2024 оны 04 сарын 26
Мэдээ, мэдээлэл
АИ92 бензиний үнэ 50 төгрөгөөр нэмэгджээ

Өнгөрсөн амралтын өдрөөр АИ92 шатахуун 45-50 төгрөгөөр нэмэгджээ. Өнөөдрийн байдлаар `Петровис` компанийн салбарын шатахуун түгээх станцууд бензин, шатахууны үнээ литр тутамд нэмэгдэн 1780 төгрөг  боллоо. 

Өнөөдрийн /2019*04*8/ 11 цагийн байдлаар Тэс петролиум компани АИ92 шатахууныхаа үнийг 50 төгрөгөөр мөн нэмсэн байсан бол Содмонгол, М-Ойл, МТ, Синчи ойл зэрэг бусад импортлогчид хуучин үнэээрээ борлуулалтаа хийж байна. 

Энэ талаар шатахуун түгээх станцийн ажилтнуудын хувьд ямар нэг мэдээлэл байхгүй гэв. Харин жолооч нарын хувьд бензин нэмэгдсэн гэдгийг ихэнх нь анзаараагүй байна гэж байв. Шатахууны үнэ ямар шалтгаанаар нэмэгдсэн талаар холбогдох байгууллагаас тодруулан уншигч та бүхэнд эргэн мэдээлэх болно. 

 

Dorgio.mn

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.