Сэтгэлзүйч, одон орон судлаач Б.Цэцэгмаатай ярилцсан ярилцлагыг та бүхэндээ хүргэж байна.
Сэтгэлзүйч Б.Цэцэгмаа нь сэтгэлзүйч мэргэжилээр Хятад болон Австрали, Шинэ Зеландад ажиллаж байсан бөгөөд, нэг жилийн өмнөөс монголоо буцаж ирж, сэтгэлзүйн зөвөлгөө өгөх болон, сансарын өгөгдөлийг тайлж гаргах, сэтгэлзүйн болоод одон орны чиглэлийн танин мэдэхүйн сургалтууд явуулах ажил дээр ажиллаж байгаа юм.
-Та сэтгэлзүйч, одон оронч гэсэн хоёр мэргэжилээр ажилдаг гэж байна. Яагаад энэ хоёр мэргэжилийг хослуулах болов? Хаана яаж мэргэжил мэдлэг эзэмшсэн бэ?
-Би анх хятад улсад хэл соёлын ухааныг нь суралцахаар явж байсан юм. Хятад бол хамгийн өртөг хямд, бас суралцхад хамгийн амархан нөхцөлтэй улс байсан гэдэг утгаараа энэ улсыг сонгож авч суралцсан. Учир нь эцэг эх маань, гэр бүл маань гайхуулаад байхаар баян тансаг байсангүй. Уг нь дотороо Америк ч юмуу, Австрали руу явж суралцахыг хүсэж байсан ч тухайн үедээ боломж байгаагүй гэсэн үг. Гэхдээ дараа нь миний энэ мөрөөдөл биелсэн л дээ. Хятад хэл соёлыг хоёр жил сурч байгаад, дараа нь хятадын хуулийн их сургуульд сурч байлаа. Эцэстээ нийгэмийн сэтгэлзүйчээр баклавар хамгаалж байсан. Ерөнхийдөө бол би хүний мэдлэг боловсролыг академик мэдлэгээр голчилж дүгнээд байдаггүй. Сэтгэлзүйчид, хуульчид гэсэн нэртэй хүмүүс олон байдаг ч хүмүүс тэдэнд найдаж, үйлчилгээ авах тал дээр ярих юм бол чадвараа дээшлүүлэх, туршлага хураах, ажил дээрээ уран бүтээлч байх гэх мэт зүйлс л тухайн хүнийг олон нийтэд үнэлүүлж чадах гол хэрэгсэл гэж би боддог. Олон удаа сэтгэлзүйчээс тэс өөр мэргэжилтэй хирнээ, сэтгэлзүйчээр ажиллаж байгаа хүнээс хавьгүй сайн сэтгэлзүйч байж чаддаг хүмүүстэй би таарч л байсан. Энүүгээрээ юу хэлэх гээд байна гэхээр эхлэнгүүт л тийм ийм сургууль, тэнд энд төгссөн гэдэг яриа гараад, үүгээрээ өөрийгөө хэн болохыг нотлох гээд байгаа хэрэг болж харагдах вий дээ гэсэндээ нэмэлт тайлбар хэлж байгаа юм.
Сургуулиа төгсөөд хүний нутагт амьдарч байсан ч гэсэн сэтгэлзүй болон соёлтой холбоотой өөрийнхөө зохиосон яриа лекцийг хятад хэлээр хийдэг байлаа. Монгол хятад соёлын ялгаа, монгол хятад нийгэмийн харилцааны ялгаа гэх мэт сэдэв дээр яриа хийхэд хятад хүмүүс их сонирхоно. Яриа лекц маань тийм ч хүнд гүнзгий түвшинд байгаагүй ч, ерөнхий байдал дээрх хоёр улсын нийгэмийн соёл харилцааны ялгааны тухай, мөн ижил дөстэй талуудын талаар энгийн сонирхолтой хэмжээнд, гол нь сэтгэлзүйн ухааны талын тайлбар шалтгаантайгаар ярьж хийдэг байсан. Мөн яриагаа англи хэл дээр бас хийдэг байсан ч, тухайн үедээ англи хэл маань тийм ч сайн байгаагүй болхоор, англи хэл дээр хийх яриа их олон өдөр бэлтгэгдэж, үгээ цээжилж байж хийдэг байж билээ. Дараагаар нь би Асвтрали руу очиж, тэнд одон орон судалж эхэлсэн байгаа. Австралид нэг жил суугаад, Шинэ зеланд руу нүүж, тэндээ дахиад таван жил болход одон ороныг үргэлжлүүлж сурсан. Одон орон сурахаасаа гадна хүний сансарын өгөгдөлийг яаж зурж гаргах, хувь тавилангын хөдөлгөөний ерөнхий өгөгдөлийг яаж тайлж унших, нэг ёсондоо манайханы хэлдэгээр хүний хувь тавилангын зурхай гаргах аргыг гүнзгий судалсан байгаа. Уг нь бол сэтгэлзүй болон одон орон зурхай хоорондоо бага зэрэг тэрсэлддэг шинжлэх ухаан. Гэхдээ зарим нэг нэр бүхий сэтгэлзүйчид энэ хоёр шинжлэх ухааныг хамтад нь хослуулж хэрэглэх ёстой гэж үздэг, ийм байдалаар ч ажиллаж ирсэн байдаг. Жишээ нь Карл Яань бол хамгийн том жишээ мөн юм. Миний хувьд Австралид байх нэг жилийн хугацаанд хувийн амьдралын шалтгаанаар сэтгэл хямралд нилээд автсан байсан. Тэгээд сэтгэлзүйн ухааныг хэдэн жилийн туршид судалж, гүн ухаанаар удаан оролдож байсан болхоор, энэ мэдлэгээ ашиглаж өөрийнхөө байдалыг засаж чадах байх гэж бодож байсан юм. Гэтэл ямар нэгэн дотоод мөн чанарын гүнзгий зүйл дутагдаад, сурсан мэдлэг маань нэг бол тархины өвчлөлийн тухай, эсвэл дээд оюун ухааны ажиллагаа руу хандсан зүйлс байсанаас, дотоод мөн чанарын зүйлс дутуу санагдаж байсан. Нэг номын дэлгүүрт явж байгаад, Австралийн алдартай одон орон судлаач эмэгтэйн бичсэн арван хоёр ордны мөн чанарын тухай номыг олж уншсан юм. Би өөрөө Нумын ордонд төрсөн. Нумын ордны тухай бичсэн хуудас дээрх зүйлсийг олж уншаад би өөрийнхөө мөн чанарыг дахин шинээр олж харах шиг болсон юм. Нэг ёсондоо хайгаад байсан зүйлээ олох шиг болж, миний сэтгэл санаа зан ааш зөвхөн тархины үйл ажиллагаа болон, амьдралын туршлага, бодол санаанаас бий болж байгаа зүйл биш, энэ бүхний цаана илүү гүн гүнзгий газарт далд мөн чанар, сансарын өгөгдөл, сүнсний мөн чанар байгаа гэдэгийг илүү анхаарах байдал энэ удаагын тохиолдолоос бий болсон гэж хэлж болно. Хэдэн сарын туршид би Астрологи судалгаанаас салаагүй. Тэгээд сэтгэл хямрал, өөрийгөө олохгүй болсон мэт байдал минь энэ мэдлэгээр дамжуулж бүрэн тайлагдаж билээ. Мэдээж сэтгэлзүйн болон гүн ухааны бясалгал маань үүнд тусалсан. Гэхдээ л сансарын өгөгдөл гэдэг зүйл нь хүний дотоод бүтэц, мөн чанар байдаг гэдэг утгаараа хүн өөрийгөө танихын төлөө хөдөлгөөн дээр мэдэхгүй өнгөрөх араггүй мэдлэг юм байна гэж би ойлгосон. Сэтгэлзүйчидийн ихэнхи нь одон ороныг сэтгэлзүйн ухаантай хослуулах тал дээр эсэргүүцэлтэй ханддаг. Зөвхөн өөр өөрийнхөө сурсан зүйлийг илүүд үзэх гэдэг мэргэжилтэнгүүдэд байдаг ЭГО сэтгэлгээ ч гэж энэ үгүйсгэлийг нэрлэж бас болох юм шиг.
Үнэндээ сэтгэлзүй ч тэр, сансарын мэдлэг ч тэр хүн үүссэнээс хойш байнга л энэ хорвоо дээр хамт оршиж байсан зүйлс учираас хамтдаа байж чадахгүй, салж тусгаарлах ёстой гэж зүтгэх нь утаггүй юм. Хүн сансар огторгуй, байгал дэлхий, нийгэмийн харилцаанаас зэрэг үүсэж байдаг гэдэг нь маргаад байх зүйл биш бөгөөд, бүх талын эрдэм мэдлэг хамтдаа байж байж бид өөрсдийгөө илүү сайн таних тул, миний хувьд сэтгэлзүй болон одон ороныг хослуулж ажиллах нь сайн үр дүнтэй, илүү баялаг ажил болж чадна гэж нотлогдсон тул, би энэ хоёр ажилыг хослуулж хийдэг шалтгаантай юм.
-Одон орон судлал, сэтгэлзүй хоёр хувь хүний зан ааш болон харилцааны асуудалыг зохицуулах тал дээр яаж хосолж ажиллах боломжтой байдаг вэ? Өөр өөр нөхцөлд, аль нэгэнийг нь сонгож хэрэглэх, эсвэл өвөрмөгц байдалаар хослуулж хэрэглэх гээд арай өөр хэлбэрээр ажиллах байдал бас үүсгэдэг болов уу?
-Сансарын өгөгдөл бол нэг ёсондоо бидний мөн чанарын энергийн бүтэц, сүнсэн бие ч гэж хэлж болох тэр зүйл гэдэгийг бид ойлгож байгаа. Энэ нь бидний зан чанарын онцлог, мөн чанарын энергийг цаанаасаа өгөгдөлтэй, заяагдмал, өөрийн гэсэн ямар нэгэн үүрэгтэй гэдэгийг хэлээд байгаа гэж үзэж болно.
Хүн болгон сансарын өгөгдөлийнхөө чанарыг хир чинээнд нь тултал хэрэглэж, сансараас өгөгдөлтэй үүрэгээ бүрэн дүүрэн биелүүлж чаддаггүй л дээ. Эндээс бид дутуу хийсэн үйл үлдээж дараагын амьдрал руу шилжих үйлийн үрээ бас бий болгож байдаг гэж үзэж болох юм. Харин сэтгэлзүйн ухаан дээр бол зан ааш болон сэтгэлзүйн хандлагын байдал нь биологийн болоод удамшилын шинжтэй, гэр бүлийн хүмүүжил харилцаа болон нийгэмийн харилцааны шинжтэйгээр судлагдаж байдаг. Сансар судлал болон, сэтгэл судлал хоёр хамтарч ажиллах үед бол нийгэмийн харилцаа дээр гарч байгаа сэтгэлзүйн асуудалын шалтгааныг сансарын өгөгдөлөөс нь эрж хайх, жишээлбэл Хилэнцийн ордны хүн байлаа гэхэд тэр хүн далд нууц мэдрэмжээ гэнэт хурцаар илэрхийлдэг байх нь нийгэмийн ил тод харилцаа дээр зохимжгүй ойлгомжгүй санагдаж, тухайн хүн энэ дотоод чанараа их олон давтамжтай илэрхийлээд байх юм бол, үүнийг нь бусад хүмүүс өвчин эмгэг, сонин этгээд байдал гэж ойлгож ирэх байдал гарч болох, ийм буруу ойлголтоос айсанаас болоод тухайн хүн өөрийнхөө дотоод чанарыг илэрхийлэхийг дарж эхлэх юм бол энэ нь эргээд сэтгэлзүйн бухимдал, өвчлөл үүсгэх байдал гарах, үүнийг засах талаас нь бид ажиллаж болно. Эсвэл нийгэмийн харилцааны гадаад нөлөөнөөс ирж байгаа саад бэрхшээлийг дотоод мөн чанарын сансарын өгөгдөлөө хүчтэй хөгжүүлэх аргаар сэтэлж давж гарах аргаар асуудалыг зохицуулхад бид одон орон болон сэтгэлзүйг хослуулж хэрэглэх нь ашигтай үр дүнтэй.
Гол нь хүний мөн чанар гэдэг сансараас өгөгдөхдөө маш олон талт чанартай, өөр хоорондоо адилгүй байдаг байхад нийгэмийн харилцаан дээр ирхээрээ нийгэмийн хууль дүрэм, тогтсон ёс уламжлал, харилцааны соёл гэх мэт зүйлст баригдаж эхэлдэг. Жишээлхэд хэт хурдан ярьдаг, хурдан хөдөлдөг хүнийг монгол соёл дээр бол хүмүүс яаруу, тогтуун биш гээд шүүмжилж ханддаг байхад, сансарын өгөгдөл талаасаа тэр хүн нь Ихэр юмуу, Нум гэх мэт хурдан хөдөлгөөн хийх ёстой энергитэй ордонд төрсөн хүн болж таараад, яахын араггүй өөрийнхөө өгөгдөлөөр л ажиллаж байгаа нь тэр байж байдаг. Өгөгдөл бүхэн өөрийн гэсэн цаанаас ирүүлсэн үүрэг даалгавартай байдагыг сансарын ухаан бидэнд зааж өгдөг. Харин нийгэмийн ухаан бол бидэнд нэг ёс, нэг зөв хэлбэрт захирагдахыг ямар нэг байдалаар тулгаж байдаг гэж хэлж ч бас болно. Нийгэмийн дүрэм журамыг бид хэт зөрчих юм бол хурц зөрчилдөөн гарч, хэн нэгэний эрх ашиг нөгөөгийнхөө эрх ашигыг хөндхөд хүрэх нь мэдээж. Гэтэл бас цаанаас өгөгдөлтэй сансарын өгөгдөлийг хүн дотороо хэт бариад дараад байх нь сэтгэлзүйн болон мөн чанарын өвчлөл үүсгээд байдаг. Тэгэхээр нийгэмийн харилцааны тогтсон ёсыг хэт зөрчихгүйгээр өөрийнхөө мөн чанарыг гүн ойлгож аваад, амьдрал дээр гаргаж хэрэглэх тал дээр бас зөв зохион байгуулалт олох гэдэг дээр бид ажиллах чухал байх болов уу.
-Та гадаадад арван таван жил сурч амьдарч байсан гэж байна. Монголд ирээд нэг жил болж. Энэ хугацаанд ямар ямар ажил хийж амжуулж байв.
- Монголд ирж ажиллаад хэд хэдэн чухал сургалт явуулсан байгаа. Энэ сургалт дээр одон ороны зурхайг өөрөө яаж гаргах, яаж тайлж унших, энэ мэдлэгээр дамжуулж өөрийгөө илүү сайн таних, амьдралын утга учирыг дахин нэг алхамаар илүү мэдэх гэдэг зорилого руу алхах боломж бий болж байгаа юм. Гадаадын олон улсад одон орны мэдээлэл, хувь хүний сансарын өгөгдөл болон хувь тавилангын хөдөлгөөний талаарх мэдээлэлийг таниулдаг сайтууд, сайт дээр байгаа төлбөртэй төлбөргүй үйлчилгээнүүд байгаа. Харин манай улсад тийм нарийн үйлчилгээтэй сайт бол байхгүй. Англи болон орос хэлтэй хүмүүс энэ сайтуудын программыг ашиглаж болно л доо. Тэндээс тархай бутархай ч гэсэн өөрийнхөө тухай програмчлагдсан мэдээлэл авч болно.
Гэхдээ л энд тайлбар зөвөлгөө, холбож унших чадвар дутдаг. Тиймээс сургалт маань программыг хэрэглэж өөрийнхөө сансарын өгөгдөлийг тайлж унших тэлхүүр аргыг заах сургалт байсан юм. Ийм сургалтыг би монголд анх удаагаа явуулсан байгаа. Мөн хувь хүний сансарын өгөгдөлийг дүгнэж гаргах аргачлал нь миний өөрийн бүтээсэн арга бөгөөд олон улсын хэмжээнд ганц хүн хийдэг арга барил гэж нэрэлж болно. Ингэж ажиллахад миний сэтгэлзүйчийн мэргэжил бас их нөлөөлсөн байгаа. Хүмүүс сургалт дээр ирээд их зүйлийг мэдэж авдаг, анх ирсэнээсээ шал өөр болоод, маш их энергижиж хүчирхэгжээд гардаг байсан нь намайг их баярлуулсан. Яг одоогоор зарим нэг шалтгаанаар сургалтаа хийхийг хойшлуулаад байгаа. Мөн хувийн зурлага зурхай гаргах, үүн дээр нь сансарын өгөгдөлөө амьдралаа яаж ашигтай хэрэглэх тал дээр зөвөлгөө өгөх, энергийн сөрөгжилтийг яаж засах, эерэгжилтийг яаж нэмэгдүүлэх тал дээр зөвлөх, сэтгэлзүйн зөвлөгөө өгөх, бас дээр нь группын хэлбэрээр харилцан ярианы аргаар сэтгэл засалын яриа явуулах гэх мэт ажилуудыг хийж байгаа. Дээр нь нийтлэл бичих дээр нилээд төвлөрч ажилдаг. Хэд хэдэн счухал сэдэв дээр нийтлэл бичсэн байгаа. Монголынхоо нийгэмийн талаар судалгааг хувиараа маш эрчтэйгээр хийж байгаа. Өөрийнхөө ФБ болон пейжийг одон орон болон сэтгэлзүйн талаар мэдээлэл хүргэх, мөн зөвөлгөө өгөх хэрэгсэл болгож бас давхар ашиглаж байгаа. Долоо хоногийн зурлага зурхай гаргадаг ФБ групп, мөн өдөрт ажлын цагаас гадуур нэг хоёр цагийн хугацаанд пейж дээр болон ФБ-ийн хуудас дээрээ үнэ төлбөргүй сэтгэлзүйн зөвлөгөө болон сансарын өгөгдөлийн тухай зөвөлгө өгөх цаг гаргаж, хүмүүс энэ цагт их идэвхитэй оролцож байдаг. Гэх мэт олон төрөлийн ажлыг амжуулж байна даа. Бас ном бичих ажилд нэгэнт орчихоод, хоёр ч номны материал бүрдэж эхлээд байгаа бөгөөд, цаашид нийгэмдээ зориулж маш олон ном зохиол, эрдэм судалгааны ажилыг хийж өгөхийг хүсэж тэмүүлж байгаа.
-Монголд таны ажил мэргэжил цоо шинэ гэмээр маяг хэлбэрийн зүйл байгаа. Ийм шинэ маягаар ажиллах нь таньд ямар нэг хэцүү байдалуудыг үүсгэх тал бас байх уу?
-Монголд ажиллахад хэд хэдэн төвөгтэй асуудал байгаа. Жишээ нь сэтгэлзүйн зөвөлгөө өгөх ажил дээр хүмүүс сэтгэлзүйн зөвөлгөөг яаж авч хэрэглэхээ сайн мэдэхгүй тал байдаг. Лам бөө дээр очихоор нэг удаагын уулзалтаар асуудалыг нь болно болохгүй гээд шийдээд өгдөг. Тэр л маягаараа сэтгэлзүйчээс зөвөлгөө авах гэдэг хүмүүс байна. Гэтэл сэтгэлзүйн зөвөлгөө гэдэг нарийн шат дараалалтай, хэд хэдэн удаагын уулзалт ярилцлага бүхий багц үйлчилгээ байдаг бөгөөд заримдаа үйлчлүүлэгч үйлчилгээний дунд явж байхдаа, өөрийнхөө юу хийгээд байгааг ч мэдэхгүй төөрөгдсөн байдал бий болдог. Учир нь ямар нэгэн асуудалын шалтгааныг олохын төлөө өнгөрсөн амьдрал, сэтгэлийн хэт гүнд байгаа бодолыг ярих гэх мэтээр хүн төөрөх байдал үүсэж болдог. Гэтэл лам бөө дээр очих юм бол нэг удаа ярилцаад л гараад явхад сэтгэл сайхан болчихсон мэт санагддаг, араас нь ном уншихаар ажил үйлч нь шууд өөрийн нөлөөгүй бүтнэ ч гэдэг юм уу тийм итгэлтэй байж байдаг. Сэтгэлзүйн зөвөлгөөний үргэлжлэх явц, шаардах цаг, өөрийн хичээл зүтгэл зэрэг дээр монголчууд заримдаа тэвчээр болон ойлголт дутуу байдаг. Энэ байдал ажил хийхэд зарим нэг хүндрэл гаргадаг ч гэсэн, тийм ч хэцүү зүйл бас биш л дээ.
Дээр нь бас манай нийгэмд лам, бөө гэх мэт хуучин шашины нөлөө хэт их байгаа. Энэ шашинууд хүмүүст ойлгогдохдоо далдын хүчээр, бүх зүйлийн учирыг олж хардаг мэт ойлгогдож байдаг. Ямар нэг зүйлийн учирыг тайлбарлахдаа юмний шалтгаан болон чанарыг дэлгэж задалж өгөхгүй, нууц хүч мэтээр явдаг. Одон орон зурхай, сэтгэлзүйтэй хамт байхад хүнд аливаа асуудалын шалтгааныг шинжлэх ухааны болон анагаах ухааны, гүн ухааны үндэслэл болон бодит судалгаатайгаар тайлбарлаж өгөх үүрэгтэй байдаг. Ингэж тайлбарлаж ажиллаж байгаад маань зарим нэг салбарын хүмүүс дургүй байдаг талтай. Сансарын өгөгдөлийн талаарх мэдээлэлийг ард түмэнд ил дэлгэх ёсгүй. Энэ бол нууц мэдээлэл гэх мэт утга учиргүй саад болох гэсэн яриаг надад ярьж байсан удаа хэд хэд байгаа. Гэтэл одон орны болон сэтгэлзүйн мэдээлэл олон улсын хэмжээнд нээлттэй байж байдаг мэдээлэл юм. Ардчилсан улс орны ард түмэнд шинжлэх ухааны мэдээлэлийг хүртэх эрх байгаа. Бусад бүх ардчилсан улсууд сансарын өгөгдөлийг үйлчилгээ маягаар бусдад хүргэнх сайтуудтай, одон орончидын хувийн бизнестэй байж байдаг нь манай гандан хийдийн лам өөрийнхөө хувийн өрөө тасалгаанд үзэж харах үйлчилгээ үзүүлж байдагтай адилхан зүйл юм. Олон улсын хүний эрхийг хамгаалах байгууллага ч юмуу, ардчилсан улс орнуудын хамтын нийгэмлэгүүд лав монголын ард түмэн өөрт байх ёстой шинжлэх ухааны энэ мэдлэгийг авах ёсгүй гэдэгтэй санаа нийлэхгүй байх.
Гэтэл манай улсад бүх юмийг шашинжуулж, улс төржүүлж ойлгох ойлголт байгаа. Үүнээс болоод хамгийн энгийн сансарын өгөгдөлийн талаар мэдээлэлийг хүртэл хэн нэгэний эрх ашигт хөнөөлтэй, эсвэл хэн нэгэнд хэт их ашиг өгнө гэх мэтээр хардаж сэрдэх утаггүй ойлголт байж байдаг. Цөөн тооны одон орон судлаачид монголд ажиллаж байгаа. Тэдний зарим нь энэ мэдлэгийг төр монопольдож аваад, төрийн эрх ашигын төлөө, үндэсний аюулгүй байдалын төлөө ашиглах ёстой гэж хэлээд төрөөс мөнгө авах гэж оролдож байх байдал ч байдаг. Гэтэл үнэндээ бол өөрийнхөө мөн чанар, энергийн тухай мэдээлэлийг мэдэх ёстой жинхэнэ хүмүүс нь ард түмэн байгаа мэт надад харагдаж байна. Монголын ард түмэнд ихэнхи нь мухар сүсэгт автсан, хувь хүнийхээ үнэ цэнийг ойлгохгүй, өөрийгөө ажил алба цалин мөнгө аль ч талаараа үнэлүүлэх үнэлэмж дутуу амьдарч байгаа. Хүн өөрийгөө сансараас ямар үүрэг өгөгдөлтэй ирсэнийг мэдсэний дараа хэрхэн хүчтэй өөрчлөгдөж болдогыг миний өөрийн маань хувийн амьдралын жишээ харуулж чадна. Би өөрийнхөө сэтгэл хямралын байдалаар энэ мэдлэгээр дамжуулж гарсан бөгөөд, одоо би дахиад өөрийнхөө хэн бэ гэдэгт эргэлзэх хэрэг гардаггүй. Бусад хүн ч миний энэ мэдсэн зүйлийг мэдээсэй гэж би хүсэж байдаг. Нэг талдаа бол сансарын өгөгдөл бол бидний амьдралын тэлхүүр болж чаддаг. Тийм ч болхоор миний хүсэл тэмүүлэл бол сансарын өгөгдөлийн тухай мэдлэгийг хямд төлбөрөөр, сайн тайлбартайгаар олон хүнд зэрэг хүргэж болох сайтын үйлчилгээг ч юмуу бий болгох явдал юм. Гэхдээ энэ ажилыг маань буруутгаж үзээд байгаа мэр сэр хүмүүс байгаад байгааг нуухгүй. Гэхдээ сайн сайхан зорилогыг үргэлж сансар огторгуй ивээж байдаг болхоор, хүмүүст сансарын өгөгдөлийг нь дэлгэж хүргэх, мөн нийгэмийн сэтгэлзүйчийн хувьд нийгэмдээ хандсан эмчилгээний болон сэтгэл өөдрөгжүүлэх нийтлэлүүдээ бичих ажилдаа би дуралж амьдардаг.
-Сайн сайхан, амжилттай нийгэмийг бүтээхийн тулд бидэнд юу хэрэгтэй байгаа вэ?
-Нийгэм болон хүмүүс гэдэг бол харилцаа юм. Сайн сайхан амжилттай нийгэм гэхээр сайн сайхан амжилттай харилцаа гэсэн утга болж бууж байна. Бид харилцааны урлаг дээр хэт хэнэггүй, аясаараа явах гэдэг ард түмэн. Бидэнд шинэ хэлбэрийн, мөн олон талт судалдаа дээр үндэс хийж бий болгосон харилцааны арга зарчим, харилцааны урлаг хэрэгтэй байх шиг байна. Хэт хэнэггүй, аясаараа харилцаа нь хариуцлага байхгүй, зорилого чиглэл байхгүй болж ирдэг. Ингээд байхаар одоо нийгэм дээр хүмүүсийн харилцааны ганц хөөцөлддөг зорилого нь хэн нэгэнийг ашиглах гэдэг сэдэл болоод байна. Бидэнд дахиад л бие биенээ хүндлэх ёс, тэр бүү хэл бага зэрэгийн шатлан захирах ёс, хүмүүсийн үүрэгт дүр болон хариуцлагыг нарийн тодорхойлж заасан байдал хэрэгтэй болж байх шиг.
Харилцааны шинэ арга системийг бий болгож, амьдрал дээр хэрэгжүүлэх гэдэг бол миний хувьд нийгэмийн сэтгэлзүйчийн хувиар нийгэмдээ санал болгох нэг чухал зүйл болоод байгаа. Энэ тал дээр бусад нийгэмийн сэтгэлзүйчид болон бүтээлч хүмүүс, идэвхитэй хүмүүс анхаарч ажиллаасай гэж бас хүсэх байна.
-Сонирхолтой яриа хамт өрнүүлсэн таньд баярлалаа. Ажилд нь амжилт хүсье.
-Хамтдаа ярилцсанд өөрт чинь ч бас баярлалаа. Таны болон та бүхний ажилд бас амжилт хүсье. “Сэтгэлзүйч одон орон судлаач Б.Цэцэгмаагийн гаргасан монгол улсын ерөнхийлөгч Х.Баттулгын хувийн зурлага буюу сансарын өгөгдлийн товч тайлалыг та бүхэндээ сонирхуулж байна.
Халтмаагын Баттулга Монгол улсын ерөнхийлөгч Төрсөн он сар өдөр- 1963 оны 3 сарын 3 Энергийн тодорхойлолт: Нарны орд Загас, Сарны орд Ихэр, Меркури Бумба, Венус Матар, Марс Арслан, Юпитер Загас, Сатан Бумба, Юранус Охин, Нептюнь Хилэнц, Плуто Охин.
Тайлбар: Нарны орд нь бидний амьдралын ерөнхий зарчим, дээд оюун ухааныг илэрхийлэх бөгөөд, гариг болон сарны хөдөлгөөн, хувь тавилангын хөдөлгөөнийг ерөнхийлөн удирдах удирдлага болж өгдөг. Ерөнхийлөгчийн хувьд Нарны энергийн хувь тавилан нь амьдралдаа мөрөөдөл болон уран зөгнөл, хийсвэрлэн дөсөөлөх урлаг дээр тулгуурлан хийх олон талт үйлдэл, бүтээн байгуулалтыг зааж байгаа. Хэрэв Нарны энергийн энэ хувь тавилан зөв хэлбэрт явах юм бол хүн амьдралынхаа явцад заавал урлаг болон уран бүтээлийн ажилтай холбоотой амжилтуудыг бий болгож үлдээдэг. Мөн энэ энергийн нөлөөгөөр хүний эргэн тойронд гоё үзэмжтэй амьдрах орчин, эд хэрэглэл, гоо сайханы мэдрэмжээс бий болсон зүйлс, амьдралын сайн сайхан мэдрэмж өндөртэй найз нөхөд үүсэж байдаг бөгөөд, хүн өөрийгөө бусадтай гоё сайхан харилцаатай байлгаж, гоо сайхан байдалаар биеэ авч явах зарчим бий болдог. Загасны нөлөөнд байгаа Нарны ордны энергийн амьдрал оюун ухаан, сэтгэл зүрхний харилцааг зэрэг дээдлэх бөгөөд, хоёр талын мэдлэг мэдрэмжийг гүнзгий хөгжүүлэхийн төлөөх ерөнхий том зорилгоор амьдралын хөдөлгөөн нь удирдагдаж байдаг жамтай. Хэрэв хүний үйл хөдөлгөөн зөв явах юм бол, Загас Нарны энерги нь заавал оюуны манлайлагч, сэтгэл зүрхийг ойлгогчын ерөнхий дүрийг бүтээх ёстой байдаг. Хэрэв Нарны энергийн дээр дурдсан чанарууд хүний сонголт хөдөлгөөнөөс болж сөрөгжих юм бол материаллаг хэрэгцээний шунал өсөх, мөн бодит амьдралаас тасарч уран зөгнөл болон хийсвэрлэлийн амьдралд хэт автах, оюун санааны бясалгал руу хэт шилжиж практик амьдралын туршлагыг анхаарахгүй болох, сэтгэл зүрхний мэдрэмж хэт өссөнөөр бусадын төлөө шаналах, амьдралын зовлонгын төлөө хэт харуусах байдал бий болж болдог. Шашины манлайлагч нар маш олон удаа Загасны ордны энергийг ихээр агуулсан байдаг.
Гэхдээ ерөнхийлөгчийн хувьд залуу наснаасаа бизнест хөлж тавьж, бодит амьдралын асуудалтай хэрсүү хутгалдаж ирсэнээс гадна, улс төрийн тэмцэлд олон жил байсан гэдгээс хархад, Нарны ордны энергийн хийсвэр чанар буурах хандлагатай бөгөөд, ерөнхийдөө уг хүний байгаа байдалаас хархад, Нарны энергийн тэнцвэрт байдалыг тодорхой хэмжээгээр барьж чадсан мэт харагддаг. Гэхдээ улс төрийн тэмцэл дээр заримдаа Загасны энерги нь хий хардалт, хий болгоомж үүсэх байдалыг нэмэх хандлагатай тул энэ тал дээр хувь хүн анхааралтай байх ёстой санагддаг. Хэдийгээр Нарны энергийн чанар бидний амьдралын ерөнхий чиглэлийг тодорхойлж байдаг ч энэ үнэндээ хувь хүнийг бүрдүүлэх жааз хүрээ, олны дундах дүр төрх тал руугаа илүү хэлбийдэг. Харин Сарны энерги нь бидний дотоод жинхэнэ мөн чанар, дотоод мэдрэмжийг илэрхийлж байдаг тул, хүний хамгийн гүн гүнзгий мөн чанарыг мэдэхийн тулд бид Сарны энергийг анхаарах хамгаас чухал юм.
Ерөнхийлөгчийн Сарны энерги нь Ихэрийн ордны нөлөөнд байна. Ихэрийн Сар нь хөнгөн бөгөөд хувьсамтгай, оюунлаг бөгөөд сэтгэл хөдлөлөө сайн удирдаж чаддаг, өөдрөг сэргэлэн цовоо дотоод мөн чанарыг бий болгодог. Нарны энергийн нөлөөгөөр Ерөнхийлөгч гаднаас хархад бусдад гүнзгий бөгөөд хүнд бодол сэтгэлтэй, үйл хөдөлгөөний хувьд сүрлэг бөгөөд хэт зарчимч сэтгэгдэл төрүүлэх боловч, дотоод сэтгэлийн байдал харьцангуй хөнгөн шаламгай, Нарны энергийн нөлөөгөөр гарах хүнд хэлбэрийн сэтгэл хөдлөлийн өдөөлтийг дотор талаасаа давж, сөрж чаддаг, аливаа сэтгэл гутралаас амархан гарч чаддаг байх болно. Загас Нарны энерги нь дотоод мөн чанар руугаа байнга хүнд сэтгэл хөдлөлийн зарчимыг тусгах боловч, Ихэрийн Сар энэнээс бултаж зайлах, бусдад гомдож шаналах гэх мэт байдалыг эргээд өөртөө ашигтайгаар эргүүлэх арга олох, аливаа хүнд бодолоос зугатах чадалтай тул, Загас Нарны хувьд нилээд ашигтай хамтрагч байдаг. Нар Сарны энерги бие бие рүүгээ нөлөөлж, тусгалаа тусгаж, аль алиныхаа чанарыг өөртөө сорж авч байдаг бөгөөд, хүүхэд насанд Нар Сарны энергийн ажиллагааны ялгаа бидэнд маш тод мэдрэгдэж, энэ нь наслалтын явцад хоорондоо нэгдэж, уялдаж, тэнцвэр олж ирсэнээр нэг хувь хүн бүрдэж ирдэг. Гэхдээ л Нар Сарны энерги нь байнга тус тусын чанар болоод үйл ажиллагаагаа барьж байдаг. Загас Нар, Ихэр Сар нэг талаараа ашигтай хамтын ажиллагаа явуулдаг ч, нөгөө талаараа зөрчилдөж, ус агаарын чанараар хоорондоо авцалдах тал дээр муу байх талтай. Жишээлбэл Сарны энергийн гадагш чөлөөтэй нээлттэй байх хүсэл, их ярих их харилцах хүсэлийг Нарны энергийн нууцлаг хаалттай байх гэсэн зарчим дарж байдаг. Гэхдээ Нарны энерги нь холын зайнд болон ерөнхий байдал дээр илүү үйлчилэх тул, ойр дотно байдалд орж ирхэд, Ихэрийн Сарны энерги хүчтэй болж ирнэ. Ерөнхийлөгчийн хувьд зайнаас бол Нарны энергийн нөлөөгөөр нууцлаг бөгөөд, дотогшоо мэт сэтгэгдэл олон нийтэд төрүүлж болох боловч, танил дотно хүмүүстэйгээ чөлөөтэй ярилцах, нээлттэй байх харилцаа өдөр тутамын дотно амьдрал дээр давамгайлах талтай. Ер нь бол зайдуухан байхад хүнд удаан мэдрэмж төрүүлж байгаа энэ хүн ойртож алхах тусам улах хөнгөн хурдан чанартай болж өөрчлөгдөх тул зарим хүмүүст хачин санагдаж болох юм. Ихэр Сарны энергийн хувь тавилан байнга харилцаа болон арилжаа солилцооны ашиг хонжоог хайх, шинэ мэдээ болон шинэ санаа цуглуулах, бодит асуудалуудыг зохицуулах арга заль олох, мөн олон өөр хүрээ салбарт олон өөр сонирхолтой харилцаа бий болгох зэрэг үйлдэлийг чин сэтгэлээсээ хүсэж хийх амьдралыг бий болгодог.
Хэрэв Сарны энэ энерги хэт туйлширч эрчимжих юм бол ашиг хонжоо, алдагдалын тооцоо дээр хэт анхаарч, амьдралын ямар ч үйл хөдөлгөөнийг худалдаа болон бизнесийн ашигын төлөө эргүүлж эхэлдэг. Сайн худалдаачид, сайн бизнесмэнүүд энэ Сарны нөлөөгөөр бий болох нь их. Нар Сарны энэ хослолын нөлөөгөөр Ерөнхийлөгч нэн түрүүнд нууцлаг хүний төрхийг бий болгож байна. Нарны энергийн далдалж нуухыг хүсдэг энергийн ард Сарны энергийн яриа харилцаа ихтэй байдал цухалзаж байдаг байдал хүртэл хүмүүст нууцлаг сэтгэгдэлийг төрүүлэх нэг шалтгаан болох талтай. Учир нь тулсан яриа хийх, мэтгэлцээн явуулахаас бусад үед дотогшоо нууцлаг хүн юмуу гэхээр цаанаас нь арай өөр хөнгөн зугаатай байдал үзэгдээд байдаг гэх мэт хоёрдмол байдал өөрөө хүмүүст асуулт төрүүлж, нууцтай байгаад байгаа мэт төрх төрүүлж байгаа юм. Тооцоолон бодох, практик харилцааны үйлдэлийг удирддаг Меркури гариг Ерөнхийлөгчийн хувьд Бумбын ордны нөлөөнд байгаа нь түүнийг өдөр тутамын харилцаа, сурах ярих харилцаа, тооцоолж бодох харилцаан дээр байнга гүн ухааны мэдлэг хайсан, мөн бусдад гүн ухааны мэдлэг заасан байдалтай болгож өгөх бөгөөд, энэ хүнтэй ярилцаад зүгээр сууж байхдаа ч хүмүүс амьдралын утга учирын тухай хичээл авч байдаг жамтай. Мөнгөний тал дээр энэ Меркури тийм ч их мөнгөнд шуналтай, мөнгийг чухалчилдаг энерги биш юм.
Гэхдээ Ерөнхийлөгч өмнө нь монголдоо алдартай бизнесмэн, мөнгө бүтээгч байсныг бүгд мэднэ. Загас Нарны энерги мөнгө материаллаг баялагт хүчтэй татагдах бөгөөд, Ихэр Сарны энерги ашигтай солилцоо, бизнес ухааныг төрөлхийн агуулж байдаг гэдэг талаас Ерөнхийлөгчийн бизнесмэн хүний амжилтыг тайлбарлаж болно. Гэхдээ тооцоолон бодох, мөнгөтэй тулж харилцдаг үйлдэлийг гаргадаг Меркуригийн хувьд хэт өгөөмөр байдал заагдаж байгаа. Мөнгө олох боловч олсон мөнгөндөө тоомжиргүй хандах, их хэмжээгээр зардал гаргах, бусадын төлөө их хэмжээгээр хөрөнгө мөнгө зарах гэх мэт байдал Бумба Меркуригийгээс бий болдог. Ихэнхи гаргах мөнгө зардал Бумба Меркуригийн хувьд нийгэмийн сайн сайхан үйл хэрэг, бусадын төлөөх тусламж, хайртай дуртай нэг хүндээ гэхээсээ илүү олон тооны хүний төлөө зориулагдах хандлагатай байдаг бөгөөд, эцэстээ энэ Меркуригийн тавилан нь мөнгийг нэг их чухалчилдаггүй амьдралын тавиланг бий болгодог. Бумба Меркури наслалтын хирээр нийгэмийн хэмжээнд нөлөөлөх оюуны манлайлалын нөлөө, мөн нийгэмийн сайн сайханы төлөөх том үйл хэрэгт гаргах зардал болон орлогыг илүү анхаарч тооцоолж ирдэг хандлагатай. Харилцааны хувь тавилан дээр энэ Меркуригийн энерги нь хүмүүнлэгийн үйл хэрэг дээр суурилсан том хүрээний харилцааны хувь тавиланг бий болгож өгдөг. Хэрэв сөрөгжих юм бол энэ Меркуригийн энерги нь өөрийнхөө хүмүүнлэгийн үйл хэрэгээр дамжуулж бусадыг хэт захирч, өөрийнхөөрөө байлгах гэсэн нэгэн хэлбэрийн дарангуйлах энерги бий болгодог талтай бөгөөд, зөрүүд дээгүүр зан чанартай энерги тул заримдаа бусадтай хатуу зөрчилдөөнд орох болдог. Амьдралын дур таашаал, татагдах зүйлс, юуг хайрлах юунд шунах гэх мэт үйл хөдөлгөөнийг удирддаг Венусын нөлөөгөөр Ерөнхийлөгчийн хувь тавилан эрх мэдэлд дурлах, албан тушаалд татагдах байдалыг зааж байна. Матар Венусын нөлөөгөөр Ерөнхийлөгч материаллаг эд баялаг, албан тушаалын эрх мэдэлд хүчтэй татагдах бөгөөд, энэ төлөөнөө Марсын хөдөлгөөнөөр тэмцэж эхлэх болно. Эрх мэдэлтэй, хүчирхэг, амбиц өндөртэй хүмүүс болон тийм хүрээлэл Матар Венусыг залуу үеэс нь соронзон мэт татах тул, аливаа амьдралын сонголт болон замнал нь ийм хүмүүстэй ойр байх чиглэл рүү эргэж эхэлдэг. Тиймээс Матар Венусын хувь тавилан ардаа дээдсийн хүрээнд багтахын төлөө хийсэн амбицтай үйлдэлүүдийг заавал үлдээж байдаг.
Ерөнхийлөгчийн амьдралд Матар Венусын нөлөөлсөн нөлөөг бид бодит байдал дээр олж харж болно гэж бодож байна. Венусын хүсэлийг биелүүлэгч нь Марс байдаг. Марс бол тэмцэл хөдөлгөөний үйлдэлийг удирддаг гариг юм. Ерөнхийлөгчийн Марс гариг Арслангын нөлөөнд байна. Энэ Марс нь нэгэнт аль хэдийнээ Хаантаны сэнтийд өөрийгөө тавьсан байр сууринаас тэмцэл явуулж эхэлдэг. Доор байж байгаад хөгжиж эхэлсэн гэх юмуу, өөртөө итгэх итгэлээ эрж хайж байгаад сая хүчирхэгжсэн гэх мэт ихэнхи Марсын хөдөлгөөнд тохиолддог зүйл энэ Марст тохиодоггүй. Тэрээр эхнээсээ л өөртөө хэт итгэлтэй, өөрийгөө дээд зэрэглэлийн дайтагч гэж мэдэрдэг бөгөөд, тогтсон чанартай байдаг тул амьдралын туршид энэ байдал нь өөрчлөгддөггүй. Матар Венусын хүчтэй амбиц, амьдралын хүчтэй шуналыг хамгийн зоригтой, шууд шулуунаар дайрч биелүүлж чадах цөөхөн Марсын нэг бол Арслан Марс юм. Хэрэв Ерөнхийлөгчийн Марс Матарын нөлөөнд байсан бол, энэ нь удаан хүлээсэн, болгоомжилсон, гэтсэн хэлбэртэй дайтагчыг бий болгож, Матар Венус өөрөө ч өөрийнхөө хүсэл шуналыг нууцалж дардаг, удаан болгоомжилдог, үүнийг хэрэгжүүлэхийн төлөө тэмцэгч Марс ч бас удаан тооцоолж, олон зүйлээс болгоомжилдог болж ирэх тул Ерөнхийлөгчийн амжилтын төлөөх тэмцэл удаан болгоомжтой болж ирэх байсан биз. Гэхдээ түүний Марс Арслангын нөлөөнд байгаа тул, Венус юу хүсэж байна энэ хүсэлийг биелүүлэхийн төлөө Арслан Марс ямар ч аюул эрсдэлээс айхгүй шууд хурдан тэмцэж эхэлдэг. Арслан Марсны нөлөөгөөр хүн амьдралдаа тогтсон байнгын тэмцэлийг, өөртөө бүрэн итгэлтэйгээр байнга явуулж байдаг гэсэн үг юм.
Арслан Марсын нөлөөгөөр хүн өөрийнхөө эр зоригыг хурцлах бие сэтгэлийн хэрэгцээ их байдаг. Тиймээс эрэгтэй хүн байх юм бол спортоор байнга хичээллэх, ялангуяа хүчний спортыг сонгож авах хандлагатай байдаг бөгөөд Ерөнхийлөгчийн хувьд тэрээр энэ жишээний нэг болж чадна гэдэгийг бид мэдэж байгаа. Амьдралд амжилтанд хүрэхийн төлөө бид өөрсдийгөө гүн гүнзгий хөгжүүлж, хувь хүн талаасаа боловсорч, сурсан бүхэнээ эргээд бусдад заах хэрэгцээтэй байдаг. Энэ үйлдэлийг Юпитер гариг удирдаж байдаг. Ерөнхийлөгчийн Юпитер нь Загасны ордны нөлөөнд байгаа бөгөөд, энэ энергийн нөлөөгөөр Ерөнхийлөгчийн хувьд амьдралын утга учир, гүн ухааныг сурах хэрэгцээ цаанаасаа бий болж ирэх юм. Хэрэв Юпитерийн өөрийнх нь сурахыг хүсэж байгаа мэдлэгийн сонголтын бид тоохгүй байх юм бол бидний сэтгэлд мэдэхгүйгийн айдас хуримтлагдаж ирдэг. Хүн энэ хорвоо дээр бүхэнийг сурах гэж ирдэг нь ховор. Хүн болгонд тодорхой нэг салбарын мэдлэг цаанаасаа шаардагдаж, үүнийг сурахгүйгээр амьдрал нь дүүрэхгүй гэсэн мэдээлэл сансараас өгөгдсөн байдаг. Загас Юпитерийн хувьд шашин, гүн ухаан, далд ухамсар, сэтгэл зүрхний нууцыг судлах хэрэгцээ асар их бөгөөд, эргээд ажил бизнес эрхлэх, удирдан зохион байгуулах үед энэ мэдлэгийг хэрэглэх зайлшгүй шаардлагатай юм. Юпитерийн шаардаж байгаа мэдлэгийг эзэмшиж байж хүний амьдрал бүрэн дүүрэн амжилтыг олж, тухайн сурсан мэдлэгээс нь аз болон мөнгө үүсэж гарч байдаг.
Ерөнхийлөгчийн ажлын амжилтын ард миний бодлоор бол далд ухамсар, гүн ухаан, шашин, сэтгэлзүйн ухааны мэдлэг байгаа гэж бодож байна. Түүнийг хүмүүс академийн боловсролгүй гэж хэлдэг ч амьдралын туршлага, хүмүүстэй харицлах харилцааны боловсрол өндөртэйг хэн ч үгүйсгэхгүй байх. Тэгээд ч ер нь нэг хорин настай оюутан хүүхдийн гэрийн даалгавартаа уншчих номыг Халтмаагын Баттулга ер нь бас уншиж чадна гэж би бодож байна. Сатан гариг бол бидний үйлийн үрийг удирдаж байдаг. Ямар зовлонгын тест амьдрал бидэнд цаанаас нь хувиарлах вэ гэдэгт Сатаны царайг бид харах болдог. Ерөнхийлөгчийн Сатан гариг Бумбын нөлөөнд байна.
Энэ Сатанаас олон нийтийн сайн сайханы төлөө том үйл хэрэг бүтээх гэсэн мөрөөдөл болон хувь тавилангын мэдрэмж, түүнтэй зэрэгцсэн саад бэрхшээлүүд бий болж ирдэг. Хэдийгээр хүмүүнлэгийн үйл хэрэгийг чин сэтгэлээсээ хийсэн ч бусдад үл ойлгогдох, буруу ойлголт бий болох, эсвэл хүмүүс тухайн үйлдэлийг нь хардаж сэрдэн хүлээж авахгүй байх гэх мэт зовлонгын тест Бумба Сатаны нөлөөгөөр гарах бөгөөд, ийм зовлон тохиох бүрд хүн ахин дахин тэмцэж, хийх үйлдэлээ улам сайжруулж байдаг бөгөөд, Сатан үүний хариуд цаг хугацаа блон тооны хэмжээгээр хэмжиж байгаад, тохирох цагт нь тохирох шагналыг бидэнд өгч байдаг. Хэрвээ үйлийн үрийн хичээл муу давагдах юм бол, хүн эргээд бусдад туслах чин сэтгэлээ алдах, зөвхөн өөрийнхөө бодолоор зөв гэж бодож байгаа дэг журамыг бий болгохын тулд дарангуйлал,ёс суртахууны хуурамч мэхээр толгой угаах үйлдэл үйлдэж эхлэх боломжтой тул, энэ тал дээр хүн өөртөө анхаарал болгоомжтой байх нь чухал юм.
Ерөнхийлөгчийн хувьд нийгмийн сайн сайханы төлөө хийх том үйл хэрэгийг бүтээх сэтгэлээ алдаагүй, үйлийн үрийн зовлон тестийг тодорхой хэмжээнд давж ирсэн мэт харагддаг боловч, бусадын зүгээс ирэх үгүйсгэл, үнэлэхгүй байх байдал зэрэг нь цаанаасаа түүний хувь тавиланд заагдсан зовлонгын тест байгаа юм байна. Дотоод сэтгэлдээ Ерөнхийлөгчийн хувьд нийгэмийн сайн сайханы төлөө том үйл хэрэг бүтээх чин хүсэлээ алдаагүй гэж итгэж найдаж байна. Ерөнхийдөө жинхэнээсээ хөдөлмөрлөж, ажиллаж, сурч боловсорч, сайн мөрөөдөл зорилогыг хүчтэй агуулж байдаг хүмүүсийн хувьд үйлийн үрийн хичээлээ буруу давах байдал бага болж байдаг гэдэг дээр үндэслэж, Ерөнхийлөгчийг би өөрийнхөө таамаглалаар бол үйлийн үрийн хичээлээ үр дүнтэй сайн давж байгаа тал нь давамгайлсан байдалтай байгаа болов уу гэж дүгнэмээр байна.
Сэтгэлзүйч, Одон орон зурхай судлаач Б.Цэцэгмаа
24news.mn