2024 оны 04 сарын 26
Мэдээ, мэдээлэл
“Цагаан Уул” наадмын бүртгэл 10 сарын 31 хүртэл явагдана

Хайрын шүлгийн цагаан Уул наадам болоход ердөө дөрөвхөн хоног үлдээд байна. Оролцогчдын материал хүлээн авах хугацаа 10 сарын 31 ны өдөр хүртэл явагдана.  Тус наадам нь жилээс жилд өргөжин тэлж, залуу яруу найрагчдын хүсэн хүлээдэг наадмын нэг болоод удаж байна. 1991 оноос хойш Гэгээн хайрыг магтан дуулагчид хуран чуулсаар  20 жилийг үджээ. “Хайраар овоглосон энэ наадам ирээдүйн яруу найрагчдыг төрүүлэхэд томоохон түлхэц болж, хамрах хүрээ нь жилээс жилд өргөжин тэлж хөдөө орон нутгаас олон залуу яруу найрагчид шүлгээ сойдог нь өрсөлдөөнийг улам ширүүн болгож,  чансааг нь торхойлдог билээ. Уг наадмыг үзэхээр ирсэн үзэгчид хайрын гэгээн мөртүүдээр сэтгэлээ баясгахын зэрэгцээ урлаг соёлын олон сонирхолтой арга хэмжээг үзэх боломжтой юм байна. Хайрын орон зайгаар аялж, залуу найрагчдын шүлгийг шимтэн сонсохыг хүссэн хүн бүр 2018 оны 11 сарын 2 ны өдөр 10 цагт РЦНК-г зориорой.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.