2024 оны 04 сарын 26
Мэдээ, мэдээлэл
Жилийн турш төрсөн охиноо хүчирхийлж байсан этгээдэд ял оноолоо

Чингэлтэй дүүргийн прокурорын газраас онц хүнд гэмт хэргүүдэд яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэний дагуу шүүхээс тухайн хэргүүдэд ял оноожээ.

 Тодруулбал, яллагдагч Х нь давтан үйлдлээр 2014 оноос 2015 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүртэл хугацаанд удаа дараа өөрийн төрсөн охин, насанд хүрээгүй хохирогч М-г биеэ хамгаалж чадахгүй байдлыг нь далимдуулан, хүч хэрэглэх буюу хүч хэрэглэхээр заналхийлэн удаа дараа хүчиндсэн гэмт үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт зааснаар Чингэлтэй дүүргийн Прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Хэргийг тус дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс энэ сарын 16-нд буюу өчигдөр хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 126 дугаар зүйлийн 126.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцож 15 жил 6 сар хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэсэн байна.

Б.Анир 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.