2024 оны 04 сарын 27
Мэдээ, мэдээлэл
Б.Дэлгэрсайхан: Автобусны жолооч нар 1000 доллар буюу 3.4 сая төгрөгийн цалин авна.

Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Б.Дэлгэрсайхан мэдээлэл хийлээ.

Өмнө нь жолооч нарыг 1000 долларын цалинтай болгоно гэж хэлж байсан. Нийслэлийн Засаг дарга бид хоёр цалин дээр тохиролцсон байсан учраас би ийнхүү зарласан. Өөрөөр хэлбэл, автобусны жолооч нар 3.4 сая төгрөгийн цалин авна. Тэрбээр Автобусны жолооч нар авч буй цалиндаа санаа зовох зүйлгүй болно гэв.

Автобусны жолооч нарыг соёлтой харилцаанд сургах ажил ч хийж байгаа бөгөөд тэд тамхи татах, шүлсээ хаях, гар утсаар ярих зэрэгт хяналт тавина. Цаашлаад жолооч цагаан бээлийтэй, малгайтай байх зэргээр жигд хувцаслана. Микрофоноор зорчигчдод буудлыг зарлан хэлэх, багтахгүй бол дараагийн автобусыг хүлээхийг зөвлөх зэргээр ажиллана.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.