2024 оны 04 сарын 27
Мэдээ, мэдээлэл
ШУУРХАЙ I Н.Төгсцогтыг хар тамхины хэргээр баривчиллаа

Монгол Улсын Гавьяат тамирчин, сонирхогчдын боксын олимп, дэлхийн мөнгөн медальт Н.Төгсцогтийг хар тамхины хэргээр саатуулжээ. Тодруулбал, 2023 оны арванхоёрдугаар сарын 28-ны өдөр түүнийг хар тамхи хэрэглэсэн байдалтай Цагдаагийн ерөнхий газрын Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид саатуулсан байна.

Тухайн үед Н.Төгсцогт мансуурсан байдалтай байсан бөгөөд түүнээс биологийн дээж авахад хар тамхи хэрэглэсэн нь илэрчээ.

Н.Төгсцогтыг Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хороо, "Шангрилла"-гаас саатуулан, шалгаж байгаа бөгөөд урьдчилсан дүгнэлтээр тэрбээр айс гэх нэршлийн хар тамхи мансууруулах бодис хэрэглэсэн байна.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.