2024 оны 04 сарын 20
Мэдээ, мэдээлэл
Д.Дэлгэрням үнэ цэнэтэй тоглогчийн шагнал хүртлээ

Сингапурт гуравдугаар сарын 29-нөөс дөрөвдүгээр сарын хоёронд болсон "2023 FIBA 3x3 Asia cup " -ийн аваргын төлөө тоглолтод Монголын 3х3 сагсанбөмбөгийн шигшээ баг ( эрэгтэй) Aвстралийн шигшээ багийг 21:18-аар хожиж Азийн 2023 оны аварга боллоо. Мөн "Парис -2024" олимпийн эрхийн төлөө тэмцээнд оролцох эрх давхар халааслав.  Эмэгтэй баг шөвгийн наймд шалгарсан.  Манай Д.Дэлгэрням тэмцээний хамгийн үнэ цэнэтэй буюу шилдгийн шилдэг тоглогчийн (МVP) шагналыг бас хүртлээ.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.