2024 оны 05 сарын 08
Мэдээ, мэдээлэл
МЭНДЧИЛГЭЭ

Өнөөдөр "Олон улсын сувилагчдын баяр" тохиож байгаа бөгөөд энэ жил "Бүх нийтийн эрүүл мэндийн хамралтад сувилагч, эх баригчийн үүрэг" сэдвийн дор тэмдэглэж байна. 

УНТЭ-ийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээнд хангалттай тооны, чадварлаг, хүртээмжтэй, хүлээн зөвшөөрөгдөхүйц сувилагчтай болох, сувилагчийн нийгмийн хамгаалал, цалин урамшууллыг нэмэгдүүлэх, сувилагч мэргэжилтнийг хөгжүүлэх тал дээр нилээн анхаарч ажиллаж байна.

Дэлхийг бүхэлд нь нөмөрсөн цар тахлын үед ч хүлээсэн үүргээ нэр төртэй, хариуцлагатай, бусдыг хамгаалахын төлөө тэмцэж байгаа сувилагч нартаа, тэр дундаа УНТЭ-ийн нийт сувилагч нартаа "Олон улсын сувилагчдын баяр"-ын мэндийг хүргэе. 

УНТЭ-ИЙН ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ Т.МӨНХСАЙХАН 

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.