2024 оны 04 сарын 27
Мэдээ, мэдээлэл
О.Магнай: Оффшор дансанд Х.Баттулагын 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө байвал  Ч.Ганхуягыг ав гэсэнМАН-ын бага хурлын гишүүн Ч.Ганхуяг энэ сарын 09-ний өдөр Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Х.Баттулгыг оффшор бүсэд 1.1 тэрбум ам.долларын өөрийн хөрөнгөтэй хэмээн бичлэг хийж, олон нийтэд цацсан. Тэгвэл Ардчилсан намаас түүний энэхүү мэдээлэл нь сонгуулийн үеэр нэр дэвшигчийг нэр хүндийг гудаах гэсэн худал мэдээлэл хэмээн цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон байна. АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай, хуульч Р.Булгамаа нар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт хандлаа.
 
Энэ үеэр АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай “Өнгөрсөн долоо хоногт фэйсбүүк,твиттерээр манай нэр дэвшигч Х.Баттулгатай холбоотой гүтгэлэг явсан. МАН-ын гишүүн Ч.Ганхуяг гэж хүн “Х.Баттулгын их хэжмээний мөнгө оффшор бүсэд байна” гэдэг гүтгэлэгийн шинж чанартай мэдээлэл цацсан. Тиймээс бид уг асуудлыг албан ёсоор хууль хяналтын байгуулалгад шалгуулахаар цагдаагийн багууллагад хандаж байна. Энэ асуудлаар нэр дэвшигчтэйгээ би ярилцсан. Тэрбээр “Надаа оффшор дансанд боло компани байхгүй. Харин тэр Ч.Ганхуяг гэдэг нөхөрт хандаж хэлэхэд “Хэрвээ оффшор бүст
миний 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө байвал, тэр мөнгийг өөрөө аваарай” гэж хэлсэн. Манай нэр дэвшигчийг сүүлийн жил гаруйн хугацаанд олон хэрэгт янз бүрийн байдлаар холбох гэж оролдож байгааг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс оффшор бүсэд ийм их хэмжээний мөнгөтэй байсан бол аль хэдийн ил гаргачих байсан биз. Уг асуудлыг цагдаагийн байгууллагынхан түргэн шуурхай хуулийн хүрээнд шалгах байх гэж найдаж байна” гэсэн юм. Харин хуульч Р.Булгамаа “Иргэн Ч.Ганхуягын яриад байгаа энэ асуудалд нь ямар ч нотлох баримт байхгүй. Нэр дэвшигчийн хувьд оффшор бүсэд ямар нэгэн данс,компани байхгүй. Харин ч зоригтойгоор улс төрийн шийдэл гаргаж, оффшортой тэмцэж байгаа төрийн бус байгууллагатай хамтарч ажиллахаар хамгийн түрүүнд гарын үсэг зурсан улстөрчдийн нэг байгаа. Тэр яригдаад байгаа “Төгрөг нуур” нь нэр дэвшигч Х.Баттулгатай ямар нэгэн байдлаар хамааралгүй. Тэгээд ч тэр “Төгрөг нуур” гэх газар нь УИХ-аар баталсан стратегийн орд газрын жагсаалтад байхгүй байсан. Энэ мэтээр огт хамаагүй зүйлийг нэр дэвшигчтэй хамаатай мэтээр гүтгэж байна. Ер нь бол Х.Баттулга гэдэг хүнийг гэм буруутай гэдгийг Монгол Улсын шүүх тогтоодог болохоос иргэн Ч.Ганхуяг тогтоохгүй юм. Түүний энэ үйлдэл нь нэр дэвшигчийн нэр төрд халсан, Ерөхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үед иргэдийн санаа бодолд нөлөөлөх гэсэн увайгүй
улстөрийн шинжтэй үйлдэл гэж үзэж байгаа. Тиймээс ч бид гэм буруутай этгээдийг зохион байгуулалттай тараасан үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулах гэж байна” гэлээ. Хуулийн хугацаагаар бол уг асуудлыг гурав хоногийн дотор шалгах ёстой. Тиймээс тун удахгүй иргэн Ч.Ганхуягийн Ерөхийлөгчийн сонгууль зориулан нэр дэвшигч Х.Баттугын нэр хүндэд халдсан үйлдэл нь тодорхой болох юм байна. өөрийн хөрөнгөтэй хэмээн бичлэг хийж, олон нийтэд цацсан. Тэгвэл Ардчилсан намаас түүний энэхүү мэдээлэл нь сонгуулийн үеэр нэр дэвшигчийг нэр хүндийг гудаах гэсэн худал мэдээлэл хэмээн цагдаагийн байгууллагаар шалгуулахаар болсон байна. АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай, хуульч Р.Булгамаа нар Сүхбаатар дүүргийн цагдаагийн газарт хандлаа.
 
Энэ үеэр АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнай “Өнгөрсөн долоо хоногт фэйсбүүк,твиттерээр манай нэр дэвшигч Х.Баттулгатай холбоотой гүтгэлэг явсан. МАН-ын гишүүн Ч.Ганхуяг гэж хүн “Х.Баттулгын их хэжмээний мөнгө оффшор бүсэд байна” гэдэг гүтгэлэгийн шинж чанартай мэдээлэл цацсан. Тиймээс бид уг асуудлыг албан ёсоор хууль хяналтын байгуулалгад шалгуулахаар цагдаагийн багууллагад хандаж байна. Энэ асуудлаар нэр дэвшигчтэйгээ би ярилцсан. Тэрбээр “Надаа оффшор дансанд болон компани байхгүй. Харин тэр Ч.Ганхуяг гэдэг нөхөрт хандаж хэлэхэд “Хэрвээ оффшор бүст
миний 1.1 тэрбум ам.долларын хөрөнгө байвал, тэр мөнгийг өөрөө аваарай” гэж хэлсэн. Манай нэр дэвшигчийг сүүлийн жил гаруйн хугацаанд олон хэрэгт янз бүрийн байдлаар
холбох гэж оролдож байгааг та бүхэн мэдэж байгаа. Тиймээс оффшор бүсэд ийм их хэмжээний мөнгөтэй байсан бол аль хэдийн ил гаргачих байсан биз. Уг асуудлыг цагдаагийн байгууллагынхан түргэн шуурхай хуулийн хүрээнд шалгах байх гэж найдаж байна” гэсэн юм. Харин хуульч Р.Булгамаа “Иргэн Ч.Ганхуягын яриад байгаа энэ асуудалд нь ямар ч нотлох баримт байхгүй. Нэр дэвшигчийн хувьд оффшор бүсэд ямар нэгэн данс, компани байхгүй. Харин ч зоригтойгоор улс төрийн шийдэл гаргаж, оффшортой тэмцэж байгаа төрийн бус байгууллагатай хамтарч ажиллахаар хамгийн түрүүнд гарын үсэг
зурсан улстөрчдийн нэг байгаа. Тэр яригдаад байгаа “Төгрөг нуур” нь нэр дэвшигч Х.Баттулгатай ямар нэгэн байдлаар хамааралгүй. Тэгээд ч тэр “Төгрөг нуур” гэх газар нь УИХ-аар баталсан стратегийн орд газрын жагсаалтад байхгүй байсан. Энэ мэтээр огт хамаагүй зүйлийг нэр дэвшигчтэй хамаатай мэтээр гүтгэж байна. Ер нь бол Х.Баттулга гэдэг хүнийг гэм буруутай гэдгийг Монгол Улсын шүүх тогтоодог болохоос иргэн Ч.Ганхуяг тогтоохгүй юм. Түүний энэ үйлдэл нь нэр дэвшигчийн нэр төрд халсан, Ерөхийлөгчийн сонгуулийн сурталчилгааны үед иргэдийн санаа бодолд нөлөөлөх гэсэн увайгүй
улстөрийн шинжтэй үйлдэл гэж үзэж байгаа. Тиймээс ч бид гэм буруутай этгээдийг зохион байгуулалттай тараасан үйлдлийг цагдаагийн байгууллагаар шалгуулах гэж байна” гэлээ.
 
Хуулийн хугацаагаар бол уг асуудлыг гурав хоногийн дотор шалгах ёстой. Тиймээс тун удахгүй иргэн Ч.Ганхуягийн Ерөхийлөгчийн сонгууль зориулан нэр дэвшигч Х.Баттугын нэр хүндэд халдсан үйлдэл нь тодорхой болох юм байна.

 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.