2024 оны 04 сарын 27
Мэдээ, мэдээлэл
Б.Ганхайч "Их дуулга"-аас тав дахь медалиа зүүлээ

Олон улсын жүдо бөхийн холбооноос 2024 онд зохион байгуулах цуврал тэмцээний эхний “Их дуулга” Францын Парис хотод болж өндөрлөлөө. 107 орны 621 жүдоч барилдсан уг тэмцээнд манай улсаас 18 тамирчин өрсөлдөж, нэг хүрэл медальтай эх орондоо ирж байна.

Тодруулбал, эмэгтэйчүүдийн 63 кг-ын жинд олон улсын хэмжээний мастер, Азийн аваргын алт, мөнгө, хүрэл медальт Б.Ганхайч хүрэл медалиар энгэрээ мялаалаа. Тэрээр Узбекистаны Севинч Исокова, Чехийн Ренота Зачова, Косовогийн Лаура Фазлиу нарыг ялсан ч хэсгийн аваргын төлөөх барилдаанд Нидерландын Жоанне Ван Лийхоуст ялагдсан юм. Улмаар дагах барилдаанд Кубын Маялин Карваялыг, хүрлийн төлөө Японы Кирари Ямагүчи нарыг ялснаар шагналын тавцанд зогсох эрхтэй болсон юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.