2024 оны 05 сарын 09
Мэдээ, мэдээлэл
Опек-ийн гишүүн ба гишүүн бус орнуудын техникийн хороо ирэх сард хуралдана

Нефть экспортлогч орнуудын байгууллага буюу ОПЕК-ийн гишүүн ба гишүүн бус орнуудын техникийн хороо ирэх сарын 20-нд Австрийн нийслэл Вена хотод хуралдана гэж тус байгууллагын эх сурвалж өнөөдөр мэдэгдлээ. Тус хороо нь нефть олборлолтыг багасгах тухай хэлэлцээрийн хэрэгжилтэд хяналт тавьдаг аж.

Тус хорооны уулзалт нь ОПЕК-ийн гишүүн ба гишүүн бус орнуудын Сайд нарын хяналтын хорооны ээлжилт уулзалтын өмнө болох нь ээ. Сайд нарын хяналтын хороо нь мөн Вена хотод ирэх сарын 22-нд хуралдана.

Дэлхийн зах зээлд нефтийн нийлүүлэлт эрэлтээс давсны улмаас буурсан нефтийн үнэ ханшийг өсгөхийн тулд 2017 оны эхний зургаан сарын хугацаанд нефть олборлолтоо багасгахаар ОПЕК-ийн гишүүн ба гишүүн бус орнууд 2016 оны сүүлчээр тохиролцсон билээ. Энэ оны тавдугаар сарын сүүлчээр талууд уг хэлэлцээрийн үргэлжлэх хугацааг 2018 оны дөрөвдүгээр сар хүртэл сунгахаар тохиролцсон юм.

24news.mn

http://24news.mn
© 2024 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.