2024 оны 04 сарын 26
Мэдээ, мэдээлэл
Казино тоглосон төрийн удирдах албан тушаалтнуудад хариуцлага тооцно

Засгийн газрын ээлжит хуралдаан болж, 23 асуудал хэлэлцэж байна. Одоогийн байдлаар хоёр асуудлыг хэлэлцэн шийдвэрлээд байгаа юм байна. 

Тодруулбал, Төрийн байгууллагад ажилладаг ажилтан, албан хаагч,  тэр дундаа төрийн удирдах албан тушаалтнууд, төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлууд ямар нэгэн байдлаар мөрийтэй тоглоомын газар тоглосон нь баримтаар нотлогдох, бичлэг нь задарвал ёс зүйн дүрэм зөрчсөн үндэслэлээр ажлаас нь чөлөөлж хариуцлага тооцох аж.

Үүнд иргэд, олон нийтийн хяналт чухал гэдгийг Ерөнхий сайд онцолж, холбогдох сайд нарт үүрэгт болголоо. 

Хуралдаан үргэлжилж байна. 

Б.Анир

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.