Ургамлын тосыг өндөр хэмд буцалгахад хортой бодисууд үүсдэг байна. Тос 1770С-2110С хэм хүртэл халдаг ажээ.
Бидний хүнсэндээ зонхилон хэрэглэдэг наранцэцэг, эрдэнэшишийн тос нь шарж хуурах буюу дулааны өндөр хэмд тэсвэр муутай байдаг. Ургамлын тосыг өндөр хэмд халаах, олон удаа ашиглахад чөлөөт тосон хүчил, фитохимийн бодисуудын задрал явагдаж, бүтэц нь өөрчлөгддөг. Ингэснээр хавдар, зүрх судас, сэтгэцийн өвчин үүсэхэд хүргэдэг хорт бодис болох альдегидууд их хэмжээгээр үүсдэг болохыг эрдэмтэд тогтоожээ.
Цэвэршүүлсэн ургамлын тос - Манай улсад худалдаалагддаг ургамлын тосны ихэнх нь цэвэршүүлсэн тос байна. Тосны шошгон дээрх рафинированое, refined, extra light гэсэн бичилтүүд нь цэвэршүүлсэн тос гэдгийг илтгэнэ. Эдгээр тос нь боловсруулалтын явцад эрүүл мэндэд ашигтай бодисуудаа алдсан байдаг. Харин цэвэршүүлсэн тос нь цэвэршүүлээгүй тостой харьцуулахад дулааны нөлөөнд тэсвэртэй.
Олив, рапсын тос нь дулааны хэмд тэсвэртэй. Гэвч эдгээр тосыг олон дахин /2-3 удаа/ ашигладах транс тос болох бусад хорт бодисууд үүсдэг.
Цэвэршүүлээгүй ургамлын тос - Эдгээр тосны шошгон дээр нефинированое, unrefined, extra virgin гэж бичсэн байдаг. Эдгээр тос нь тосонд уусдаг аминдэм, эрүүл мэндэд ашигтай тосон хүчлээр баялаг бөгөөд хүйтнээр хэрэглэх нь эрүүл мэндийн ач холбогдолтой. Тухайлбал, нэг ханаагүй тосон хүчлүүд цусад дахь муу холестерины хэмжээг бууруулах, мэдрэлийн үйл ажиллагааг сэргээх гэх мэт ач холбогдолтой.
Иймд цэвэршүүлээгүй тосыг салат зууш амтлах байдлаар хүйтнээр нь хэрэглэж заншаарай.
24news.mn