2024 оны 04 сарын 26
Мэдээ, мэдээлэл
П.Орхон МУГТ цол тэмдгээр шагнууллаа

“Парис-2017” ДАШТ-ий алтан медальт, Азийн АШТ-ий мөнгө, залуучуудын ДАШТ-ий хүрэл, цэргийн ДАШТ-ий алт, мөнгөн медальт П.Орхонд өнөөдөр МУ-ын ерөнхийлөгч Х.Баттулга МУГТ цол тэмдгийг нь гардуулан өглөө. 

Тэрбээр чөлөөт бөхийнхөн спортоос төрсөн 43 дахь гавъяат тамирчин, эмэгтэй бөхчүүдээс ес дэх (Түүнээс өмнө эмэгтэй бөхчүүдээс Ц.Энхжаргал, Д.Нармандах, О.Бурмаа, С.Батцэцэг, О.Насанбурмаа, С.Цэрэнчимэд, Т.Мөнхтуяа, Д.Отгонцэцэг нар гавьяат тамирчин болж байв) гавьяат тамирчин боллоо.

Өнөөдөр 11:00 цагт төрийн ордонд цол тэмдэгээ гардан авлаа.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.