2024 оны 11 сарын 24
Зочин
С.Амармандах: Би хас тэмдэгтэй өөрийн гэсэн вант улсыг байгуулсан хүн

Монголын рок попын хамгийн доргио дуучин "Хар сарнай” –н С.Амармандах. Залуусыг байлдан дагуулж ирсэн тэдний тухай олон үг нурших илүүц биз. Амьдрал, анд нөхөд, үндэсний үзэл гээд олон зүйлийн талаар сонирхолтой ярьсан юм.

-Эмчилгээ хийлгэж явна гэсэн. Юунд зориулсан ямар эмчилгээ хийлгэж байна?

-Ядаргаа тайлж дутуу амин дэмээ нөхөх үүднээс биед ороод задардаг сүүн уураг анх удаахийлгэлээ. Мөлхөхөөс хөл дээр босоход эхийн цагаан сүү допинг байсан. Харин одоо энэ сүүн уураг бол сэргээш юм.

-"Хар сарнай”-н Амараа бол рок попын хамгийн доргио эрч хүчтэй хүн. Допинг хэрэглэхийг бодоход нас жаахан явсны илрэл үү?

-Үгүй шүү. Насны тоо л өссөн болохоос хэдэн жилийн өмнөхАмарааулам л залуужсан байгаа биз дээ. Хүн өөртөө амин дэм авч байх шаардлагатай.

-Үнэтэй биз. Хэдэн төгрөгөөр хийлгэж байна?

-Өдөрт нэгийг хийлгэхэд 30 мянган төгрөг.Бид ганцхан дуулах биш үсэрч харайж газрынбэркбүжиг хийдэг болохоор маш их хөлсэнерги гардаг. Тиймээс нэлээд хэдэн хоног хийлгэх байх. Бас их хийлгэвэлбие задарчих ч юм билүү /инээв/.

-Нэг үе залуучуудыг байлдан дагуулж байсан "Хар сарнай” хэдэн жил чимээгүй байлаа. Яагаад хэсэг хугацаанд дорвитой уран бүтээлхийлгүй алга болсон бэ?

- Бид хас тэмдэгтэй тугаа бариадэх орны төлөө гэж залуучуудаа уриалж явсаар байгаад өөрийн гэсэн вант улсыг байгуулсан. Хэдэн жил уран бүтээл хийхгүй байхад энэ вантулсын туг бөхийхгүй.Одоо энэ вант улсыг эзэнт гүрэн болгохаяндаа бид мордож байна.Саяхан "Богд хаан” ууландаа гарч дээд тэнгэрээс их хүчийг авлаа.Зүгээр байхад ая, үг орж ирээд л байна.

 

 -Онгод гэснээс урлагаас олон бөө төрөөд байгаа . Та уг нь бөө баймаар хүн шүү?

 

 

-Хахаха19 настай байхад надад илэрсэн онгод болэх орны төлөөх сэтгэл дуу хуур байсан. Бөөгийн талаас надад бага сага юм бий шүү. Тэнгэр шүтэж мөргөж явдаг болохоор тэр биз. Манай Булган аймгийн Өлийн даваа гэдэг газар 200-аад бөөг дарсан байдаг. Тэдний сүнсийг хэдэнжилийн өмнө манай том удган очиж дээд тэнгэрт нь чөлөөлж тавьсан юм.

-Сонирхолтой юм,жаахан дэлгэрэнгүй тайлбарлаач?

-Шашин хоорондын мөргөлдөөний үед бөөгийн урсгалыг дарах гэжих үзсэн. Нэг жишээ нь тэр 200 бөөг дарсан явдал. Шарын шашинг яаж устгаж байсан шиг юм болсон гэдэг. Тэдний сүнсийг нь чөлөөлсний дараа хаа сайгүй бөө нар онгодоо хүлээн авч эхэлсэн. Манайд олон бөө тодрох нь зөв гэж боддог. Хүчтэй нь нийгмийн шалгарлаар үлдэнэ биз.

-Та буддын шашинтай юу, бөөгийн шашинтай юу?

-Буддын шашны олон жилийн турш явж ирсэн агуу их зурхай судлалын ухааныг үнэлдэг. Нэрийг нь би хамаагүй хэлдэггүй юм. Төрийн зурхайч миний багшямар чхүнээс төрсөн он сар өдрийг нь асуугаад бүх зүйлийг нь хэлдэг. Зуу зуун жилээр судлагдаж ирсэн тооны ухааныг шүтэхгүй байж болохгүй биз дээ. Бас бөөгийн шашинтай хүн. Дээд тэнгэр, уул, усаа шүтэн мөргөж явдаг.

-Танд бөөгийн хэрэглэл бий юу?

-Байлгүйяахав. Одоо би бөөгийн ухааныгсудалжбайна.

-Нэг өдөр "Хар сарнай”-н Амараа бөө болчихсон байна гэж сонсох вий дээ?

-Цаг нь болохоор сонсож ч магадгүй. Нэг их зүйл яриадяахав.

-Хоёр шашинтай сонин юм, тийм ээ. Та алгаа хавсарч мөргөж байна уу, дэлгэн мөргөж байна уу?

-Хариулж үзээгүй асуулт байна шүү /Тас тас хөхрөв/. Буддын шашин өдөр, бөөгийн шашин харуй бүрийгээр үйл хийдэг. Альалинаарл мөргөдөг. Хүн хэдий том зүйлшүтэх тусам төдий чинээ хүч энерги авдаг. Уул уулын оройг дамжин давхидаг чоно бол бас эр хүний шүтээн. Бөөгийн шинжлэх ухааныг дэлхий дахин тайлбарлаж чадаагүй. Яахаараа хэдэн зууны өмнөх өвөг дээдэс яг тэр дүрээрээ XXI зуунд ирээд байгаа нь тайлагдашгүй бөгөөд гайхамшигт зүйл.

-Засал номоо альшашнаарнь хийлгэж байна?

-Хоёулангаар нь явна. Гэхдээ заавал гандан орж мөргөөд байхдаа гол биш. Бөө бол тэнгэрлэг далд хүчний шашин,будда номын хүч шингэсэн зөөлөн шашин. Над шиг хүн их хааныхаа шашинаар яваад байвал удахгүй сэлэм бариад давхих байх. Омголон хүний хувьд би зөөлрүүлсэн шашны гүн ухаанд суралцах хэрэгтэй.

-Та ч омогтой шүү. Бухимдах үедээ ямар үйлдэл түрүүлж хийчих гээд байдаг вэ?

-Эхлээд харц өөрчлөгдөх байх. Эр хүний хугархай байна даа, байдал яаж эргэхээс шалтгаалан шаардлага гарвал гар хөлөө саваад хөдөлж эхлэх биз. Гэхдээ би өөрийгөө тэвчээртэй гэж боддог.

 

 -Хэр зодоонч вэ. Таныг урлаг дотроо бол "чанга гар” гэдэг?

 

 

-Нэг хэсэг бол үсэрч хайран, од шидэжкунг-фунинжашиг явсан үе бий. Одоо бол гайгүй л байгаа шүү дээхахаха.Бага байхад120, 40, 50-н мянгат, Төмөр замын "Төмөр нударга”, I, III, X хорооллынхон гээд тус тусдаа бүлгүүд байсан.Би 40-н мянгатын атаман байсан гэж онгирохгүй ч мянгатын ноёны хэмжээнд давхиж л байсан.

-Хоорондоо үзнэ биз дээ?

-Диско дээр тулалдана шүү дээ. Нэг онигоо шиг юмярья. Намайгдунд сургуульд байхад аав ээж хоёр гадаадаар яваад өгнө. I хороололд ахындаа суудаг байлаа. Байрны хүүхдүүдээ уриалаадX хорооллын бацаануудтай нэлээд хэдэн сар чулуун байлдаан хийсэн юм. Намайг X хорооллынхон бол заначихсан ганцаараа явж байгаа харагдвал гөвчих гээд л. Тэгсэн чинь нэг өдөр ээж ирээд "Манайх X хороололд байхаар болсон. Явна даа миний хүү” гэдэг байгаа. Би яс хавталцаад явчихсандаа. "Ээж ээ би очихгүй. Тэнд чинь намайг зодох олон хүүхэд байгаа” гэсэн. Аргагүй эрхэнд явахаас өөр замгүй болсон. Танигдахгүй гэж урт үсээ тайруулж зараа үстэй болгож өөр өнгөөр будуулаад X хороололд очлоо доо. Яалт ч үгүй баригдаад нэг удаа 10 гаруй залуучуудад тоосоо гөвүүлсэндээ. Тэрний нэг нь манай "Хар сарнай” хамтлагийн гуравдагч гишүүн Төөмкө шүү дээ. Тэр үед чинь манай Маадай, "Хар тас”-ын Маркаа эд нар чинь хорооллын бүлэглэлд байсан шүү.

-Урлаг дотроо л таныг чанга гээд байна даа?

-Манайхан чинь эрэмбэ дараатай болсон. Би бол хэзээд дээд үеийнхэн рүүгээмуухай харахгүй. Доод үеийнхэн ч биднийг хүндэлдэг. Нэг тогоонд чанагдаж байгаа учраас хоорондоо эвтэй шүү дээ. Сайхан хуурай ах дүүс байдаг шүү.

-"Харанга”-ын Лхагва та хоёр сайн найзууд. Сүүлийн үед уулзаж байна уу?

-Уулзалгүй яах вэ. "Чингис хаан”-ныЖагаа, Лхагва гээд хуурай ах нар олон байна. МөнДэлгэрмөрөн, Айстоп, Дижиталынхан гээд хуурай дүү нар бий. Лхагва ах ч нурууны шар үсбосохоорсайхан уран бүтээл хийдэгшүү.

-Дэлгэрмөрөнта хоёр хэдийд хуурай ах дүүс болсон юм бэ. Бас ширүүн залуусын нэг. Үүгээр түүгээр ч орж гарч явсан байх?

- Миний муу дүү ч уг нь цагаан сэтгэлтэй маш зөөлөн хүүхэд шигхүн дээ. Яг дуутайгаа адил уяхан хайлган. Залуу насны омгоор зарим зүйлд түрэгдсэн тал бий л байх. "Номин талст” хамтлаг байгуулагдахаас өмнө над дээр "хуурай дүү чиньболоё” гээд ирж байсан. Дараахан ээж аав ирээд "Дүү чинь чамтай хамт байх гэнэ. Дээр нь ах төрүүлж өгч чадаагүй юм аа. Дүүгээ хайрлаж яваарай” гэж захиж байсан.Бие даасан уран бүтээлрүүоруулж "Амин зүрх” тоглолтыг нь би найруулж байлаа. Тийм сайхан ах дүү дээ.

-Анд нөхөрлөл гэж таны бодлоор ямар байх ёстой вэ?

-Сайн муу хэл ам андуудын дунд явсан ч нөхөрлөлд нь цав суудаггүй байх ёстой. Тийм хүний нэгийг би"Морьдхангай” группийн Эрдэнээг гэж хэлнэ. "Гангаринвест”-ийн Бишрэл найз маань ч байна. Намайг хэдэн жилийн өмнө залуу ээжтэй "Би монгол хүн” дууг хийхэд ирж сонсоод л студийн тооцоог миний өмнөөс хийгээд л явсан.Урлагт хайртайдаа л тэр шүү дээ.

-Залуу ээж гэж Оюунжаргалыг хэлж байна уу. Та хоёр нас ойролцоо биз?

-Насны зөрүү багатай ч миний хайрт аавын эхнэр юм чинь тэгж дуудалгүй яахав. Эртний түүхэнд ч гэсэн их бага хатан гэж байсан биз дээ. Намайг төрүүлсэн ээж маань аавын их хатан,залуу ээж болохоор бага хатан байхгүй юу. Залуу ээж маань надад дүү төрүүлж өгсөнд баярлаж явдаг. Дүү ч гэсэн хоёуланг нь "ээж ээ” гэж дууддаг. Манай залуу ээж чинь СТА цолтой ардын дуучин хүн шүү дээ.

-Төрүүлсэн ээжийн чинь тайлан тоглолтоор нэг доор бүгд байхыг чинь харсан. Сонин харагдаж байсан?

-Тийм гэр бүл хараагүй юм чинь аргагүй л дээ /Тас тас хөхрөв/. Бүтэн гэр бүлээрээ гоё л харагдаж байгаа биз дээ. Манайхан чинь хоорондоо сайхан эвтэй хүмүүс шүү дээ. Цагаан сараар биднийг явж байхыг хараад хүмүүс "Манай Сүхбаатар ч хүчтэй юм аа. Энэ цаг үед их бага хатантай дагуулж яваад” гэж найзууд нь ярьдаг юм. Энэ дэлхийертөнц дээр цөөхөн монголчууд эвтэй найртай зөв сайхан амьдрах хэрэгтэй биз дээ.

-Та хас хээг биедээ шивүүлсэн үү. Таны дүү Дээгий соёмбо толгойдоо шивүүлсэн?

- Миний найз нөхөд эх оронч сэтгэлээ илэрхийлсэн шивээстэй. Дүү маань нэг удаа гэнэттэргүүн дээрээ төрийн соёмбо шивүүлж ирээд намайг баярлуулж байсан юм. Түүнийг мялааж тасартлаа ууж байлаа.Толгойн ясанд шивүүлнэ гэдэг их өвдөнө. Гэтэл Дээгий үзэл бодолдоо үнэнч гэдгээ харуулж байгаа юм. Би шивээсгүй тэнгэрийн тамгатай төрсөн.Ойр дотнын хүмүүс маань мэднэ.

-Монгол хүн бүхэн тэнгэрийн тамгатай төрдөг шүү дээ?

-Өгзөг хонгондоо мөнх тэнгэрээс тамгатай төрөх нь монгол цусны илрэл.Томрохоор алга болдог шүү дээ. Тэнгэрийн тамга гээд том мэнгэ надад бий. Маш өвөрмөц шүү

-Ямар мэнгэ болохоороо өвөрмөц байдаг юм. Надад ч гэсэн олон л мэнгэ байна шүү дээ?

-Яг одооны Монгол Улсын газрын зураг байдаг юм. Үүнийгээ би жинхэнэ тэнгэрийн тамга гэж бодож явдаг.

-Сонин юм аа, тийм үү. Одоо харж болно биз дээ?

-Үгүй ээ. Яагаад би майктай явдаггүй учир тэр. Ойр дотнын хүмүүс маань л мэднэ. Хамаагүй үзүүлж болдоггүй юм.

-"Даяар Монгол”бүлгэмийн залуучуудтай ямар холбоотой байна?

-Үндсэрхэг үзэлтэй хөдөлгөөнүүд байх ёстой. Дайчин омгийн сүрийг тодорхой хэмжээгээр үзүүлэх л ёстой. Манай "ДаяарМонгол”-ын залуучуудыг буруугаар яриад байдаг. Сайн талыг нь олж харж байх хэрэгтэй шүү дээ. Япон, Солонгос Европт ч гэсэн үндэсний үзэлтэй хүмүүсийг төрийн хархайрцагны бодлогоор хамгаалдаг шүү дээ. Тэгж байж тухайн үндэстэн хүчирхэг болдог. Манайд даанч байхгүй л дээ.

-Одоо ч тэгээд Туул голоос аваад нөгөө онгон догшин байгаль маань сүйрч байна даа?

-"Бурхан гуйсан ч газар шорооноос бүү өг гэдэг” биз дээ. Газар шороо уул усандаа ямар хайртай өвөг дээдсийн үрсадгэдгээ бодох л хэрэгтэй. Шударга хэлэхэд хэсэг монгол дуракууд хятадуудтай хамтраад арьс ширний үйлдвэр байгуулж ялгадсыгнь ариун хатан Туул рууминь цутгаж байгаад зэвүү хүрч байгаа. Тэднийг цаазаар авах ёстой. Их засаг хуулинд гол горхинд хувцсаа угаасан хүний цаазал гэж заасан байдаг. Тийм хатуу хуультай байж хэдэн зууны турш байгаль минь онгон дошин хэвээрээ ирсэн. Яг үнэндээ 20-хонжилийн дотор Монголын уул усыг юу болгочихвоо. Эцэс бидний үр хүүхэд ноос арьсны ялгадасаас өөр уух усгүй бол яах уу. Нэг өдөр би очиж тооцоо хийнэ ээ.

-Яаж тооцоохийх үү?

-Мөнгө бодсон монгол хүмүүс ирээдүйд үлдэх үр хүүхдээ бодох сэтгэлгүй болно гэдэг сүйрлийн эхлэл. Даварсан нөхдүүд дээр очиж Монголд эх орноо гэсэн хүмүүс бий гэдгийг харуулна. Далдуур ч тооцоо хийнэ.  Хэвлэл мэдээллийнхэнг авч очоод олны нүдэн дээр ч тооцоо хийнэ. Уул усаа гэсэн Монголчуудын сэтгэлийн гал бөхөөгүй хараг л дээ. Монголд нэг иймэрхүү л амьдрал байна даа. Ер нь манай бүлгийн залуучууд яаж тооцоо хийдгийг зарим хүмүүс гадарладаг болсон.

-Цаг зав гаргаж ярилцлага өгсөнд баярлалаа?

-Та бүхэнд ч гэсэн баярлалаа. Монголчууд минь хөх тэнгэр уул усаа шүтэж сүүн цагаан сэтгэлээр шүтэж амьдаръя гэж хэлмээр байна.

   Эх сурвалж: tonshuul.mn Ц.Анударь 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.