2024 оны 04 сарын 27
Мэдээ, мэдээлэл
Сөүлийн гудамжны замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаана

Шөнийн гэрэлт гудамж төслийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд тохижилт, худалдаа үйлчилгээний ажил хийгдэж байна.

Энэ ажлын хүрээнд өнөөдөр 16.00 цагаас эхлэн худалдаа, үйлчилгээний асар байрлуулах, цахилгаан, хийн түлшний холболт хийх, төслийн нээлтийн үйл ажиллагааны бэлтгэлийг хангахын тулд Сөүлийн гудамжны замын хөдөлгөөнийг түр хугацаагаар хаах юм байна. 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.