Тун чиг эвлэгхэн хоолойтой, хэвлүүхэн яриатай энэ хөөрхөн хүүг Монголын ард түмэн андахгүй мэдэх болсон. Тэрээр тоглолтоо энэ сарын 20-нд хийхээр төлөвлөж, үүнтэй зэрэгцэн хэвлэл мэдээллийн олон газрууд түүнтэй удаа дараа ярилцлага, сурвалжлаг бэлтгэж эхэлсэн.
Хөөрхөн хүү Б.Бат-Энэрэлийг эгэлгүй төрсөн хүү хэмээн олон нийт ам булаалдан ярих болсон. Тэгвэл бяцхан дуучин маань саяхан "Өлзий" телевизийн шууд нэвтрүүлэгт оролцох үеэрээ их юм ярьж чадахгүй ч гэсэн гэртээ байгаа мэт өөрийнхөөрөө байсан нь хөтлөгч болон телевизийн ажилчдын хайрыг хүргэж тэдэнд инээд хөөр бэлэглэн бүр сүүлдээ шууд нэвтрүүлгээ зогсооход хүргэжээ.
Б.Бат-Энэрэл хэзээний том хүн шиг ярьж сэтгэж, дуулж чаддаг ховорхон төрсөн авьяаслаг хүү билээ. Тэрээр тус нэвтрүүлгийн үеэр " За та нар битгий инээгээд байлдаа" хэмээн зөвлөж байгаа харагдлаа.
24news.mn