2024 оны 10 сарын 15
Мэдээ, мэдээлэл
С.Зоригийн амийг хөнөөсөн хэргийн хурлыг нээлттэй явуулахаар болжээ

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн , дэд бүтцийн хөгжлийн сайдын үүрэг гүйцэтгэгч С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арванхоёрдугаар сард шүүхээр шийдвэрлэгдсэн.

Уг хэрэгт  холбогдуулан Орхон аймгийн харьяат Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг  гэм буруутай хэмээн үзэж 24-25 жилийн хорих ял оноосон билээ.

Хэргийн хяналтын шатны шүүх хурал энэ сарын 4-ний  өдөр Улсын дээд шүүхэд болохоор тов гарсан. Тэгвэл уг шүүх хурлыг сурвалжлах хүсэлтэй хэвлэл мэдээллийн хэрэгслийн ажилтнуудыг бүртгэж эхэлсэн байна

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.