2024 оны 10 сарын 15
Мэдээ, мэдээлэл
"Чингис хаан" одонгийн дараагийн эзэн маргааш тодорно

Маргааш Төрийн ордны хүндэтгэлийн танхимд 12 цагаас "Чингис хаан" одонгийн дараагийн эзнийг тодруулах товтой байгаа билээ. Чингис хааны мэндэлсэн өдрийг угтуулан жил бүр төр, нийгэм, үндэстний өмнө онцгой гавъяа байгуулсан нэг л хүнд төрийн дээд шагнал "Чингис хаан" одонг гардуулдаг уламжлалтай билээ. 

Энэ уламжлал сүүлийн долоон жил дараалан болж байгаа бөгөөд энэ жил "Чингис хаан" одон хүртэж магадгүй хэмээн таамаг дэвшиж байгаагаас МУГТ, Олимп, дэлхийн аварга Найдангийн Түвшинбаяр, Сумогийн их аварга Хакухо Мөнхбатын Даваажаргал, монголын нэрт соён гэгээрүүлэгч, зохиолч, яруу найрагч, "Азийн тэргүүн найрагч" шагналын эзэн Дамдинсүрэнгийн Урианхай нарын нэр яригдаж байгаа аж.

Өмнө нь ерөнхийлөгч П.Очирбат, Төрийн шагналт хөгжмийн зохиолч Б.Шарав, Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн, Төр, нийгмийн зүтгэлтэн Р.Гончигдорж, Ерөнхийлөгч асан Н.Багабанди, УИХ-ын гишүүн асан Д.Дэмбэрэл, Ерөнхий сайд асан Д.Содном, нэрт эрдэмтэн, физикч Х.Намсрай, Соёлын гавьяат зүтгэлтэн, нэрт зохиолч, яруу найрагч, Г.Мэнд-Ооёо, Гавьяат жүжигчин, дуурийн дуулаач Г.Ариунбаатар нар үүний өмнө энэхүү эрхэм дээд шагналын эзэд болсон юм.

Т.БАТСҮРЭН

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.