2020 оны 04 сарын 02
Мэдээ, мэдээлэл
НЭГЖ АВАХААР ГЭРЭЭСЭЭ ГАРСАН ЭМЭГТЭЙ СУРАГГҮЙ БОЛООД 11 ХОНОЖ БАЙНА

Энэ сарын 20-ны өдөр 30 настай иргэн Нармандах Сонгинохайрхан дүүрэг, Баянхошуу орчмын гэрээсээ гараад өнөөдрийг хүртэл сураггүй байна. Тэрээр нас өндөр аав, ээжтэйгээ амьдардаг бөгөөд нэгж авахаар гэрийнхээ ойролцоо дэлгүүр рүү гараад эргэж ирээгүй байна.

Аав ээж нь СХД-ийн Цагдаагийн хэлтэст охиныхоо талаар дуудлага мэдээлэл өгсөн ч тодорхой арга хэмжээ авахгүй байгаад нь гомдолтой байгаагаа хэлж байна. Түүнчлэн нас өндөр тул дорвитой хайж, арга хэмжээ авч чадахгүй байгаа аж.

Нармандах нь 2008 онд Увс аймгийн “Эрдэм оргил” цогцолбор сургуулийн шилдэг төгсөгч, улсын орос хэлний олимпиадын 3-р байранд шалгарч, МУИС-ийн Олон улсын харилцааны сургуульд урилгаар элсэн суралцсан, элдэв муу зуршилгүй үлгэр жишээ хүүхэд гэдгийг аав ээж, ангийн хамт олон нь хэлж байна.

Тэрээр гэрээсээ гарахдаа хар ногоон өнгийн малгайтай куртка, хар өмд, богино түрийтэй үдээстэй хар гутал өмссөн байжээ. Түүнийг харсан, сураг гаргасан хүн холбоо барьж, туслахыг хүсэж байна.

Нармандахын ээж: 9018-9100

24news.mn

Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://24news.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Сэтгэгдэл байхгүй
http://24news.mn
© 2020 он. Энэхүү вэб хуудас нь зохиогчийн эрхийн хуулиар хамгаалагдсан.