2024 оны 04 сарын 27
Мэдээ, мэдээлэл
600 автобус нийлүүлэх тендерт БНХАУ-ын "Yutong Bus" компани шалгарлаа

Улаанбаатар хотын нийтийн тээврийн автобус нийлүүлэх тендерт Хятадын хөрөнгө оруулалттай нэр бүхий таван компани саналаа ирүүлснийг үнэлгээний хороо судлаад “Yutong Bus" компанийг шалгаруулжээ.

Энэ тухай Улаанбаатар хотын захирагч Х.Нямбаатар УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд оролцох үеэрээ мэдэгдсэн юм. Тус компани нь автобус борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг юм байна.

Евро стандартын автобусны нэг бүрийн үнэ 300-350 мянган евро буюу нэг тэрбумаас дээш үнэтэй бол “Yutong Bus Co.,Ltd” компанийн автобус нь 60 мянга гаруй ам.долларынх байх гэнэ.

Нийслэлийн зүгээс 2023 он дуусахаас өмнө эхний ээлжийн 300 гаруй автобусыг оруулж ирнэ. Үлдсэн автобусуудыг 2024 оны нэгдүгээр улиралд багтаан авах бодлого барьж буй юм.

Сануулахад, автобус нийлүүлэх тендерт дараах таван компани саналаа ирүүлсэн юм.

  1. “Майнс ап” ХХК – 178,817,556,720 төгрөг
  2. Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd – 147,686,834,611 төгрөг
  3. Yutong Bus Co.,Ltd – 165,589,920,000 төгрөг
  4. Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd – 156,932,775,600 төгрөг
  5. China North Vehicle Corporation LTD – 52,602,468 төгрөгийн үнийн санал илгээсэн байна.

Эдгээр компани бүгд үнийн хөнгөлөлтгүй санал ирүүлсэн бөгөөд “Майнс ап” ХХК, “Xiamen King Long United Automotive Industry Co.,Ltd”, “Yutong Bus Co.,Ltd”-ийн зүгээс тендерийн баталгааг 917,193,165 төгрөг байхаар илгээсэн.

Харин “Xiamen Golden Dragon Bus Co.,Ltd”-н хувьд 300 мянган ам.долларын тендерийн баталгааны санал ирүүлсэн бол “China North Vehicle Corporation LTD”-н зүгээс тендерийн баталгааны санал ирүүлээгүй.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.