Монголын хошин урлагийн авьяаслаг жүжигчин Нарансолонго нярайлж, Тэмкагийн гэр бүл охин үрээ өлгийдөн авлаа. “Орчлонд орь дуу хадаан охин үр минь мэндэллээ. Хайрт ханьдаа баярлалаа. Амьдрал ямар сайхан юм бэ” хэмээн бяцхан охины аав хөл газар хүрэхгүй баяртай явна.
Гурван сайхан үрийн аав,ээж Тэмка,Нарансолонго нартаа баяр хүргэе. Амьдралд аз жаргал,эрүүл энхийг хүсэн ерөөе. Алдарт В.Маяковскийн хэлснээр “Амьдрал сайхан,амьдрах сайхан” даа.
Н.Намуун
24news.mn