2024 оны 05 сарын 08
Мэдээ, мэдээлэл
ХАЛАГДАЖ БУЙ ЦЭРГҮҮДИЙГ АЖЛЫН БАЙРАНД ЗУУЧИЛНА

Сүхбаатар дүүргээс өнгөрсөн оны хоёрдугаар ээлжээр цэрэгт татагдан хугацаат цэргийн албаа хаан халагдаж буй цэргүүдэд бичиг баримтын бүрдлийг хийн, мэдээлэл өгөх үйл ажиллагааг өнөөдөр ЗДТГ-ын Цэргийн штабаас зохион байгуулав. Зэвсэгт хүчний болон Хилийн цэргийн ангиудаас халагдсан цэргүүдэд дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс, Нийгмийн даатгалын хэлтсээс мэргэжлийн сургалтад хэрхэн хамрагдах болон ажил олгогч байгууллагын төлөөлөл ажлын байранд зуучлах талаар зөвлөгөө, мэдээлэл өглөө.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.