагад орж, таван асуултад хариулжээ.
1. -2018 оны зорилго тань?
-Гол зорилго бол дэлхийн аварга цолоо хамгаалах. Эх орныхоо төлөө, өөрийнхөө төлөө зорилгоо биелүүлэхийн тулд өдөр бүр бэлтгэл хийх болно.
2. -2020 оны олимпод мөрөөдлөө биелүүлэх замд тань 2018 оны улирал хэр чухал вэ?
-Мэдээж маш чухал улирал болно. Олимпийн сонгон шалгаруулалт эхэлж байгаа болохоор бүгд шинээр эхэллээ гэсэн үг. Би шинэ өрсөлдөгч болон оролцох ёстой олон тооны тэмцээндээ бэлэн байна.
3. -Таны гол өрсөлдөгч хэн бэ?
-Бүгд л хүчтэй болохоор хэн нэгнийг нь онцлоход хэцүү. Барилдах өрсөлдөгч болгоноо хүндэлдэг.
4. -Танаас 2018 онд юу хүлээх вэ?
-Жүдо сонирхогчид надаас ялалт, хичээл зүтгэл хүлээж болно. Татами дээр гарах болгондоо би 100 хувь хүч чадлаа гаргахад бэлэн байдаг.
5. -Жүдо сонирхогчид энэ жилийн IJF цуврал тэмээнүүдийг үзэх шалтгааныг хэлнэ үү?
-Жүдо маш сайхан эрч хүчтэй спорт. Олон сайхан тамирчидтай, өндөр техник, ур чадвартай. 2018 он жүдо бөхийн хувьд сайхан жил болно гэдэгт итгэж байна.
Үндэсний шуудан сонин
24news.mn