2024 оны 04 сарын 25
Мэдээ, мэдээлэл
С.Баярцогт, Н.Арвинсан, Б.Бямбасайхан, Амарбат нарыг АТГ-аас баривчилжээ

АТГ-аас өчигдөр нэр бүхий хэд хэдэн хүнийг баривчлан саатуулсан гэдэг мэдээлэл өчигдөр орой тарсан билээ. Эх сурвалжийн мэдээлж байгаагаар Сангийн сайд асан С.Баярцогт, Татварын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Н.Арвинсан нарыг Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой асуудлаар Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан таслан сэргийлэх арга хэмжээ авч баривчлан саатуулсан байна.

Мөн Эрдэнэт үйлдвэрт удирдах албан тушаал хашиж байсан Амарбатыг “Жаст” компанийн захирал Ш.Батхүүгийн хэрэгтэй холбогдуулан баривчилсан гэх мэдээлэл байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.